sonin.mn

Үндсэн хуулийн Цэ­­цийн гишүүн Д.Сугар сүү­­лийн үед өөртэй нь хол­боотой хэргийн та­лаар янз бүрийн тайлбар өгч байна.

Тэрбээр өөрийгөө өмөөр­сөн аястай мэдээллийг өгч байгаа ч Японд ямар мөн­гөөр байр худалдаж авснаа тодор­хойлж чадаагүй нь түү­нийг ихээхэн хэмжээний авлигыг нуун дарагдуулсан, хань хам­саатнаа улаан цээ­жээ­рээ хамгаалж байна гэх хардлагыг төрүүлэх болжээ.

Энэ бүхнээс болж түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал хурцаар яригдсан хэдий ч МАН-ынхан энэхүү асуудлыг хойшлуулж чад­сан юм.

Өөрөөр хэлбэл Д.Сугарыг МАН-ын угшилтай хүн гэдгийг хүн бүр мэднэ. Тиймээс түүнийг намын ги­шүүд нь өмөөрч “хариуц­лага тооцох асууд­лыг байн­­гын хороо хэлэл­цэх шаард­лагагүй” хэ­мээн УИХ-ын гишүүн Ө.Энхтүв­шин, Д.Лүн­­­дээ­­­жан­цан нар хэлээд амж­сан нь зарим ги­шүүний дургүйг хүргээд авна билээ.

Угтаа бол төрийн ал­бан хаагч нь хөрөнгө ор­ло­гын мэ­дүүлгээ нуун да­раг­дуулсан, хожимдуулсан то­хиолдолд түүнд хариуцлага тооц­дог. Гэтэл тэдний энэхүү хаацайлж хамгаалаад байгаа сүрхий хүн нь гадаадад бай­даг үл хөдлөх хөрөнгө, офф­шор дансаа, хөрөнгө орлогын мэ­дүүлэгтээ мэдүүлээгүй нь хууль зөрчсөн үйлдэл болоод байна.

МАН ингэж хамгаалж байгаа нь цаанаа учиртай гэж хардахад хүргэж байгаа юм. Түүний энэхүү үйлдлийг зарим гишүүн гадаадад бай­гаа үл хөдлөх хөрөнгө, офф­шор дансаа нууж байгаа нь Үндсэн хуулийн Цэцийн ги­шүүнд байж болох ёс зүй эсэхэд ихэд шүүмжлэлтэй хандаж, ажлаас нь чөлөөлөх ёстой гэж үзжээ.

Түүнчлэн Д.Сугарыг энэ бүхнийг үнэнээр нь өчих цаг чинь биш гэж анхааруулж байгаа гэсэн. Хэрвээ тэрбээр өөрийн хийсэн үйлдлээ дэлгэж та­вих юм бол МАН-ын маш олон лидер түү­ний хөлд чирэгдэх юм билээ. Тиймээс л түүнийг цээжээрээ хамгаалж байна гэсэн үг.

Хамгийн сонирхолтой нь Үндсэн хуулийн Цэцийн дар­га Ж.Амарсанаа ту­шаал гаргаж, Д.Сугарт за­хир­­гааны хариуцлага тооц­­сон гэх боловч энэ бүх­нийг хариуцлага тооцсон гэж хэлэхэд ичгэвтэр.

Тухайл­бал “Үнд­­­сэн хуу­­­­­лийн Цэцийн ги­­­шүүн Д.Су­гарын албан ту­­шаа­­лын цалинг гурван са­­рын хугацаагаар 30 хувь буу­руул­­сугай. Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.4 дэх заалт Үндсэн хуулийн Цэцийн гишүүний эрх зүйн байдалд хамаа­рал­гүй болохыг дурд­сугай” гэсэн байгаа юм.

Тэгвэл Үндсэн хуу­лийн Цэцийн гишүүнд ха­маа­ралгүй гэх Авлигын эс­­рэг хуулийн “13.8.4-т нэг жилийн цалинтай тэн­­­цэх буюу түүнээс их хэм­жээ­ний хөрөнгө, орло­гыг мэдүүлээгүй, худал мэдүүл­сэн, эсхүл хөрөнгө, орлогын мэдүүлгийг гаргаж өгөөгүй, гаргахаас татгалзсан бол албан тушаалаас нь огц­руулах буюу ажлаас халах” гэж заасан байдаг.

Эдгээр заалт яагаад Д.Сугарт огт хамааралгүй юм бол гэсэн асуулт урган гарч ирж байгаа юм. Аль эсвэл АТГ-аас хариуцлага тооцуулах тухай албан тоот явуулахдаа дээрх хуу­лийн заалт Үндсэн хуулийн Цэцийн гишүүнд ха­­маа­ралгүй гэдгийг мэ­дэлгүйгээр явуулсан хэрэг үү гэж ойл­гохоор байгаа юм.

Үндсэн хуулийн Цэцийн гишүүний тухайд 2012 онд Засгийн газрын 78 дугаар тогтоолоор албан тушаалаас хамаарч багадаа 345157 дээд тал нь 850806 төгрөгөөр тогтсон байдаг байна.

Тэгвэл Д.Сугар 2007 оны хөрөнгө орлогын мэ­­дүү­­­лэгтээ жилдээ 15.167.9 мянган төгрөгийн орло­готой. Угтаа бол мэдүүлэг гар­­­­гагчийн гэр бүлийн ги­шүүний орлого нь 2.316.9 төгрөгийн орлого олдог гэсэн бол 2008 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ жил­дээ 209.464.5 төгрөгийн орлого олж харин гэр бүлийн гишүүд нь огт орлогогүй болсон тухай мэдүүлсэн байна.

Харин 2009 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 29.054.0 орлогыг жилдээ ол­сон бол 2010 онд 40.460.9 төгрө­гийн орлоготой гэсэн байдаг юм. Сая сая ам.долларын шилжүүлэг хийсэн баримт байхад Д.Сугарыг ядуу гэж тодорхойлоход тун хэцүү. Төрийн мөнгийг бусадтай хуваалцаж ашиг хонжоо хайсан нөхрийг Үндсэн хуултйн Цэц яагаад ингэж хамгаалж байна вэ гэдэг ч хачирхалтай.

Өөрөөр хэлбэл монголын төр түүнд хариуцлага тооцохоос эмээж байна гэсэн үг. Ямартай ч Д.Сугар ав­­­­­­ли­­гын хэрэг болон ал­бан тушаалаасаа мөддөө суга­­­рах­­гүй бололтой дог. Тэрбээр дээрх үйл явдлын ту­хай хэвлэлд ярихдаа энэ бүхнийг үгүйсгэж “ Олигтой хөрөнгө гээд байх зүйл байхгүй.

Гэхдээ би өөрийгөө ямар ч зөрчил гаргаагүй гэж хэ­лэхгүй. Хэдэн төгрөгөө бан­кинд хадгалуулсан түүгээрээ байр аваад зарсныг байж боломгүй үйлдэл мэтээр давшилж байгаа нь хэцүү байна. Тэгээд ч энэ чинь 2007-2010 оны үед гаргасан зөрчил, захиргааны зөрчлийн хөөн хэлэлцэх ху­гацаа нь аль хэдийн өн­гөрчихсөн” хэмээн ярьсан байна билээ.

Энэ бүхний эцэст Д.Сугар яаж хөрөнгөжсөн, яа­­гаад хөрөнгө орлогоо нуун дарагдуулсан, яагаад түүнд тохирсон хариуцлагыг хүлээлгэж чадахгүй байгаа гэх зэрэг олон асуултыг бие биенээсээ асуусаар үлдэх шив.

Р.Саруул

Эх сурвалж: