“Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ын захирал Ц.Сэдванчиг "Рио Тинто"-д бичсэн захианаасаа болж огцорсон билээ. Уг захиаг бүрэн эхээр нь хүргэж байна.
“РИО ТИНТО” КОМПАНИЙН ЗЭСИЙН ГРУППИЙН ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ ЖИН СЕБАСТИАН ЖАК ТАНАА
Төслийн санхүүжилтийн талаар
Та бүхний энэ өдрийн амрыг айлтгаж “Оюутолгой” компани баяжмалын экспортоо амжилттай эхлүүлсэнд баяр хүргэж, хүчин чармайлт гаргасанд талархаж буйгаа илэрхийлье. Танаас 2013 оны гуравдугаар сарын 28-ний өдрөөр Засгийн газрын “ажлын хэсэг”-т ирүүлсэн төслийн санхүүжилтийн дэлгэрэнгүй мэдээлэл, нөхцөл болон тавдугаар сарын 20-ны өдөр миний нэрээр уг асуудалд байр сууриа илэрхийлэхийг хүссэн захианы хариуг “ажлын хэсэг”-тэй зөвлөсний үндсэн дээр үүгээр хүргүүлж байна.
Юун түрүүнд Оюутолгой төсөлд зориулан төслийн санхүүжилт /project financing/ авах нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээ болон Монгол Улсын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулсан Тенхик, эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-д бүрэн нийцэх ёстой юм.
Бидний хооронд байгуулсан гэрээний суурь үндэслэл зүйрлэж хэлбэл “зүрх” нь болох ТЭЗҮ-г 2010 оны гуравдугаар сарын 24-ний өдөр Засгийн газрын хурлаар хэлэлцэн хүлээн авахыг зөвшөөрсөн. Энэ шийдвэр гарснаар гэрээнүүд хүчин төгөлдөр болсныг Та бүхнийг санаж байгаа гэдэгт итгэж байна. Тэр ТЭЗҮ-г хуульд заасны дагуу хөрөнгө оруулагч талаас боловсруулж ирүүлсэн байдаг. Энэ ТЭЗҮ-д тооцсоноор 2013 оноос бэлэн мөнгөний эерэг урсгалын эх үүсвэрээр төслийг үргэлжлүүлэн санхүүжүүлэх боломжтой боловч Та бүхнээс ирүүлсэн тайлбараас далд уурхайн ажлыг хурдавчлах үүднээс Төсвийн санхүүжилтийг авах шаардлагатай болсон тухай мэдлээ.
Гэвч бидний ирүүлсэн нөхцөлтэй төслийн санхүүжилтийг дэмжсэн захиа Засгийн газраас хүргүүлэхэд Монгол Улсын холбогдох хууль болон гэрээний олон зөрчилтэй асуудал үүсгэхээр байна.
Тухайлбал:
1. Төслийн санхүүжилтийн дүн нь Монгол Улсын Компанийн тухай хуулиар их хэмжээний хэлцэлд хамаарах бөгөөд компанийн ТУЗ санал нэгтэйгээр батлах, эсвээс Хувь нийлүүлэгчдийн хурал шийдвэрлэхээр зохицуулагдсан боловч дараалал алдагдаж шийдвэр гараагүй байна.
2. Төслийн санхүүжилтийн барьцаа, баталгаанд “Оюутолгой” компанийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, Хөрөнгө оруулалтын гэрээ, компанийн биет ба биет бус хөрөнгийг бүхлээр нь тавихаар нөхцөлдүүлсэн нь эрх хэмжээний болоод эрх зүйн зөрчил үүсгэж байна.
3. Нийт хөрөнгө оруулалтын хэмжээг ТЭЗҮ-д тусгагдсанаас 10 гаруй тэрбум ам.доллараар нэмэгдүүлсэн тооцоог зээлдүүлэгч санхүүжүүлэгч банк санхүүгийн байгууллагад мэдээлсэн нь төслийн тооцоо, үр өгөөжийг дахин нягтлах зайлшгүй шаардлагыг үүсгэж байна.
4. “Би Эйч Пи”-ээс үүдэлтэй хоёр хувийн роялтиг ногдуулахаар санхүүгийн загвар тооцоонд тусгаж зээлдүүлэгч нарт хүргүүлсэн нь Монгол Улсын хууль тогтоомж, гэрээтэй илэрхий зөрчилдөж байна. Мөн зээлийн үлдэгдэл дүнгээс 2.5 хувийн шимтгэлийг урт хугацааны туршид буюу нийтдээ 1.3 тэрбум гаруй ам.доллар “Рио Тинто”-д хуваарилсан нь гэрээний заалттай зөрчилдөж байна.
5. Төслийн санхүүжилтээр авах эх үүсвэрийн 2.0 тэрбум ам.долларыг төслийн хөрөнгө оруулалтанд зарцуулахгүй “Рио Тинто”-д төлөхөөр байгаа нь бидний хооронд байгуулсан гэрээгээр зохицуулагдаагүй зөрчлийг үүсгэж байна.
6. Гэрээний дагуу “Оюутолгой” ХХК-д шилжсэн байх ёстой Оюутолгойн бүлэг ордтой хамааралтай тусгай зөвшөөрөл, нөөцийн асуудал /Антре Гоулд/ Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, гэрээний заалт зөрчсөн байна.
Иймд Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээ, ТЭЗҮ болон Монгол Улсын холбогдох хууль тогтоомжтой зөрчилдөж буй дээрх асуудалтай холбогдуулан төслийн санхүүжилтийг Монгол Улсын Засгийн газрын түвшинд шийдвэрлэх боломжгүй байна. Тодруулбал Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл болон Оюутолгой төслийн үр өгөөжтэй холбогдуулж хөрөнгө оруулагч талаас ирүүлсэн эдийн засаг, санхүүгийн тооцооны гол үзүүлэлтийг УИХ хэлэлцэж түүний үндсэн дээр Засгийн газарт гэрээ байгуулах эрх, зөвшөөрөл олгосон байдаг. Мөн Та бүхнээс ирүүлсэн төслийн санхүүжилтийн гол нөхцлүүд нь УИХ-ын бүрэн эрхэд хамаарахаар байгаа тул УИХ-аар хэлэлцүүлсний үндсэн дээр шийдвэрлүүлэх шаардлагатай болохыг тэмдэглэе.
Дашрамд юуны түрүүнд төслийн санхүүжилтийн асуудлыг хуулийн дагуу компанийн ТУЗ нухацтай хэлэлцэн нэгдсэн санал, ойлголцолд хүрэх нь зүйтэй юм. Мөн 2013 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр хуралдсан Хувь нийлүүлэгчдийн хурлаар гэрээ болон ТЭЗҮ-д заасан анхны хөрөнгө оруулалтын зардал их хэмжээгээр хэтэрсэн шалтгааныг анхан шатны баримтанд үндэслэн тодорхой болгосны дараа бусад асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн дагуу ажлын хэсэг гурван сар гаруй ажиллаж байгаа боловч, тэдний ажлын явц удаашралтай байна. Иймд Танаас болон компанийн гүйцэтгэх удирдлагын зүгээс асуудалд анхаарч ажиллахыг хүсч байна.
Бидний хамтын ажиллагаа цаашид илүү үр дүнд хүрнэ гэдэгт итгэл төгс буйгаа энэ завшааныг ашиглан илэрхийлж байна.
Хүндэтгэсэн:
Гүйцэтгэх захирал Ц.Сэдванчиг
Сэтгэгдэл0
Иймэрхүү шудрага хүнийг Баабар мэт нь хорлох аюул ойрхон шүү. Баабарыг баривчлахгүй бол яаж мэднэ. ТВ-9 телевизийн залууг хар даа. Баабар яагаад заавал хорлонтой байдаг юм бэ.
Атеросклероз буюу судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлэх Ли Эр Кан бүтээгдэхүүнийг танилцуулж байна. Тус бүтээгдэхүүн нь: 1. Цус шингэлэх, 2. Цусан дахь холестрин бууруулах, 3. Судасны дотор ханан дахь өөхөн товруу /бляшка/-г хайлуулан судас цэвэрлэх, 4. Судасны ханыг бэхжүүлж, уян харимхай чанарыг сайжруулах үйлчилгээтэй. Ингэснээр Та тархи, зүрхний судасны хатуурал, нарийсал, цусан хангамжийн дутагдал, даралт ба хуян, бусад эрхтнийг тэжээх судасны бөглөрөл /Ж.нь Хөлийн судас/ зэрэг олон эмгэгүүдийг ганцхан бүтээгдэхүүнээр эрүүлжүүлнэ. Бүтээгдэхүүний үнэ – 1курс – 330$. Эрүүл мэндийн зөвлөгөө, үнэ төлбөргүй Утас: 96665038
Одоо хариугаа Алтанхуягаас авах цаг ирлээ! Энэ захиа бол естой зов байр суурьтай Монгол Улсынхаа толоо бичжээ. Тэгээд хэнд таалагдаагуй вэ? Эрэн сурвалжлагч сэтгуулчид Та нар юм бодооч ээ?????!!!!
Хүний анхаарал татсан нийтлэл болгоны доор бүр отож байгаад Баабарыг доромжлон гутаадаг байдал, үзэгдэл бүр норм болчих шиг боллоо. Тухайн нийтлэл нь Баабартай хамаатай эсэх нь огт хамаагүйгээр ш дээ. Яаж ч доромжилон гутаасан гэсэн Баабар бол (хүний сайн муу гээд олон юм дурдахаа больё, гэхдээ зүгээр хэлэхэд) энэ үеийн монголчуудын соён гэгээрүүлэгч бөгөөд хоёр их гүрний дунд орших мулгуу Монголчууд бидэнд анхаарал сонор сэрэмжтэй байхыг байнга сануулдаг хоточ нохой минь билээ. Тийм учраас л хоёр хөршийн бодлоготой бөгөөд системтэй мөн төлбөр санхүүжилттэй иймэрхүү эрээ цээргүй, бүдүүлэг, хэт доод түвшний довтолгоонууд манай голлох вэбсайтуудын комментийн хэсгүүдэд бичигдээд байна. Тиймээс, ийм эсэргүү комментийг тогтмол бичээд байдаг IP хаягуудыг эрхбиш манай тагнуул цагдаагийнхан анзаарч л байдаг биз ээ гэж найдна. Жирийн уншигчид ч гэсэн бас ойлгож байх хэрэгтэй юмаа. Гадаадын тусгай албадад тав гуравхан халтар цаасаар худалдагдсан иймэрхүү амьтдын мэдлэг боловсрол гэж өчүүхэн, өөрөө бол амь нь хаа яваа бол гэмээр гачин улсууд, хүний адаг шаарууд л байдаг юм аа.
Маш ойлгомжтой бичсэн байна. Ийм хүнийг эх оронч гэхээс өөрөөр яаж нэрлэх вэ. Нөгөө буу барьж, гранат шургуулдаг нөхдүүд чинь эх оронч биш шүү дээ.
tanid amjilt husie
Атеросклероз буюу судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлэх Ли Эр Кан бүтээгдэхүүнийг танилцуулж байна. Тус бүтээгдэхүүн нь: 1. Цус шингэлэх, 2. Цусан дахь холестрин бууруулах, 3. Судасны дотор ханан дахь өөхөн товруу /бляшка/-г хайлуулан судас цэвэрлэх, 4. Судасны ханыг бэхжүүлж, уян харимхай чанарыг сайжруулах үйлчилгээтэй. Ингэснээр Та тархи, зүрхний судасны хатуурал, нарийсал, цусан хангамжийн дутагдал, даралт ба хуян, бусад эрхтнийг тэжээх судасны бөглөрөл /Ж.нь Хөлийн судас/ зэрэг олон эмгэгүүдийг ганцхан бүтээгдэхүүнээр эрүүлжүүлнэ. Бүтээгдэхүүний үнэ – 1курс – 330$. Эрүүл мэндийн зөвлөгөө, үнэ төлбөргүй Утас: 96665038
asuudal uusvel zohitsuul geed yavuultal uuruu ene tendees nemej asuudal bii bolgood gatsaagaad l baisan yumuudaa.
Elbegdorj Batuul Dorligjav geed ... bygd hudaldagdsan.
huvi ezemshih gedeg teneg sanaanaas l bolood muhardald orj dee ene tosol, ug ni tor bol tor, neg muu companias yunaas aigaad bgaan, tatvaaraa avaad l yavj bhad bolno sh dee, ashigtai ajillaad bval yamar neg helbereer avch taaraa sh dee. company bolgontoi ord bolgon deer geree hiideg stragiin ord gedeg teneg togtoltsoog odoo bolivol taarna
Ийм хүмүүсээ Бааабар мэтийн хорт могойноос хамгаалах хэрэгтэй. Эхнэр хүүхдээ тэжээхийн тулд Баабар мэтийн өчүүхэн амьтад яахаас ч буцахгүй, хэний ч ямарч даалгаварыг биелүүлж мэднэ.
Хүний анхаарал татсан нийтлэл болгоны доор бүр отож байгаад Баабарыг доромжлон гутаадаг байдал, үзэгдэл бүр норм болчих шиг боллоо. Тухайн нийтлэл нь Баабартай хамаатай эсэх нь огт хамаагүйгээр ш дээ. Яаж ч доромжилон гутаасан гэсэн Баабар бол (хүний сайн муу гээд олон юм дурдахаа больё, гэхдээ зүгээр хэлэхэд) энэ үеийн монголчуудын соён гэгээрүүлэгч бөгөөд хоёр их гүрний дунд орших мулгуу Монголчууд бидэнд анхаарал сонор сэрэмжтэй байхыг байнга сануулдаг хоточ нохой минь билээ. Тийм учраас л хоёр хөршийн бодлоготой бөгөөд системтэй мөн төлбөр санхүүжилттэй иймэрхүү эрээ цээргүй, бүдүүлэг, хэт доод түвшний довтолгоонууд манай голлох вэбсайтуудын комментийн хэсгүүдэд бичигдээд байна. Тиймээс, ийм эсэргүү комментийг тогтмол бичээд байдаг IP хаягуудыг эрхбиш манай тагнуул цагдаагийнхан анзаарч л байдаг биз ээ гэж найдна. Жирийн уншигчид ч гэсэн бас ойлгож байх хэрэгтэй юмаа. Гадаадын тусгай албадад тав гуравхан халтар цаасаар худалдагдсан иймэрхүү амьтдын мэдлэг боловсрол гэж өчүүхэн, өөрөө бол амь нь хаа яваа бол гэмээр гачин улсууд, хүний адаг шаарууд л байдаг юм аа.
Манай худалдагдсан амьсгаануудыг мунгинаж, захиа бичигч мэт голч хүмүүсийг нухчин дарж байх зуур, үнэт эрдэнэсийн өрмийг нь 10 хүрэхгүй жилд аваад рио тинто алга болно, яавал дээр вэ? олон түмэн минь???
yu ni buruu bolson bdag bnaa?Sedvaanchigiin zuv met...
buruu zuil algaa
saihan bichjee. amjilt hysii. hamgiin gol ni bid bayalagiin ezen shyy. bidnii yzel barimtlald tulguurlaj horongo oruulagchid orj ireh yostoi. ternees gadnii hynii tulgaltaar bayalagaa ogohgyi shyy
Ta naad bichsen zahiashig zungaaraldsan yumaa dahin dahin unshaad dahin dahin bodoj uzeech. yamar Mongol hel geheer iim muuhai bichdeg bainaa. End yamar ch alban bichigiin soyol gej alga. Ichmeer yum bichihiin. Sanaagaa tovch todorhoi hun oilgohoor goe bicheech. Chadahgui bgaa bol toroos hold.