sonin.mn

Солонгос улын Хуасонг хот дахь нэгэн үйлдвэрт цэвэрлэгээний ажил хийж байсан манай улсын иргэн Г/54/ дөрөвдүгээр сарын 9-ний өдөр учир битүүлгээр нас баржээ. Тэрээр уг үйлдвэрийн доод дaвхpaac 6-7 метрт байх подвальд 14.00-16.00 цагийн хооронд цэвэрлэгээний ажил хийхээр тус үйлдвэрт ажилд оржээ.

Гэтэл осол гардаг тухайн өдрийн 16.00 цагийн үед бусад ажилчдыг доош ороход газар хэвтэж байсан аж. Яаралтай түргэн тусламж хэдхэн минутын дараа ирсэн ч Г нь аль хэдийн нас барсан байжээ.

Талийгаач Г нь цэвэрлэгээ хийж байхдаа бага зэрэг өндөр дээрээс унаж толгойгоо бэртээсэн байх магадлалтай тул шүүх шинжилгээгээр нас барсан шалтгааныг тодорхойлох болсон байна.

Б.Цэцэг

Эх сурвалж: