sonin.mn

Өнгөрсөн бямба гарагийн оройн 18-19 цагийн хоо­ронд “Олимп хотхон”-ы ха­­жууд тээврийн хэрэгсэл явган зорчигч дайрч хүнд гэмтээсэн хэрэг гарчээ.

Тодруулбал 50 орчим насны эрэгтэйг элчингийн дипломат дугаартай цагаан машин дайрч зугтаасан байна.

Хохирогч тухайн үед ухаангүй, тусламж дуу­дах чадваргүй болсон бай­сан учраас хэргийн газ­раас зугтсан гэдгийг эх сурвалжууд хуулийн бай­гууллагад мэдээлсэн аж.

Одоогоор хохирогч ГССҮТ-д ухаан орсон ч тархин­даа хүнд бэртэлтэй, хэл ярианы чадвараа түр ху­га­­цаагаар алдаад эмч­лүүлж байгаа юм байна.

Эх сурвалж: