sonin.mn

Өнгөрөгч лхагва гарагт Баянзүрх дүүргийн XX хо­рооны нутаг дэвсгэрт байр­лах “Монгол шилтгээн” компанийн даралтын зуух дэлбэрч, гурван иргэн хүнд бэртсэн.

Тод­руулбал, тус компа­нийн ажилтан Э, Т, Б нар тухайн үед зуухыг ха­лааж, хөлдсөн хоолойг гэс­гээж байжээ. Гэтэл гэнэт даралтын зуух дэлбэрч 54 настай эрэгтэй Э-гийн зүүн хөл шилбээрээ тасарч, 59 настай эрэгтэй Б-гийн зүүн гар хугарсан. Мөн 35 настай эрэгтэй Т толгойдоо хүнд гэмтэл авч ГССҮТ-д хүргэгдээд байгаа билээ.

Тэгвэл дэлбэрэлтийн ул­­маас зүүн хөл нь шил­бээрээ тасарсан Э-гийн биеийн байдал хүнд байгаа та­лаар эх сурвалж өгүүлсэн юм. Биднийг ГССҮТ-тэй хол­богдоход “Нэг өвчтнийх нь бие хүнд байгаа нь үнэн. Нөгөө хоёрынх нь бие харь­цангуй сайжирч байна. Эмнэлгийн зүгээс чадах бүх­нээ хийж байгаа” гэв.

Харин даралтын зуух дэлбэрсэн шалтгааныг тод­руулах гэсэн боловч “Мон­гол шилтгээн”-ийнхэн үүд хаалгаа хааж, ямар нэ­­­гэн тайлбар өгөхөөс тат­галз­сан юм. Одоогоор хэр­гийг Баянзүрх дүүргийн Цаг­даа­гийн I хэлтэст шал­гаж байна.

Эх сурвалж: