sonin.mn

Сүүлийн үед цахим ертөнцөөр ан хийх нэрийдлээр чоно болон бусад амьтныг авто машинаар дайрч, галт зэвсэг ашиглан хэрцгийгээр хөнөөж байгаа залуусын дүрс бичлэг, зураг ихээр мэдээлэгдэх болсон. Тэгвэл эдгээр мэдээллийн мөрөөр УМБГ-аас мөрдөн байцаалт явуулж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Энэ талаар УМБГ-ын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх тасгын дарга, хошууч Э.Гантулгаас дараах зүйлийг тодруусан юм.

-УМБГ-аас цахим ертөн­цөөр цацагдаж буй ан, амьтан агнасан мэдээлэлд шалгалт хийж эхэлсэн. Одоогоор хэчнээн анчдыг шалгаж байна вэ?

-УМБГ-аас цахим мэдээл­лийн хэрэгслээр тархсан ан агнууртай холбоотой дө­р­вөн зургийн дагуу шал­гасан. Улмаар гурвыг нь эрүү­гийн хэрэг үүсгэхээс татгалзаж, торгуулийн арга хэмжээ авах саналтайгаар прокурорт шилжүүлээд бай­­на. Харин нэгийг нь харьяа­лалын дагуу Дорнод айм­гийн Цагдаагийн газарт шилжүүллээ.

-Нэг хэрэгт нь эрүүгийн хэрэг үүсгэсэн гэсэн үг үү?

-Тийм ээ. Дорнод айм­гийн нутаг дэвсгэрт хууль бусаар 11 чоно агнасан анч­дад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Харин хоёр машинаар чоно дайрч алсан хэр­гийг шалгаж дуусаад нийс­­лэлийн прокурорын га­зарт шилжүүлсэн. Түүнч­лэн Говь-Алтай аймагт бө­­хөн, ирвэс, тарвага агнасан анчдын хэр­гийг шалгаж байна.

-Ингэхэд хоёр хоногийн өмнө Улаан номд орсон цоохор ирвэсийг агнаж ул­маар нийслэлд зарж бор­луулахыг завдсан эт­гээ­­­дүүдийг саатуулсан. Эл хэрэг ямар шатандаа яв­на?

-Цоохор ирвэстэй хол­боо­той хэргийг Баянзүрх дүүр­гийн Цагдаагийн I хэл­­тэст шалгаж бай­гаа. Одоогоор мөрдөн байцаал­тын ажил­лагаа үргэлжилж байгаа болохоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй.

-Зөвшөөрөлгүй ан агна­сан тохиолдолд хуулийн ямар хариуцлага тооцох вэ?

-Хууль бус ан агнуур гэдэг нь нотлогдсон тохиол­долд гэрэл зураг дээрх хү­мүүс хуулийн хариуцлага хүлээнэ. Тухайлбал хууль бусаар саарал чоно агнасан тохиолдолд 1.2 сая, хүрэн баавгай агнавал 15 сая, зэрлэг гахай агнасан тохиолдолд 1.4 сая, ца­гаан зээр агнасан бол 1.1 сая төгрөгөөр торгоно. Түүнч­­лэн эрүүгийн хэрэг үүс­­гэн таван жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэнэ.

Эх сурвалж: