sonin.mn

 

Сэлэнгэ аймгийн Цагдаа­гийн газрын эрүү­гийн тас­гийн дарга, цагдаагийн хо­­шууч П.Өлзий­сайханыг өн­гөрсөн мягмар гараг буюу 21-ний өдөр цагдан хорь­жээ. Түүнийг бусдад авлига өгч албан тушаал дэвшсэн, олон удаагийн дав­тан үйлдлээр албаны эрх мэд­лээ хэтрүүлэн ашиглаж, бус­дыг айлган сүрдүүлж, ха­хууль авсан хэрэгт бу­руут­гасан байна. 
 
 
Албаны эх сур­валжийн мэдээлснээр про­курорын дэргэдэх мөрдөн байцаах албаныхан иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу Эрүүгийн тасгийн дарга П.Өлзийсайханыг гурван зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн Цагдан хорих 461 дүгээр ангид хорьжээ. 
 
 
Про­курорын дэргэдэх мөрдөн байцаах албанаас хошууч П.Өлзий­сайханыг албан ту­шаалаа урвуулан ашиг­ласан хэргээр таван удаа эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байна. Гэсэн ч гэрч, хохи­рогчдыг дарамтлаж буруу мэдүүлэг өгүүлэх, танил талдаа ав­лига өгөх зэргээр арга­лаад өнгөрдөг байжээ.
 
 
Ха­рин тэр­бээр цагдаагийн байгуул­лагад ажиллаж эхэлснээсээ хойш дөрвөн удаа шүүхээр шалгагдсан байдаг. Тухайлбал өнгөрсөн жил АТГ-ын мөрдөн байцаагч Бат-Олзвойтой бүлэг­лэж, бусдыг зодож, дарамтлан эрүү шүүлт тулгасан хэргээр шүүхээр орсон ч сурсан зан­гаараа энэ хэргийг хэ­­рэг­сэхгүй болгуулсан бай­на. 
 
 
Гэхдээ прокурорын бай­­гууллагаас түүний хол­богдсон эрүү шүүлт тулгасан хэргийг хэрэгсэхгүй бол­госон шүүхийн тогтоолд эсэр­гүүцэл бичиж, шүүхэд хандаад байгаа талаар хууль хяналтын байгууллагынхны дунд ид шуугиж байгаа юм. 
 
 
Бусдад эрүү шүүлт тулгасан гэх өмнөх хэрэг нь эцэслэн шийдэгдэж амжаагүй бай­хад П.Өлзийсайханд дахин өөр зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэлээ. Одоо түү­нийг Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 23.3-т зааснаар “Цагдаа олон ний­тийн байцаагчийг албан үүргээ гүйцэтгэж байхад нь зодож биед нь хүнд гэм­­тэл учруулсан”,
 
 
181 дү­­гээр зүйлийн 181.2.2-т зааснаар “Цагдаа болон нийг­­мийг хамгаалах үүргээ бие­­лүүлж байгаа төрийн ал­­бан хаагчийг зодож тан­хайрсан”, 269 дүгээр зүй­лийн 269.2.2-т зааснаар “Бус­дад их хэмжээний хээл хахууль өгч албан тушаал дэвш­сэн, бусдаас хахууль авсан” гэх гурван зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шал­гаж эхэлжээ. 
 
 
П.Өлзийсайхан нь цаг­даагийн сургууль төг­сөж Сэлэнгэ аймагт хуваа­ри­лагдсанаасаа хойш тус айм­гийн Цагдаагийн хэлтэст 18 жил ажиллаж байгаа юм байна. Түүнийг гавтай хэрэг илрүүлж үзээгүй ч, Эрүү­гийн тасгийн дарга хүр­тэл дэвшсэнд гайхах хүн олон байдаг гэнэ. 
 
 
Албан тушаалаараа бусдыг айлган сүрдүүлж сурсан түү­ний эхнэр нь Сэлэнгэ айм­гийн төвд 24 цагийн турш архи, согтууруулах ундаа зарж борлуулдаг “Хөх­чулуут” гэх хүнсний дэл­гүүр ажиллуулдаг юм байна.
 
 
Сэлэнгэ аймагт П.Өлзий­сайхан даргын дэл­гүүрийг хааж, зүрхлэх цаг­даа, төрийн албан хаагч байдаггүй тул эхнэр нь Алтан­булагийн хилээр зөв­шөөрлийн бичиггүй архи, пиво оруулж ирдэг талаар Сэлэнгэ аймгийн иргэд ам дамжин хардан ярьж байна. 
 
 
Гэхдээ ямар ч байсан Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албанаас түүнд эрүүгийн хэ­рэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Мэдээллийг бид үргэлжлүүлэн хүргэх болно. 
 
 
Үргэлжлэл бий... 
 
 
Р.Саруул 
 
Эх сурвалж: