Харийн нутагт хууль бусаар зарагдах гэж байсан үлэг гүрвэлийн хэрэгт БСШУЯ, ГЕГ, ХХЕГ-ын өмнөх удирдлагуудыг шалгаж эхэлжээ. Монголын хилийг хэзээ, хэрхэн давсан нь тодорхойгүй байсан Батаарыг манай улсын болон АНУ-ын хамтарсан ажлын хэсэг бүтэн жилийн турш ажилласны хүчинд саяхан буцаан авчирсан юм.
Үлэг гүрвэлийн араг ясыг Монголоос АНУ-д аваачиж, дуудлагаар худалдаалах гэж байсан Эрик Прокопи, Крис Мур нарыг Америкийн шүүх гэм буруутайг нь тогтоосон. Гэвч эдгээр хүмүүс монголчуудын тусламж дэмжлэггүйгээр энэхүү түүхийн их хэмжээний үнэт олдворыг гаргана гэдэг боломжгүй зүйл.
Тиймээс ЭЦГ болон УМБГ-аас ажлын хэсэг томилогдон ажиллаж эхэлсэн юм. Түүнчлэн уг хэрэгт холбогдуулан хэд хэдэн хүнийг шалгаж, байцаалт авч эхлээд байгаа аж. Тодруулбал, "Чингисийн говь" ТББ-ын захирал Түвшинжаргал, түүний эхнэр Болортуяа, МУИС-ийн ректор байсан Н.Болдсүх нарын хүмүүс оролцсон болох нь тогтоогджээ.
Шалгагдаж байгаа гурван хүн нас барсан бөгөөд түүний нэг Түвшинжаргал юм байна. Нэлээд хэдэн сарын турш сур дуулиантайгаар яригдаж байж эх орондоо ирсэн батаарын хэрэгт дээрхээс гадна хувиараа яс олборлогч нэр бүхий найман хүнийг холбогдуулан шалгаж байгаа юм.
М.Өнөржаргал
Эх сурвалж:

Мягмар - 06 сарын 09,
2026
Сэтгэгдэл0
Америкийн 2 иргэнийг авчирч Монголын шоронд хийх хэрэгтэй.Ингээгуй цагт Батаар гэгч шоу хэвээр улдэх болно.
Шалгагдаж байгаа 3 хүн нас барсан гэнэ үү? Яагаад шалгагдахаараа тэгэж олноороо нас бардаг байна аа. Энэ чинь харин их сонирхол татах зүйл биш үү! Их л ноцтой болоод явчихлаа даа.
Nuhahgui yu
Энхбаярын ид гаарч явах үед болсон хэрэг ш дээ. Мань хүн ч холбогдох магадлалтай даа.