“Дайны эрсдлийн сан” гэгчийг бий болгож, мөнгө угаасан хэрэгт МИАТ-ын захирал асан Ц.Орхон, “Монголиан Эйрлайнс” компанийн эзэн Ч.Хоролсүрэн, түүний төрсөн дүү Ч.Суурьтогтох, Н.Гантөмөр, МИАТ ХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашиж байсан гавьяат нисгэгч Р.Бат-Эрдэнэ,
Ц.Орхоны эхнэр Ү.Цэцэгмаа, Төрийн өмчийн хороонд ажиллаж байсан С.Батхишиг, МИАТ-ын захирал асан Б.Эрдэнэбилэг, мөн түүний төрсөн дүү Б.Мандахбаяр нарын есөн хүнийг анх сэжигтнээр татан шалгаж эхэлсэн билээ.
Тэгвэл уг хэргийг шалгаж дуусаад нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхэд өнгөрсөн долоо хоногт шилжүүлээд байна. Харин Ц.Орхоны эхнэр Ү.Цэцэгмаа, Б.Эрдэнэбилэгийн дүү Б.Мандахбаяр нарын хэргийг нотлох баримтаар тогтоогдоогүй хэмээн үзэж хэрэгсэхгүй болгоод байгаа.
Гэхдээ хэн хэнийг ямар хэрэгт буруутгасан, хэзээ шүүх хурал болох зэрэг нь одоогоор тодорхойгүй хэвээр байна. Ямартаа ч шүүх хавтаст хэрэгтэй танилцаад 30 хоногийн дотор хуралдааны товыг зарладаг учиртай.
Мөн сүүлийн үеийн шинэ мэдээлэл гэвэл манай хууль хяналтын байгууллагынхан Япон, Хонконгод ажиллаад ирсэн ба тэд хуурамч бичиг баримт ашиглан улс дамнуулан мөнгө угаасан талаархи шинэ баримтууд олсон байна.
Эдгээр нотлох баримтыг Улсын ерөнхий прокурорт хүргүүлээд байгаа бөгөөд энэ асуудлыг одоогийн хавтаст хэрэгтэй нь хамтатган шалгах уу эсвэл шинээр хавтаст хэрэг нээх үү гэдгийг ойрын хугацаанд шийдэх аж.
Ийнхүү шинэ нөхцөл байдал үүссэн тул шүүх хуралдааны товыг ойрын хугацаанд зарлахгүй байх хэмээн эх сурвалж дуулгасан. Ямартай ч одоогоор шүүгдэгчдийн хадгаламжид байсан 16,5 тэрбум төгрөг, 27 компанид оруулсан хувьцаа, орон сууц, автомашинуудыг битүүмжлээд байгаа билээ.
Энэ хэргийн талаарх баримтуудаас сонирхуулъя. Мөрдөн байцаалтын явцад мөнгө угаахаар хуурамчаар байгуулсан гэх “Вест вельф” компаниас гадна “MAT инвестмэнт” гэх банк бус санхүүгийн байгууллага байгуулсан нь тодорхой болсон аж.
Түүгээр нь Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугар л гэхэд найман удаа тэрбумаас дээш төгрөгийн гүйлгээ хийж байсан гэнэ. Уг “MAT инвестмэнт” гэх банк бус санхүүгийн байгууллагыг МИАТ-ийн хэрэгт шалгагдаж буй Н.Гантөмөрийн нэр дээр байгуулсан байна.
Тиймээс Н.Гантөмөрийг батлан даалтад гаргах хүсэлтийг хүлээж авахгүй үргэлжлүүлэн шалгаж байсан байж болзошгүй юм. Харин хэргийг шүүхэд шилжүүлсний дараа буюу энэ сарын 16-ны өдөр МИАТ-ийн гүйцэтгэх захирал асан Ч.Хоролсүрэн Баянзүрх дүүргийн шүүх, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Отгонцэцэгт хандан хоёр хуудас ил захидал бичжээ.
Захидалд “Н.Гантөмөр ямар ч буруугүй, бүх зүйлийг миний заавраар хийж байсан” гэсэн аж. Ч.Хоролсүрэнгийн хувьд уг захидлаа мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгөөгүй бөгөөд хэрэг шүүхэд шилжсэний дараа хандсан учраас шүүх, прокурорт хаяглан илгээсэн гэнэ.
Энэхүү захидлаас Дайны эрсдлийн даатгалын сан нэрээр их хэмжээний мөнгийг Япон, Хонгконгт төвлөрүүлээд эргүүлэн Монгол Улс руу шилжүүлэхэд зориулсан “MAT инвестмэнт” банк бус санхүүгийн байгууллагыг Ч.Хоролсүрэн байгуулж, захирлаар нь Н.Гантөмөрийг томилсон.
Тодруулбал Н.Гантөмөр нь Ч.Хоролсүрэнгийн удирдлагаар гадаад руу гаргасан их хэмжээний мөнгийг банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан авдаг байсан гэсэн сэжим батлагдаж байгаа аж.
Харин Н.Гантөмөр “Дайны эрсдлийн даатгалын сан нэрээр мөнгө угааж байсныг мэдээгүй, ТӨХ-ны дарга асан Д.Сугартай нүүр тулж уулзаж байгаагүй” гэж мэдүүлээд байгаа гэнэ.
Үндсэн хуулийн Цэцийн гишүүний бүрэн эрх нь үйлчилж буй Д.Сугарыг энэ хэрэгт холбогдуулан шалгах зайлшгүй шаардлагатай гэж үзэж бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг прокурорын байгууллагаас хоёр удаа тавьж байсан боловч Үндсэн хуулийн Цэц эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэнээр түүнд холбогдох хэргийг тусгаарлаад байгаа билээ.
Харин мөрдөн байцаалтын явцад Д.Сугар нь уг хэрэгт холбоотой нь тогтоогдсон учраас УЕПГ-аас эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлтийг Үндсэн хуулийн цэцэд дахин хүргүүлэхээр болоод байгаа аж.
Энэ удаад Д.Сугарыг МИАТ-ын хэрэгт холбогдуулан шалгах хангалттай баримтыг цэцэд хүргүүлэх гэнэ. Хэрвээ цэцээс эрхийг нь түдгэлзүүлвэл Д.Сугарыг сэжигтнээр тооцон, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах юм.
Мөн уг хэрэгт зарим хорих ангийн дарга нар шалгагдаж болзошгүй байгаа аж. Учир нь Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Сэжигтнүүд хорионд байх хугацаандаа хоорондоо гар утсаар холбоо барьж мэдээлэл солилцох замаар өмнө өгсөн мэдүүлгээ өөрчилж эхэлсэн нь хэргийн мөрдөлтөд саад учруулж байна” хэмээн мэдээлсэн.
Тиймээс холбогдох газраас сэжигтнүүдийн хэрэглэж байсан гap утсыг хураан авч, хэн хэнтэй харилцсан хийгээд хорих ангид гаp утас нэвтрүүлэх зөвшөөрлийг хэн өгсөн, тусалсан, холбогдох бүх хүмүүсийг шалгаж эхэлсэн байна.
Н.Гантөмөр гэгч хэн бэ?
Н.Гантөмөр Хөдөө аж ахуйн сургуулийн Эдийн засгийн сургуулийг нягтлан бодогч мэргэжилтэйгээр 2001 онд төгсөөд “Интер” банкинд анх теллер, бичиг хэргийн ажилтнаар орж, 2004 онд “Монголиан Айр Транспорт" буюу “MAT” компанийн нягтлан бодогчоор ажиллаж байгаад 2008 онд “MAT” инвестмент ББСБ-ын захирлаар гэрээ байгуулан ажиллаж эхэлжээ.
Ж.Баярсайхан
Эх сурвалж: "Нийслэл таймс" сонин
Мягмар - 06 сарын 09,
2026
Сэтгэгдэл0
улаанцайм хулгайн хэргийг мөнгө угаасан гэж бараг гэмгүй үгээр хэлж болхгүй. Мөнгө угаан гэдэг ямартай ч өөрийн болгоод авсан мөнгөө өөр бизнэст хөрөнг оруулж албан ёсны орлого болгохыг хэлдэг. харин энэ МИАТын хэрэг бол цэвэр хулгай шүү дэ:)
BYLEGLEN HULGAI HIISEN HEREG ENE HEREGIIG TER GANTOMOR GEECH MEDEHGYI BH YAMARCH YNDESLEL YGYI SUGARCH GARAH SANAA OVORTOLJ BNA
МАН -н новшнууд сонгууль ялсан бол энэ олон хэргүүд илрэхгүй бсан аймшигтай
Төрийн байгуулалгын ажилтан болхоор төрийн хулгайчууд биздээ баригдсан нь энэ хэд болхоос цаана нь улс орноо ч барицаанд тавиад мөнгө угаана гээч ажлаа хийж л байгаадөө би бүүр итэгхээ байсан.Эх орноосоо уравсан эдгээр нөхдүүдийг дотоодын дайсан гэхгүй юм бол хэнийг дайснаа гэх юмбэ???Гадаадын луйварчидтай нийлж улсын мөнгийг хувьдаа өдий олон жил завшидаг муухай том мэдэлтэй ичих нүүрэндээ элэг наасан мангаснууд.Харсаар байтал хамсаж хулгайлчхаад нэг нь даахаар улайран зүтгэж байгаа л юм байнашдээ.Мэдээж ял нь хөнгөрөөд л ирнэ.Хулгайчууд,урвагчид нэгийг бодож байхад хуулийн итгэмжилэгдэж тангаргаа өрөгсөн хүмүүс мэдэж л байгаа байлгүйдээ!!!!
Enhbayriin derged yu ch bish.odoo enhbayr urshuuluur garch irne.ed nariig ch gesen urshuuguud l yvuulchihaach dee.heden tsaas hereg bolood l jijig huivaldaan zohioj syrtei yum alga.baidag l yum syrjigneed bh hereggyi
bolioch dee.ineedtei yum bitgii bicheech. Bugdiig n shiitgeh heregtei.hog hsaarnuud!!!
Манай Үндсэн Хуулийн Цэц гэж авилгалчид, гэмт хэрэгтнүүдийн амь зулбаж хорогдох байр л юм даа.Ичих нүүрээ уландаа хийсэн улс төрч,төрийн албан хаагч Сугарыг заавал цэцээс чөлөөлж шалгах ёстой. Дайны эрсдэлийн сан байхдаа яахав дээ мөнгө хулгайлах гэж мөн нэрээ олж өгвөө
Tatan buulgaval taarna Bygdeeree luivarchid yum baina l daa
хоролсүрэн гэдэг нь хэргийг нь даах гээд гантөмөрийг буруугүй гэжээ яг ш дээ янцгаадагморьд вэ. бүлэг гэвэл хэрэг нь хүндрэнэ гэж үзэж бгаа юм бх даа бас нэгнийхээ ч гэсэн өмч хөрөнгийг хжраалгахаас сэргийлж бгаа юм бх даа төр түмэн нүдтэй эдгийг мартсан улсын өмчийг хулгайлагсдадхатуу цээрлэл хүлээлгэж бүх өмчийг нь улсын орлого болговол таарна
ZA SUGARIIG ZUGEER ONGOROOW DOO TA NAR.ZAAWAL SHALGAX ESTOI....
ХӨӨРХИЙ СУГАР АХ ИНГЭЭД ӨНГӨРВӨӨ
Наадах чинь Баабарын Петро Дачин Тамсаг компанид татвараа нуухыг заасны дэргэд юу ч биш шуу дээ. 352 тэрбум гээд бод доо.
хүүе үнэн шүү. дуугүй зуудаг нохой баабар бол бүгдийн ард нуугдаж байгаад бүх хорыг найруулдаг гэж боддог оо. Ииииииш тэр бичсэн ном момыг нь ээ тархи угаагч хордуулагч даанч тэрэнд нь хүмүүс итгээд уншаад л магтаад л. Хорвоо гэж ичихгүй бол ОД болноо баабар аа
сугар гэж олиггүй луйварчнаас салаачээ тэр үндсэн нуулийн цэц гэдэг газар,Эрдэнэбилэг ахлах ня-бо Баясгалан гэдэг авгайтай нийлж олон ч нисгэгч нарын амьдралаар тоглосон доо,нүгэл нүдээрээ гардаг л юм байна
үндсэн хуулийн цэц яагаад луйварчин Сугарыг хамгаалаад байгаа юм бол.... Хоролсүрэн өөрийн жинхэнэ гар хөл бологчоо суллуулж хор найруулахыг хүссэн бололтой.МИАТ-н энэ хэрэг бол үндсэндээ дээрэм шүүдээ
Undsen huuliin tsets, Ulsiin ih hural gedeg toriin baiguullaguud chini Huuli bus uil ajillgaa ybuuldag onts hotstoi heregtenguudiig hamgaalj baidag gazar yum uu ENE NI SHUDRAGA ES YUM UU . HEREGTEBGUUDIIG NUUDAG GAZAR YUM UU ERENHIILOGCH ERONHII SAID AA SHUDRAGA ES HAAHA BAINA AA
Sugar iin buleg iin xereg bn boss n sugar bna shuu deee
Ene xeregt dood tal n 20 jiliin yl ogoxgui bol shuux tatvar tologchdiin mongoor togoj bna gesen ug shuu
Xarj baiyy teee
MAN ene Sugar gedeg avilgachin hulgaich nehdee hamgaalsaar bn.Songuuld AN bolon Eba yalahgui bol shudraga yavdal haagdna.Iimd Ardchilaliig demjie!
Gantomor buhiil guilgee mongonii ursgaliig medej baigaa uchraas ene humuus tuuniig togloomoos gargahiig sanaarhaj baina shorongoos gargaj chadval alahad amarhan gej tootsoj baigaa ni oilgomjtoi
luivarchin bayrtsogtiig shorond khiij shond ulgekh boloogui yu tarvagadorjoo
АН МАН хоёр төрд байгаа цагт сугар, баярцогт шалгагдана гэж гонжийн жоо биздээ.