sonin.mn

 

Гэгээн цагаан өдрөөр гэртээ суух ч аюултай болжээ. Өчигдөр 14.00 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн XVIII хорооны нутаг дэвсгэрт согтуу жолооч осол гаргаж, хоёр айлын гал голомтыг самарлаа. Ослын улмаас гэрт байсан нэг иргэн амиа алдсан байна.
 
Бидэнд олдсон мэдээллээр 72-77 УБЧ улсын дугаартай "Ниссан Тина" маркийн автомашины жолооч уг ослыг гаргажээ. Тэрбээр осол гаргах үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн, биеэ хянах чадваргүй байсныг албаныхан тогтоосон байна. Гэмт этгээд нь 30-40 орчим настай эрэгтэй аж. Хэргийг цагдаагийнхан үргэлжлүүлэн шалгаж эхэлжээ.
 
 
Эх сурвалж: