sonin.mn

 

Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт өчигдөр бага насны охиныг хүчирхийлсэн гэмт хэрэг гарчээ. Тодруулбал тус дүүргийн 38 дугаар байрны зургаадугаар давхарт найман настай Б-г гэр рүүгээ орж явахад үл таних залуу хүчиндсэн байна. 
 
Улмаар охины аав, ээж цагдаагийн байгууллагад мэдэгдэж 30 орчим насны тодорхой ажилгүй Э гэгч этгээд үйлдсэн болохыг нь илрүүлжээ. 
Одоогоор гэмт этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэн Баянзүрх дүүргийн Цагдаагийн II хэлтэст шалгаж байна.
 
 
Эх сурвалж: