sonin.mn

 

Зарим нэгэн пабууд үйлчлүүлж байгаа иргэдийнхээ согтсон байдлыг далимдуулан луйвардах байдал гарах боллоо. Энэ байдлыг нь мэдсэн зарим нь хэл ам хийдэг бол зарим нь мөнгө илүү авсаныг ч мэдэлгүй гараад явдаг байна. Үүнийг нь овжин ашиглаж сурчээ.
 
 
Өчигдөр нэгэн танил маань Багшийн дээдийн баруун талд байрлах "Ёсүй" нэртэй пабд найзтайгаа орсон аж. Энэ үед бармен бүсгүй тооцоогоо авахдаа үйлчлүүлэгч нартай муудалцан, согтуу байгааг нь гайхаж, хөөх шахам болж байжээ.
 
 
Мэдээж эмэгтэй хүн хойно  бармен бүсгүйг өмөөрч, юу болохыг ажиглаж суусан байна. Гэтэл бармен үйлчлүүлэгч нартайгаа ёс зүйгүй, хүндэтгэлгүй хандаснаас гадна, 1000-2500 төгрөг луйвардаж байсан аж.
 
 
Нэг үгээр хэлбэл тэд үйлчлүүлэгч нарыг согтууг нь далимдуулж биллен дээрээ илрүү мөнгө бичиж, луйвардаж байгаа нь илэрчээ. Харин тухайн пабын менежер гэх бүсгүй барменыхаа уг үйлдлийг мэддэг ч мэдээгүй царайлж, хамтран соёлтойгоор үйлчлүүлэгч нарынхаа халаасыг сүйлдэг нь илж байж.
 
 
Иймэрхүү үйлдэл хоёр дахь удаагаа сэтгүүлч миний чихэнд дуулдсан болохоор энэ удаа чимээгүй өнгөрч чадсангүй. Дээрх мэдээллийг иргэдэд сэрэмжлүүлэг болгох үүднээс хүргэж байна.
 
 
Энэ мэт үйлчилгээний соёлгүй, үйлчлүүлэгчидээ хүндэтгэдэггүй пабуудаар үйлчлүүлэхгүй байвал зохино. Түүнчлэн луйвар хийдэг газруудын бусармаг үйлдлүүдийг нуун дарагдуулаад өнгөрөх нь буруу юм гэдгийг сануулах нь зөв болов уу
 
 
Н.Батаа
 
Эх сурвалж: new.mn/