sonin.mn

 

Өвөрхангайчууд «Сонголтоо хамгаалах эсэргүүцлийн цуглаан»-ыг өчигдөр зохион байгуулсан. Эл цуглааныг тухай мэдээллийг Өвөрхангайчууд «Сонголтоо хамгаалах эсэргүүцлийн цуглаан»-ыг өчигдөр зохион байгуулсан. Эл цуглааныг тухай мэдээллийг манай сэтгүүлч Ж.Нарангэрэл газар дээрээс нь мэдээлсэн юм.
 
 
УИХ-д өөрсдийг нь төлөөлж буй гишүүдээ хууль бусаар тангараг өргөсөн гэж үзэн «Өвөрхангайн сонгогчид эрхээ хамгаалах түр хороо»-г байгуулаад байгаа юм. Өвөрхангайчууд УИХ-ын 2012 оны сонгуульд тус аймагт буюу 10 ду-гаар тойрогт АН-аас нэр дэвшигч Г.Батхүү, Д.Зоригт нар гишүүний тангараг өргөн парламентад сууж байгааг эсэргүүцэж буйгаа илэрхийлсээр байгаа төдийгүй МАН-аас нэр дэвшигч С.Чинзориг, Н.Төмөрхүү нар өнөөгийн УИХ-д 10 дугаар тойргийн иргэдийг төлөөлөх ёстой гэж үзэж байгаа юм.
 
 
Өөрөөр хэлбэл, сонгогчдын олонхын саналыг авчихаад байхад сонгуулийн асуудлыг хуулийн байгууллагад шалгаж, түүгээр ч зогсохгүй эцсийн шийдвэр нь гараагүй байхад АН-аас нэр дэвшигчдээр тангараг өргүүлснийг эсэргүүцсээр байгаа юм.
 
 
Өвөрхангайн сонгогчид эрхээ хамгаалах түр хороо»-г аймгийн төвдөө зохион байгуулж буй цуглаан бөгөөд Г.Батхүү, Д.Зоригт нарыг эгүүлэн татуулах дэмжигчдийн гарын үсгийг цуглуулахаар төв талбайдаа гэр барьсан байв.
 
 
Тус аймгийн 19 сумын төлөөлөл, нийт 400 гаруй иргэн цуглаанд оролцсон. Сумдын төлөөлөгчдийн хувьд сумын иргэдээ төлөөлж, үгээ хэлж, мөн дээрх түр хорооноос гаргасан шийдвэрийг эргэж очоод танилцуулж, таниулах «том» даалгавартай яваа гэж байлаа.
 
 
«Өвөрхангайн сонгогчид эрхээ хамгаалах түр хороо» нь иргэдээс гарын үсэг цуглуулж, өөрсдийг нь төлөөлж буй нэрээр тангараг өргөсөн Г.Батхүү, Д.Зоригт нарыг өөрсдийн хүсэлтээрээ парламентын гишүүнээс татгалзахыг уриалж байгаа юм.
 
 
Хэрвээ энэхүү уриалгыг нь хүлээж авахгүй бол цуглааныг нийслэлд үргэлжлүүлэх төдийгүй Монгол Улсын Ерөнхийлөгч болон Үндсэн хуулийн цэцэд асуудлаа хүргүүлэх гэнэ.
 
 
Эх сурвалж: