sonin.mn

 

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс үүдэлтэй гэмт хэрэг нэлээд гарах болжээ. Тухайлбал Баянзүрх дүүргийн арваннэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Туул зөрлөгт иргэн Н нь согтуурсан үедээ шалтгаангүйгээр өөрийн эхнэр Ц-гийн хөлийн шилбэрүү сүхээр цохисон хэрэг гарсан байна.
 
 
Зөвхөн эхнэрээ зодож тамлаад зогсохгүй дөрвөн сартай хүүхдийнхээ толгойн ар хэсэг рүү модоор цохиж гэмтээжээ. Эл хэргийг үйлдсэн Н-ийг саатуулан, хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна. 
 
 
Эх сурвалж: "Нийслэл таймс"