Ард иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүрэгтэй цагдаагийнхан гэмт этгээдийн гарт хутга бариулаад явуулсантай ижил зүйл болжээ. Таван настай хүүгээ заазуурдаж тамласан хэрцгий эцгийг түр саатуулах байранд хоёр хонуулаад гаргасныг ингэж зүйрлэж болох мэт.
Өш хонзон санасан эцэг гэртээ очоод хүүхдүүдээ өмнөхөөс ч илүү дарамталж, айлган сүрдүүлжээ. Ингэхдээ хашааны гөлөгний хоолойг нь багалзуурдан харуулж, “та нарыг ингэнэ шүү” хэмээн айлган сүрдүүлсэн гэх. Согтуу эцгийг Баянзүрх дүүргийн цагдаагийнхан даваа гаригт дахин баривчилсан байна.
Одоогоор эцгийнхээ хэрцгийллийн золиос болсон таван настай И хүүг зургаан настай ахынх нь хамт Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн хамгаалах байранд аваачаад байна.
Харин хоёр настай охин нь хоол тэжээлийн дутагдлын улмаас тураалд орсон учир ээжтэй нь хамт Эх нялхсын эрдэм шинжилгээний төвд хэвтүүлэн эмчлүүлж байгаа аж.
Ингэхэд хагас галзуурсан гэмээр тэр эцгийг цагдаагийнхан яагаад тийм амархан тавьж явуулав гэдэг асуулт гарч байна. Түүний харгислалд өртсөн бяцхан хүүгийн төлөө хэн нэгэн тэгтэл хүч гарган гомдол мэдүүлээгүй болохоор тэр үү.
Эсвэл ерөөс гэр бүлийн маргаан, хүчирхийллийн асуудалд манай хуулийнхан ийм өнгөц хийсвэр ханддагийнх юм болов уу. Уг нь хамгийн нягт няхуур, тэр тусмаа хохирогчид энэрэнгүй, хохироогсод хатуу хандах учиртай хэрэг бол гэр бүлийн хүрээнд гардаг хэрэг баймаар.
Энэ төрлийн хэргийн хохирогчид нь ихэвчлэн хүүхэд, эмэгтэйчүүд байдаг. Цагдаагийнхан “алуурчин”-ыг зүгээр л тавиад явуулчихсан хэрэг үүгээр зогсохгүй. Өнгөрсөн гуравдугаар сард хадмууд уруугаа бензин асгаж шатаасан аймшигт хэргийг Наранбаатар гэгч үйлдсэн.
Бас л Д-тэй адилхан архи ууж, агсам тавьдаг танхай эр. Гэрийнхэн нь авир аашийг нь тэсэхээ байгаад Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст дуудлага өгч баривчлуулаад байв. Гэвч цагдаагийнхан мөн л хугацаанаас нь өмнө сулласнаас болж таван хүний аминд хүрсэн хэрцгий хэрэг үйлдсэн.
Мэдээж цагдаа түүнийг хэрэг үйлд гэж явуулаагүй. Гэхдээ хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүргээ дутуу дулимаг биелүүлсэнтэй шууд холбоотой гэж хэлж болохоор байгаа юм.
Хэрэв цагдаагийнхан тавьж явуулаагүй бол ийм хэрэг гарахгүй ч байсан юм бил үү гэх гомдлын үгс талийгаачийн ар гэрийнхнээс гарч байв. Зөвхөн цагдаа ч гэлтгүй хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаа, чиг үүрэгт гэрч, хохирогчийг хамгаалах ямар нэгэн зохицуулалт байдаггүй аж.
Олон жилийн турш нөхрийнхөө дарамтад тарчилсан бүсгүй зориг гарган гэрлэлтээ цуцлуулахаар шийдсэн ч шүүх хурал болохын өмнөхөн нөхөртөө хутгалуулж амиа алдсан хэрэг хүртэл гарч байв. Уг нь бид хүний эрхийг дээдэлдэг ардчилсан оронд амьдарч байгаа.
Гэтэл манайд ядарсан зовсных нь эрх ашиг хамгийн ихээр зөрчигдсөөр байна. Тэр тусмаа хүүхэд, эмэгтэйчүүд хохирогч болон үлддэг гэр бүлийн хүрээний маргаан, хэрүүл, хүчирхийллийн хэрэг зөрчил хуулийнхны хараа хяналтад бүрэн утгаараа орж чадахгүй байсаар.
Ийм байх эрх зүйн орчин сайжрахыг хүлээнэ гэвэл илүү олон хүн хүчирхийллийн золиос болно гэсэн. Яг одоо байгаа нөөц боломжоороо л хүний эрхийг дээдлэн ажиллах нь хамгийн оновчтой сонголт бус уу. Удахгүй Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барина.
Гэрч хохирогчийг хамгаалах хуулийн төслийг ч мөн хэлэлцэнэ. Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийг ч шинэчлэн батлахаар ярьж байна. Хууль эрх зүйн орчин сайжирвал хүчирхийлэлд өртсөн иргэнийхээ нуруунд ачаа нэмдэг одоогийн нөхцөл байдал бага ч гэсэн дээрдэх нь тодорхой.
Муу л гэвэл хойд талын хар овоохой гэдэг шиг цагдаа нарыг буруутгалаа гэж шүүмжлэх хүн гарах байх. Гэхдээ хүчирхийлэгчээс айсан иргэд цагдаагаас л аврал эрдэг. Ингэж төрийн цагдаад хандсаныхаа төлөө улам л их заналхийлэлд өртдөг нь үнэн. Харин цагдаа хамгаалсан шиг хамгаалж чадахгүй байна.
Ц.Оюунтунгалаг
Эх сурвалж:

Мягмар - 06 сарын 09,
2026
Сэтгэгдэл0
Манайд хий хоосон дүрэмдэж ардчилал хүний эрх гэж донгосоод явахаас үр ашигтай хийж байгаа ажил цөөхөн байна.Наад хүчирхийлэл үйлдээд байгаа иргэддээ судалгаа хийгээд үндэс язгуур нь юунд байгааг тогтоох хэрэгтэй.Шинжлэх ухааны үндэслэлтэй юм өөрсдөө хийж дөнгөхгүй бол ичилгүйгээр тэр ардчилал хуулдаг орнуудаасаа мэргэжилтэн урьж судалгаа хийлгэх хэрэгтэй.Тэгээд тэдний зөвлөмжинд тулгуурласан төрийн бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй.Өглөө кинон дээр хэлдэг шиг цаад язгуур үндсийг нь олохгүй хий л хүчирийлэгчид арга хэмжээ авч байгаа нь энэ гэж шоронд хийхээ ажил хийж байна гэж үзэж болохгүй л дээ.Манай төр засаг ч үнэндээ бүрмөсөн дампуурч дуусчээ.Олигтой өрхийн тэргүүний ухаан л байхгүй байна шүү дээ.
Айл гэрт нэг л архичин байхад тэр айл мөнхийн айдас дарамтанд ямарч аз жаргалгүй зовж байдаг. Аргаа бараад л цагдаад хэлнэ эрүүлжүүлэхэд нэг хонуулаад л хэдэн төг хонуулсаны шанд аваад л гаргаад явуулдаг. Эсвэл маргааш нь өргөдөл бичиж өгөөд 14 хоног эсвэл 30 хоног баривчлаад гаргадаг нөгөө айдас улам нэмэгдэн дарамтанд ордог. Ийм байдал архичинтай айл бүхэнд байнаа. Үүнийг л сайн судалж танхайн хэрэгээр олон жилээр ч хамаагүй явуулж өгөх хэрэгтэй юм шиг санагддаг. Засрах нь өнгөрсөн хүн хог их байгаа шүү.
Ee chaavaas, iim zasgiin gazartai uls yaaj irgedee hamgaalakh yum be? Mungutei g n bol hamgaalakh baikh, harin sul doroig n Daarvindaad l boloo sh dee. Ene bol Mongol mayagiin feodaliin "ardchilal". He he.
Tegeel huulindaa 48 tsag saatuulaad gargahgui bol nuguu lag prokurooruud n mani tsagdaagaa 48 tsag briwchlaad tsaash n buur narsand ch yawuulj magadguidee teheer yaahuu huuliin daguu bariwchilsan huuliin daguu sullana daa oor arga bhgui
Цагдаа жирийн ирэгдэд чин сэтэглээсээ туслаж харагдаач болж өгвөл нээнтэглэж байгаад хэдэн бор төгрөг салагхаа боддог шүүдээ!Харин дотоодын дайснуудын доодхыг долоонгоо алддаг өрөвдмөөрч юм шиг жигшин зэвүүцмээр ч юм шиг төрийн хувцас нөмөрсөн хүмүүс ихэнх нь байдаг гэж би боддог.
bayanzyrh dyyrgiin tsagdaagiin udirdlagig solih heregteibayanzyrh dyyregt syyliin yed gemt hergiin garalt ihessen.hevlel medeeleer garch baiga hynd gemt hergyyd bygd bayanzyrh dyyregt garsan baina.tsereg n darga shigee erh emdeltei bolchihson.bygd avilgald avtagdsan,horoo dyyrgiin tsagdaagiin ajilchid n medleg dutuu,yynig haraad yu ch sonsoogyi,hariutsaga ladsan tsagdaa nartaa arga hemjee avch chaddagyi iim darga baisnaas baigaagyi n der
ehleed aldaagui bichij sur, daraa ni huniig muul za! tsagdaag muulaad l baidag, hereg garahaar chi tsagdaad handana, hereggui bolohoor tsagdaa nar shig muu hun baihgui, tsagdaagiin amidraliig medehgui baij bitgii dongos, teneg mal aa.
albadan saatuulah hoorondoo hucheer hodolmor hiilguuleh heregtei.manaid hunii gar hureed saihan bolgoh garar zondoo bii.tusgai huvtsas omsgood gudamj tseverluulie! humuus ene nohor ehner huuhdee daramtalsan baina gej tanigdahaar.yadaj ehnii udaad zasarch bolno.
хариуцлага гэдгийг мартагнуулагч дүр эсгэсэн ардчлалын шалгарсан манлай удирдагч, АН-ын ерөнхийлөгч, марксизм МАН-ыг жинхэн үзэн ядагч, хүн хууль хүчний байгууллагыг дарангуйлалын хэрэгслэл болгох замыг сонгож аваад байна. зовлонгийн түргэн нь дээр гэдэг бушуухан л сөнөж мөхцгөөх юмсан