sonin.mn
Энэ сарын 20-21 буюу Нямаас Даваа Гарагт шилжих шөнийн 04:00 цаг орчимд таксины жолооч, цуг явсан найзтайгаа үйлчлүүлэгч эмэгтэйг бүлэглэн хүчирхийлж, дээрэмдсэн хэрэг гарчээ.
Цагдаа нар шалгалтын ажиллагаа явуулж, хэргийн газраас эд мөрийн баримтаар шар айраг болон цэвэр усны сав, хэрэглэсэн бэлгэвч зэргийг хураан авч, хэрэгтнүүдийг эрэн сурвалжилж эхэлжээ.