АТГ чамгүй их хэмжээний мөнгө эргэлддэг гэгддэг зам тээврийн салбарын цөөнгүй удирдах албан тушаалтнуудыг шалгаж буй билээ. Тодруулбал төмөр зам, агаарын тээвэр, Монгол Улсын бүх л авто замын тээвэр гээд гол мөнгөний эргэлтийг атгаж байдаг тус яамны нэр бүхий албан тушаалтнууд тендер болон концессийн гэрээнээс ашиг унагаж, будилаантуулсан гэх чамгүй хэл яриа дэгддэг. Гэвч зарим нэг нь шалгалтын явцад замхрах тохиолдол бий.
Тухайлбал Зам Тээврийн Хөгжлийн Яамны Бодлого, төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж, тэр бүү хэл нэг хэсэг тус Яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлыг түр орлон гүйцэтгэж байсан Р.Мэргэнийг АТГ өнгөрсөн жилээс шалгаж эхэлсэн ч одоогоор хэрхэн шийдэгдэж буй нь тодорхойгүй болжээ.
Р.Мэргэнийг УИХ-ын дарга асан М.Энхболдын хүү Э.Анартай үй зайгүй найзууд, М.Энхболдын талын хүн гэдэг. М.Энхболд Хөшигийн хөндийд баригдаж буй нисэх буудлын ажлыг анх санаачилахад оролцож байсан. Тухайн үед буюу Ерөнхий сайд, УИХ-ын дарга байхдаа энэ төсөлд маш их идэвх, санаачлагатай хандаж байсан гэдэг.
Харин Р.Мэргэн ЗТХЯ-нд концессийн гэрээ хариуцан ажиллаж байсан юм. Гэтэл Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудлын ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан тэрээр гэнэт өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн нь анхаарал татдаг. Тэрбээр гадаадад суралцахаар ажлаасаа чөлөөлөгдсөн гэж тайлбарладаг боловч Хөшигтийн хөндийн олон улсын нисэх буудлын гүйцэтгэгчээр ажилладаг Японы талын үйл ажиллагаа эрхэлсэн захирлаар ажиллаж байгаа гэсэн албан бус мэдээлэл байна. Энэ нь үнэн бол Р.Мэргэн эрх ашгийн маш том зөрчил үүсгэжээ гэсэн үг. Сануулахад, Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг эхний төвшний санхүүжилт 540 сая ам.долларыг Японы хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлсэн. Энэ нь эргээд нөгөө л татвар төлөгчдийн мөнгөөр төлөгдөх юм шүү дээ. Тус төслийн хамтрагчийн хувьд шинэ нисэх буудлын менежментийн ажлыг Монголын талаас “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК, Японы консорциум буюу “Жапан Эйрпорт Менежмент” ХХК-ийн хамтарсан “Нью интернэйшнл эйрпорт” ХХК-д концессоор шилжүүлэхээр болсон. Энэхүү “Нью интернэйшнл эйрпорт” ХХК-ийн 51 хувийг Япон тал, 49 хувийг Монголын тал хамтран эзэмших бөгөөд 15 жилийн хугацаатай хамтран ажиллах гэрээ байгуулж, өнгөрсөн жил буюу 2019 оны долдугаар сард ёслолын арга хэмжээ зохион байгуулж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүртэл оролцон тууз хайчилцгаасан. Энэхүү ёслолд Р.Мэргэн албаны хүмүүсийн тэргүүн эгнээнд баяр ёслолын байдалтайгаар оролцсон зураг буй.
Концессын гэрээгээр бол энэ компани шинэ нисэх буудлын
-Зорчигч терминал
-Газар доорх шугам хоолой
-Гадна авто машины зогсоол
-Үйлчилгээний замууд
-Зогсоолын хураамж авах цэг
-Периметрийн хашаа, хамгаалалт
-Захиргааны барилга
-Дулааны станцын зам
-Харуулын байрууд
-Буулт, хөөрөлтийн зурвас
-Аюулгүй үзлэгээр нэвтрэх цэгүүд
-Гал унтраах барилга
-Цахилгаан станц
-Карго терминал
-Дулааны станц
-Авто машины дулаан зогсоол
-Цэвэр, бохир усны байгууламж
-Аюулгүй үзлэгийн тоног төхөөрөмжүүд
-Аэродромын засвар үйлчилгээ, тоног төхөөрөмжийн барилга
-Нэвтрэх замууд /Зорчигч терминал/-ыг 15 жилийн турш эзэмшин хариуцан ажиллах ёстой.
Тэгэхээр хэдий хэрийн цараатай, хэчнээн их мөнгө эргэлдэх компани болох нь тодорхой. Энэхүү гэрээний төслийг Засгийн газраас томилогдсон ажлын хэсэг Японы консорциумтай нэг жилийн хугацаанд нийт 11 удаагийн хэлэлцээр, уулзалтын үр дүнд бэлтгэсэн гэсэн албан мэдээлэл буй.
Харин Р.Мэргэнийг Концессийн гэрээнд Монголыг төлөөлж ажилласан атлаа эх орондоо ашигтай заалтуудыг хассан гэх үндэслэлээр АТГ-д шалгуулах хүсэлт гаргасан гэхээр энд маш том будилаан нуугдаж байх магадлалтай. АТГ их хэргийн сүүлнээс атгав уу, яав? Ямартаа ч энэ хэрэг хэрхэн шийдэгдэхийг сануулж, харж, шаардаж байх нь зүйтэй болов уу.
С.Сарнай
Сэтгэгдэл0
Хятад цустай нөхөр бна даа. Энэ чихийг хараарай . Урд явж байхад хятад хүмүүс яг ийм чихтэй кккк. Уучлаарай дэмий юм бичсэнд
unen2
Чи тийм л мундаг юм бол эх орноо хөгжүүлчихээч. Сэтэрхий зүү сиймхий самбайгаа ч хийж чадахгүй байж.
ИНЕГ-ын удирдлагын хариуцлагагүй үйлдлүүдэд хэн ч арга хэмжээ авч ЧАДСАНГҮЙ
ИНЕГ-ЫН ДАРГЫН ХОЛБОГДСОН АЛБАН ТУШААЛЫН ХЭРГҮҮДИЙГ ХЭЗЭЭ ШИЙДВЭРЛЭХ ВЭ Иргэний нисэхийн салбарт бодлого алдагдаж, осол, зөрчил гарч байгааг мэргэжлийн хүмүүс, ахмадууд нь мэргэшсэн бус гэж болохуйц хүнээр удирдуулж буйтай холбон ярьдаг. ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнтэй холбоотой гомдол, мэдээллийг хууль сахиулах байгууллага төдийгүй УИХ-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Зам, тээврийн хөгжлийн болон Хууль зүй, дотоод хэргийн сайд, Улсын ерөнхий прокурорын сонорт иргэний нисэхийн салбарын төрийн бус байгууллагуудаас удаа дараа хүргэсэн ч шийдвэрлэсэн нь үгүй. “Магадгүй Л.Бямбасүрэнгийн “Ерөнхий сайдтай би нэг анги, найз. У.Хүрэлсүх байхад надаар оролдоод үр дүнд хүрэхгүй” гэж ярьж явдаг нь нөлөөлдөг байх” гэсэн явган яриа иргэний нисэхийн салбарынхны дунд байдаг юм билээ. Нисэхийн салбарынхны дунд буй яриагаар бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Л.Бямбасүрэн нар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн нэг ангийнхан гэх.
ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнд холбогдох нэг бус үйлдлийг АТГ-т шалгаж байгаа юм билээ. Түүний нэг нь “Гүрэн” гэх дээд сургуулийн удирдлагатай хамтарч хөрөнгө завшсан үйлдэл. Тэрбээр 2017 оны тавдугаар сарын 10-нд А/295 тоот тушаал гаргаж “олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификат бүхий сургалтуудыг англи, монгол хэлээр зохион байгуулах” тендерийн үнэлгээний хороо байгуулсан байдаг. Тус хороо нь хууль, журмаа зөрчин “Гүрэн” дээд сургуулийг тендерийн ялагчаар тодруулж, 640 сая төгрөг шилжүүлсэн юм. Үнэлгээний хорооны дарга нь тус сургуулийн захирал Д.Дэмбэрэлдоржтой хуйвалдан “Цахим” дээд сургуулийг тендерт оролцсон хэмээн хуурамч баримт үйлдсэн нь шалгалтын явцад тогтоогдсон гэдэг. Мөн 2017 оны наймдугаар сарын 1-нд ИНЕГ/УЗ/ТББ/Ү-18/17 дугаартай сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж 596 сая төгрөг завшсан болохыг “Баян сагсай аудит” ХХК-ийн гаргасан аудитын дүгнэлтээр тогтоосон бөгөөд эдгээр үйлдэлд нь Л.Бямбасүрэнд холбогдуулж Эрүүгийн хуулийн 17.4-2.1, 18.6-2.3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн 180200021 дугаар хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа билээ.
Дээрх хэргээс гадна зарим удирдах албан тушаалтны ашиг сонирхлын зөрчил, садан төрлийн хүмүүсээ ажилд томилж, хууль бус үйлдлүүдээ хаацайлдаг, гэр бүлийнхнээ дагуулан гадаадад албан томилолтоор явдаг зэрэг олон гомдлыг иргэд, байгууллагаас АТГ-т хүргүүлсэн ч шийдэгдээгүй байгаа аж. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж буйгаа гомдол гаргагчдад АТГ-аас нэг бус удаа мэдэгдсэн ч эцсийн үр дүн гарахгүй байгаа нь олон нийтэд хардлага төрүүлж буй юм. Зарим үйлдлийг гэмт хэргийн шинжгүй хэмээн хаасан нь ч АТГ-ынхныг хардах нэг шалтгаан болж буй гэсэн. Бидэнд олдсон мэдээллээр ИНЕГ-ынхны хууль бус үйлдлүүд үүгээр дуусахгүй. Хэд хэдэн тоног төхөөрөмжийн сонгон шалгаруулалтыг хууль зөрчин явуулж, мөнгө угаасан байж болзошгүй үйлдэл гаргасан юм билээ.
Цаашид иргэний нисэхийн салбарт учирсан бодлогын гажуудлыг засахгүй бол ИНЕГ-ыг ирээдүйд удирдах хүмүүс ч хэтэвчээ зузаалахын тулд л ажилласаар байх нь. Өөрөөр хэлбэл, ИНЕГ бол тус салбарын аюулгүй ажиллагаанд хяналт тавих төрийн зохицуулагчийн чиг үүргийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ нисэх буудлын болон агаарын навигацын үйлчилгээ үзүүлэх давхардал үүсгэснээр мэргэжлийн хяналт тавьдаг хариуцлагаасаа зайлсхийж, алдаа дутагдлаа нуух боломж бүрдүүлчихээд байгаа. Тиймээс ИНЕГ-ын удирдлага агаарын навигацын болон нисэх буудлын үйлчилгээ үзүүлэх ажиллагаанд шаардагдах хөрөнгийг өөрийн ашиг сонирхолд зарцуулахыг зорилгоо болгодог гэсэн хардлага нисэхийн салбарынханд бий. Тиймдээ ч ИНЕГ-аас зарласан тендер будилаантай болох тохиолдол гарч, Хөшигийн хөндийн шинэ нисэх буудал ашиглалтад орохгүй өдий хүрч байна гэх мэдээллийг бидэнд эх сурвалжууд өгсөн. Тус буудлын урсгал зардалд жил бүр 10 тэрбум төгрөг зарцуулдаг, Японы Засгийн газарт төлөх зээлийн эргэн төлөлт эхэлж, манай Засгийн газар алдагдалд орж болзошгүй байгааг албаны хэд хэдэн хүн тодотгосон юм. ИНЕГ-аас зарласан нэг бус сонгон шалгаруулалтыг ашиг сонирхлын зөрчилтэй явуулж, халаасаа зузаалсан байж болзошгүй үйлдлийг бид цаашид дэлгэрүүлэн мэдээлэх болно.
Энд Хятад цус ямар хамаа байнаа хулгайчийн хамсаатаан. битгий санахтайгаар хэрэг гуйвуулж замхруулах гээд бай.монголд монгол хулгайч нар л их гай болж байна.цус судлагч балай новшоо
Энд Хятад цус ямар хамаа байнаа хулгайчийн хамсаатаан. битгий санахтайгаар хэрэг гуйвуулж замхруулах гээд бай.монголд монгол хулгайч нар л их гай болж байна.цус судлагч балай новшоо
МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД ГЭДЭГ НӨХӨР Ч ХОТ ТОМ ТӨСӨЛ УУЛ УУРХАЙ ЛИЦЕНЗҮҮД ГЭЭД ТОЙМГҮЙ ИХ ЗҮЙЛД ТОЛГОЙЛОХ ҮҮРЭГТЭЙ ОРОЛЦОЖ ИРСЭН ХҮН ДЭЭ. ОРООГҮЙ Ч ЮМ БАЙХГҮЙ ХҮМҮҮСЭЭ БАЙРШУУЛЖ ХӨДӨЛГӨӨГҮЙ Ч САЛБАР БАЙХГҮЙ. МИ-ГИЙН ТАЛААР НЭГ ЭВГҮЙ ХӨДӨЛБӨЛ ХӨВӨРЧ БАРАГДАХГҮЙ БАЙХ ШҮҮ, ГАЛТ УУЛ ДЭЛБЭРЭХ ШИГ Л ЮМ БОЛОХ БАЙХ, ГАЙГҮЙ ШҮҮ БАЙГААСАЙ
ТОМ ААЛЗНЫ ТОР ЗАДАРЧ УРАГДАНА
ИНЕГ-ын удирдлагын хариуцлагагүй үйлдлүүдэд хэн ч арга хэмжээ авч ЧАДСАНГҮЙ
medeej hariiutslaga tootsono ene bol tsag hugatsaanii l asuudal
Мантуу Ми данжаадыг барах хүн ч энэ Халхын хавтгайд алга бололтой дог.Хуцаад байсан Ухна өөрөө Ми данжаадын өмнө гөлөг болж таарч байх шив.
М.Энхболдын хүү Э.Анартай 1-р сургуульд нэг анги төгссөн. Анарын унаган найз. Миегийн даалгавараар юу ч хийсэн байж болно. Тэр аллагыг өдөөсөн байх.
yamar allaga?
Бүгдийн судлаадл гуншингийн тавиадл бгаарай улс эх орны минь хөгжүүлэх оюунлаг хүн бгаам боловуу
Наад муу хулгайчаа бариачээ тэгээд.
Holsoor bichdeg humuus neg neg zohiol bariad huruun ih ovdoj bga bhdaa
Оргуй ч биш байгаа даа , уйл нь ирэх нь хэзээ юм бол ...
Иймэрхүү эх оронч биш этгээдүүдийг устгавал таарна
инегазар.тѳмѳр зам.цах холбоо кампони.эрдэнэт.монгол россцветмет.эрчим хүч гээд улсын ѳмчит боловч хулгай луйварын бүлэглэлийн гар хѳл орчихсон энэ ѳмч байсан цагт манан хэзээ ч монголоос салахгүй.энэ ѳмчийг устгаж мананг хамт устгах манангийн хулгай нарын хийсэн ѳмч хѳрѳнгѳ мѳнгийн хурааж авах тѳрийн тѳмѳр нүүр хэрэгтэй.манан энэ улсын ѳмч уул уурхайн баялаг хоёроор амьдарч хагарч язарталаа баяжиж бгааг монгол хүн бүр мэдэж авцгаа,уул уурхайн баялаг ард түмний гарт улсын ѳмчийг задалж олон нийтийн ѳмч болгох хэлбэрт оруулж манангийн бүлэг 300гаруй дээрэмчидын ѳмч хѳрѳнгийг хураасан цагт л энэ гэмт хэрэг алга болно.АТГ шүүх прокурор нь байгаад ч нэмэргүй.тѳрийн тѳмѳр нүүр гаргаж бѳѳнѳѳр нь барьж хорьж ѳмч хѳрѳнгийн бүгдын хураах л чухал,хулгай луйвар хийсэн этгээдүүдэд хэлээд нэмэргүй бол яс маханд нь ойлгуулах тѳрийн тѳмѳр нүүр гэж үүнийг хэлдэг юм даа
"МИАТ” төрийн өмчит хувьцаат компанийн дэд захирал асан Н.Энхбаатар бусдаас их хэмжээний авлига авсан гэх хэргээр хууль хүчний байгууллагад шалгагдаж ажлаасаа түр чөлөөлөгдсөн. Нэг хэсэг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн туслахаар ажиллаж байсан тэрбээр Монголын нэр бүхий томоохон бизнесменээс 600 сая төгрөгийн авлига авсан гэх хэрэгт сэжиглэгдэн, шалгагдсан юм. Н.Энхбаатарыг 600 сая төгрөгийн гэнэтийн орлогын эх үүсвэрээр тайлбарлаж чадахгүй байгаа талаар тухайн үед хэвлэлүүд мэдээлж байв. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, “МИАТ” төрийн өмчит хувьцаат компанийн дэд захирал асан Н.Энхбаатарын бусдаас их хэмжээний мөнгө авлигад авсан гэх дээрх асуудал нь мөрдөн байцаалтын явцад НОТЛОГДООГҮЙ учир түүнтэй холбоотой хэргийг хаасан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тиймээс тэрээр саяхнаас МИАТ-ын дэд захирлын ажлаа хийж эхэлсэн бөгөөд ажилдаа бүр мөсөн жигдэрчээ.
aluurchin elbegdorj, gazriin naimaachin enboldiin udirdsan nam damjsan manan mafiin gar hol. mongolchuudaas urvaj aluurchin elbegdorjid yilchilsen enehyy hulgaichiin nygel nydeeree garah bolno. aluurchin elbegdorj aliigaa aldaad amerikiin gudamjind baas shees nus nulimstaigaa holildood mongolchuudiig horson zanaj zyhej mongoliig byrmoson samardahaar ene tertei uulzaj salbaganaj baina. gishgeh gazar eh orongyi bolson aluurchin elbegdorjiin delhiin od boloh aguu ihiin demiirel ni savangiin hoos bolj sarniad soliorold Orson. alsan hyniihee toogoor tamd unaj tarchlah aluurchin elbegdorjiin nygliin sav dyyrchee
Ардчилал, эрх челеений эцэг Элбэгдорж хэнийг ч алаагvй гvтгэгч алуурчин Жэнко!!!
Ардчилал, эрх челеений эцэг Элбэгдорж хэнийг ч алаагvй гvтгэгч алуурчин Жэнко!!!
Алуурчин Жэнко 17 чингэлэг спиртийг нь илрvvлсэн цагдааг удалгvй алуулсан, тэр цагдаагийн гэр бvлд Топор байр олгосон! Алуурчин Жэнкогийн хvv, oxин 2 хар тамхи хэрэглээд жvжигчний хvvг гэрийнхээ цонхоор шидэж алсан боловч ял aваaгvй Жэнко хаалгасан. Жэнко Терийн ордонд тамгын даргаараа хvн дуудаж авчирч алуулсан! Жэнко чи еерийгее баривчлуул! Ардчилагч Элбэгдорж хэнийг ч алаагvй ямар чи биш Жэнко!
Хүзүүгүй тарвагыг АРДЧИЛАЛ-ын эцэг болгочихжээ.БОШИГТ НЭРГҮЙ нар үнэндээ удирдагч нь байсан юм шүү:::::::::::::
Хүзүүгүй тарвагыг АРДЧИЛАЛ-ын эцэг болгочихжээ.БОШИГТ НЭРГҮЙ нар үнэндээ удирдагч нь байсан юм шүү:::::::::::::
Хүзүүгүй тарвагыг АРДЧИЛАЛ-ын эцэг болгочихжээ.БОШИГТ НЭРГҮЙ нар үнэндээ удирдагч нь байсан юм шүү:::::::::::::
Хүзүүгүй тарвагыг АРДЧИЛАЛ-ын эцэг болгочихжээ.БОШИГТ НЭРГҮЙ нар үнэндээ удирдагч нь байсан юм шүү:::::::::::::
Хүзүүгүй тарвагыг АРДЧИЛАЛ-ын эцэг болгочихжээ.БОШИГТ НЭРГҮЙ нар үнэндээ удирдагч нь байсан юм шүү:::::::::::::
Хүзүүгүй тарвагыг АРДЧИЛАЛ-ын эцэг болгочихжээ.БОШИГТ НЭРГҮЙ нар үнэндээ удирдагч нь байсан юм шүү:::::::::::::
aluurchin elbegdorj, gazriin naimaachin enboldiin udirdsan nam damjsan manan mafiin gar hol. mongolchuudaas urvaj aluurchin elbegdorjid yilchilsen enehyy hulgaichiin nygel nydeeree garah bolno. aluurchin elbegdorj aliigaa aldaad amerikiin gudamjind baas shees nus nulimstaigaa holildood mongolchuudiig horson zanaj zyhej mongoliig byrmoson samardahaar ene tertei uulzaj salbaganaj baina. gishgeh gazar eh orongyi bolson aluurchin elbegdorjiin delhiin od boloh aguu ihiin demiirel ni savangiin hoos bolj sarniad soliorold Orson. alsan hyniihee toogoor tamd unaj tarchlah aluurchin elbegdorjiin nygliin sav dyyrchee
Алуурчин Жэнко 17 чингэлэг спиртийг нь илрvvлсэн цагдааг удалгvй алуулсан, тэр цагдаагийн гэр бvлд Топор байр олгосон! Алуурчин Жэнкогийн хvv, oxин 2 хар тамхи хэрэглээд жvжигчний хvvг гэрийнхээ цонхоор шидэж алсан боловч ял aваaгvй Жэнко хаалгасан. Жэнко Терийн ордонд тамгын даргаараа хvн дуудаж авчирч алуулсан! Жэнко чи еерийгее баривчлуул! Ардчилагч Элбэгдорж хэнийг ч алаагvй ямар чи биш Жэнко!
okay
Монголд үйл ажиллагаа явуулж байгаа японы компаниуд хөдөлмөрийн хуулийг ноцтой зөрчдөг. Жайка хүртэл тендерт шалгарч орж ирсэн японы компанидаа хяналт тавьдаггүй. Тэд нар нь бүр даварч жуулчны визтэй орж ирээд ямар ч татвар төлөлгүй сард 10.000 долларын цалин аваад тайлан гэж нэг хөгийн юм бичээд л яваад өгдөг. Дээрээс нь атаархуу хөгийн Монголчуудын занг ашиглаж бөгс долоогч, пялдага гаруудад арай илүү цалин өгч, шударга, зоригтой, өөдөөс нь үг хэлсэн нөхдийг шууд ажлаас нь халж дураараа дургидаг.
Мэрэгжиж яваа залуу луйварчин юмуу даа?! Иймэрхүү сүгнүүд хүний гар хөл болоод яваад байгаа?! Эртхэн дарж авсан нь дээр дээ!!
Мэрэгжиж яваа залуу луйварчин юмуу даа?! Иймэрхүү сүгнүүд хүний гар хөл болоод яваад байгаа?! Эртхэн дарж авсан нь дээр дээ!!
Мэргэнг биш Мэргэнийг гэж бичнэ үү
Buriad l bna dag novshoo
Иймэрхүү эх оронч биш этгээдийг устгавал таарна
Huuli bus yuman deer gariin useg zurahgui geheer iimerhuu medee bicheed, shalguulaad yavchihdag buduun bor ah nar baidag shu..
Yaj ch bodson geree hiij bga 2 taliin 1 tald ni ajillaj bgad ajlaa uguud nuguu tald ajild orson gedgiig zurchilgui gej hen heleh ve.delhiid iim durem baihgui
Eh ornoo heden haltar togrogoor Zaraad ooroo samuurai nariinhaa gal hol bolood tend in hamt ajildag iim ashig sonirhol gej baihuu ? Ene hun bol momgoliig horlogch haltar golog bn harvaas
Зээлийг компани өөрөө олсон ашгаасаа төлөх байлгүй.
TOSK avilgachin Hicheenguig hezee shalgah ve !!!! Sanhuugiin audit oruul tegeel duusaa!!! Bichig hergiin hangalt, ajiltnuudiin emnelegiin uzleg, baiguullagiin dotorh zasvariin ajil, kompaniudiin chanariin batalgaanii mungu, ooriin toiron hureelsen darga nartai heden hooson tolgoinuudiinh tsalin huls geed l ... ene buhniig shalgahad ene nuhur yamar ih yum hussan ni haragdana daaa !!!!
эвгүй царайтай нөхөр байна шүү. ер нь авилагч хүмүүсийн нүд их сонин өөрчлөгддөг юм байна лээ. их сонирхолтой үзэгдэл, та нар сайн ажиглаарай
Dangaajav
Ми овогт Эхболдын балаг дуусахгуй юмаа.
Энэ ер нь төрд ажиллаж байгаа нөхдүүд ямар хөгийн юм бэ.Бүгдийг нь шоронд нь шаачмаар юм байна.Төрийн хүний тангараг зарчим Монгол улснь ёстой падлий ч алгаа эдгээр хүмүүст.