Халимагийн Ардын туульч, нэрт жангарч О.Цагаанзамтай ярилцлаа.
–Та сайн явж ирэв үү, Монголд ямар ажлаар ирэв?
-Элэг нэгт монгол ахан дүүсдээ өвлийн тэргүүн сарын мэндийг айлтган мэндчилье.БНХАУ-ын ӨМӨЗО-д уран бүтээлийн ажлаар очоод буцах замдаа визний хугацаа дуусаагүй тул Монголдоо түр дөрөө мултлаад буцах гэж байна. Очихсон гэж байнга санах юм, ийм ойрхон өнгөрч байж ороод гаралгүй яахсан билээ. Харин ирэх бүрт нэг юм үгүйлэгддэг нь Соёлын яам, Түүхийн яам юм даа. Монголд ийм яам байхгүй нь харамсалтай.
–Монгол монголоороо байх нэг зүйл бол яах аргагүй соёл, түүх. Та хэр судалж байна?
-Би туульч хүн, 30 гаруй жил судалгаа хийсэн. Жангар туулиа хайлсаар ирсэн, одоо ч орхиогүй л явна. Монгол ёс заншил агуу юм шүү. Монгол ёс дэлхийг удирддаг, тийм заяатай юм. Тиймээс монголчууд түүх, соёлдоо тулж босох хэрэгтэй. Гадна, дотнох хулгайч нар нь нийлж газраа ухаж томроод, ард түмэн нь улам ядуураад байдаг. Ингэж болохгүй. Заяагаар бий болсон ёс заншил, соёлын өв, жишээ нь туулиа гадагш нь сурталчлахад Монголд их боломж бий.
–Тэр үнэн, бид итгэлээ алдаж гээчихсэн. Тэгээд ядуу байна яана гэж зовоод байдаг. Тэгэхээр бид юү хийх ёстой вэ?
-Миний бодлоор тэр гажгийг засах ёстой. Дэлхийд тарсан олон зүйл Монголоос дэлгэрсэн. Бурхан Халдун л гэхэд баруун Монгол буюу Жангарын хэлээр бурхантай залгаатай гэсэн үг. Сансар огторгуйгаас нэг зүйл бууж ирдэг, түүнээс хүч авдаг гэсэн утгатай. Чингис хаан жирийн нүүдэлчин, малчин, тийм цөөн ард түмэн дотроос ялгаран гарч дэлхийн талыг эзэлсэн гарамгай удирдагч. Яагаад ингэж чадав. Үүнийг дэлхийн олон судлаач судалж, нууцыг тайлаагүй л байгаа. Чингис хаан сансраас, харь гаригийнхнаас мэдээлэл авдаг байсан байна. Телевиз, сонин байхгүй тэр үед зөв, буруу юу вэ, сайхан муухай юу вэ гэдгийг заадаг сургууль нь тууль байж. Туульд Бумбын орон гэж гардаг. Бумбын орон гэж юу вэ, ард түмнийг яаж нэгтгэх вэ гэхэд бүгд туульд байсан. Чингис хаан зөв санаа сэтгэлийг хурааж, түүгээр дэлхийн талыг эзэлсэн. Монголчууд туульдаа бүхнийг шингээж, түүгээрээ явж ирсэн ард түмэн. Өнөөдөр ч гэсэн тайлж л чадвал туульд бүх юм бий. Тууль монголчуудын үзэл суртал байсан. Дэлхийг тойрч явахад Монголыг хайрладаг хүн олон бий. Хүчтэй байсан атлаа одоо учраа олохоо байсан улс ч байна. Тэгэхээр түүхээ судалж, бүхнийг сэргээж, ухаанд нь хүргэх нь чухал. Чингис Богдын сургаалиа ч эргэж харах ёстой.
–Тухайлбал?
-Сэтгэлгүй хүнийг арваны толгойд бүү тавь гэж Чингис Богд сургасан байдаг. Би бодохдоо түүх, соёл, ёс заншил, Чингис хааны сургаалиасаа ишилж, монголчууд сэрж босох цаг болсон гэсэн санааг л хэлээд байгаа юм шүү дээ. Тэр чинь үзэл суртал. Монгол Улс ард түмнээ аравт, зуутад хувааж, эвээ нэгтгэж, бэхлэх хэрэгтэй. Яах вэ гэвэл нэг суманд байгаа 10 айл нийлээд аравт болно. Тэр дотроос шалгарсан чадварлаг нэгийгээ аравтын дарга болгож, 10 аравт хурж зуутаа зохион байгуулж, зуутын даргаа тавина. Мянгат, түмт болсноор түмтээс Их хурлын гишүүнээ гаргана. Өөрөөр хэлбэл, хүлээн зөвшөөрсөн хүмүүсээ дотроосоо гаргаж ирж байна шүү дээ, энэ Чингис хааны сургааль. Тэр хүмүүс гадагшаа оффшорт мөнгөө гаргахгүй. Амархан байгаа биз. Энэ монголчуудын ёсонд, цусанд, сэтгэлд байгаа. Гагцхүү тэр нь унтчихаж, түүнийгээ сэрээж өөдөө дээшээ босох хэрэгтэй. Соёл, түүхийн чиглэлд их зүйл хийх хэрэгтэй. Тэгж байж Монголын ард түмэн улам агуу болно. Үүнийг би Жангар туулиар дамжуулж ярьж байгаа юм шүү дээ.Жангар бол дээр үеийн мартагдсан шашин, манай үзэл суртал. Бүгдээрээ сайн сайхан байх билэг сургааль,эхлэл тэр дотор байгаа.Бас нэг мундаг зүйл бол хөөмэй, хархираа. Би 30 гаруй настайдаа хөөмэйч, хархираачдыг нийлүүлж дэлхийд байхгүй баг болж явсан. Тувачуудтай ч үүгээрээ ойртож нөхөрлөсөн. Бид Египетийн Пирамид, Хятадын Цагаан хэрэм дээр очиж тоглож байлаа.Хөөмэй, хархираа бол эртний том шувуу динозаврын дуу. Цаашлаад дэлхийг сэрээх дуу. Тэгж явбал монголоо дэлхийд гайхуулна, алдаршуулна. Гагцхүү эрх баригчид, Засгийн газар нь тэрийг бий болгох хэрэгтэй. БНХАУ гэхэд соёл, түүхэнд их ач холбогдол өгч байна шүү дээ. Өвөрмонголын алдарт морин хуурч Чи Булагт хувийн академи барьж өгсөн байх жишээтэй. Хөөмэй, хархирааг гэхэд л манайх гээд ЮНЕСКО-гоор батлуулчихсан. Хөөмэй, хархирааг уг нь тэд өмчилж болохгүй шүү дээ. Соёл байсан газартаа, байрандаа байх ёстой юм. Одоо Чингис хаан судлалыг БНХАУ хөгжүүлж байна. Тэд коммунист намтай болохоор бурханчилж тахиж шүтэж чадахгүй байх л даа. Тэгвэл монголчууд Чингис хаанаа бурханчлан тахиж, шүтэх учиртай. Будда бие хүн байсан гэдэг шиг… ингэж болно доо.
–Та түүх, соёлоор хүмүүсийг хөглөж сэрээх тухай ярилаа. Таны дуулсан “…Гашуун булгийн усаар гараа угаагаад суулаа. Гараа угаагаад суухад минь гаргасан ээж минь санагдана…” гэсэн сэтгэл сэмлэсэн үг бүхий “Ээж минь” гэдэг дууг ч гэсэн эрт сэрсэн дуу гэж зарим хүн хэлдэг?
-Хүмүүс дууг тууль шиг хүлээж авч чадахгүй.Туулийг бас хамаагүй хайлж болохгүй. Дайсандаа, муу санаатай хүнд туулийг хайлж болохгүй. Тууль бол арга чадал, омог. Зөв санаа сэтгэлтэй хүмүүст л хайлдаг учиртай.
-“Ээж минь” дууг сонсоход цаанаа зовлон шаналал мэдрэгдэх шиг санагддаг?
-Ард түмэндээ санаа зовж, замаа битгий гээгээрэй. Сайхан дуугаа дуулж яваарай гэсэн утгаар л дуулсан. Би дуучин хүн биш. Миний мэргэжил атомын цахигаан станцын инженер. Москвад их сургууль төгссөн. Багадаа сургуульд сурч, цэрэгт явсан. Германд цэрэгт очсон, генералууд бүгд үлд гэдэг байлаа. 22 минутад нисч гарах үзүүлэлтийг 18 минтутад хийдэг цэрэг явсан. Монголчууд бүгд ийм шаламгай,чадварлаг даа. Миний бага, залуу нас иймэрхүү явсан. Ингэж явтал хүнд бас харагддаг юм байдаг, харагдахгүй юм ч байна. 27-28 настайдаа гишгэсэн мөрөө эргэж харахад тийм ч сайн сайхан санагдаагүй. Хүнд ядрах, сэтгэл зовох үе ч байна. Тийм л хэцүү үед ээжээ санаж, “Ээж минь” гээд дуулаад явсан.Тэр бас нэг учир байна. Дуу намайг сансарт нисгэсэн. Олон газар орноор дуугаа дуулаад явсан.
–Таны өвөг дээдэс ямар хүмүүс байв. Жангар туулийг танд өвлүүлсэн үү?
-Түрүүнд хэлсэн дээ, ээж минь зовж би уйлаад явж байхад “Болгоомжтой хүний ээж уйлдаггүй” гэдэг цэцэн үг бодогдсон. Бас тэр үед манай тэнд “Жангар тууль” гэж эрдэмтдийн том хурал болсон. Тухайн үед манайд туульч хүн үлдсэн бил үү, үгүй бил үү гэсэн долгио үүссэн юм. Тэр давалгаанд би туульч болсон. Бас тэр үед би Жангар тууль хайлж зүүдэлсэнээ мартдаггүй. Түүнээс өмнө бараг 16 настайгаас тууль хайлж байх ёстой атал би завсарт нь жаахан зовоод 33 настай туультайгаа золгосон нь тэр юм даа. Одоо би 60 хүрч байна.
–Та Монгол Улсын иргэн болох хүсэлтийг удаа дараа тавьж байсан. Таны тэр бодол одоо өөрчлөгдсөн үү, эсвэл?
-Дээхнэ үед тийм хүсэлт тавьж байсан.Миний бодоход гадаадад байгаа монголчууддаа хоёр иргэншлийг шийдээд өгчихмөөр. Тэд нутгаа хаяж гарч чадахгүй шүү дээ. Манай байгаа нутаг Монголын нутаг шүү. Тэгэхээр тэндээ л байна. Хоёр иргэншлийг шийдвэл бид эндээ ирнэ. Та нар бол хамгийн хүчтэй шилдэг хүмүүсийг татна. Халимагаас бол Цагаанзамд иргэншил өгч болно. Тэр улсад байгаа тэрэнд өгч болно гээд нэр усыг нь гаргаж шийднэ гэсэн үг. Герман, Англи, Америк, Голланд, Аричуудаас монгол гаралтай, Монголд хайртай, элэгтэй хүмүүс ирнэ. Монгол хүчирхэг болно. Хөл дээрээ босно. Иргэншил бол эрх чөлөө юм. Монгол дэлхийтэй холбоотой байх ёстой. Гол нь монголчууд шинэ үзэл сурталтай болох ёстой. Тэр нь Жангар уу, Чингис хаан уу. Бас ёс зүйгээ дээдэлж, дэвжиж дээшилж, хөл дээрээ босох ёстой.
–Цагаанзам гэдэг монгол нэрийг танд хэн өгсөн юм бэ?
-Сибирийн хүнд хэцүү амьдрал дунд бид хоёр нэртэй байсан. Германы дайнд бүх эрчүүдийг нь дайнд туугаад явуулчихсан. Хүүхэд, хөгшид, эмэгтэйчүүдийг Урал, Сахарт ачиж аваачаад цацсан. Олон хүн тэнд үхсэн. 1952 онд зөвшөөрөл авч манайхан нутаг тэмцэн нүүж явах замд би мэндэлж, эмээ минь билэгшээж Цагаанзам гэж нэр өгсөн. Аавын эгч орос нэр өгсөн, тэр нь Лениний нэр л дээ Владимир гэж. Паспорт маань тэр нэрээр явдаг. Овог Харуу, харуул гэсэн утгатай монгол үг ч Оросоор Харуев гээд биччихсэн түүгээрээ яваа.
–Танай гэр бүл одоо Халимагийн нийслэл Элстэй хотод амьдарч байна уу?
-Тийм ээ. Бид эндээс гарч тэнд очоод 409 жил амьдарч байна даа. Хоёр эмээ, нагац эгч маань орос хэл мэддэг. Эмээ маань орос хэл мэддэггүй, 103 хүрээд бурхан болсон. Би эх эцгээс дөрвүүл. Манайх гурван хүүхэдтэй. Халимагт монгол гаралтай 100 гаруй мянган хүн бий. 40 хувь нь монгол хэлээ мэднэ.
Ч.Үл-Олдох
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Бас нэг худал гар.
Chi sain oilgoogui, ene ih zavhairal, hulgai chini sujig ugui itgel unemshilguin gai uym shu dee. sotsialist niigmiin uyed Lenin bagshiin surgaaliig shutdeg bsan. Ter ni 1990 budaa bolson Itgel ni nursan ard tumen yaj oodloh ve dee. Buddha shashin-g sain oishoodoggui. Harin bidend itgel unemshil heregtei. Ter maani Chinggis Khaanii surgaali baih yostoi uym l daa. Daan ch bichgeer bdag biluu? Nuuts tovchoog unshih l heregtei. Tom philosophy ard ni bgaa shu de.
Halimgauud Mongoloos garaad 400 jil,ertnii Tureguud nuuj yvad 1000 jil boljee.
HUnnuchuud nuugeed barag 2000 , Avar Mongolchuud nuugeed 1500 geed toochood bval ih nuudel bii.
Далдуур Монголчуудыг маш их муу хэлдэг хулгайч
Chi mongolchuudiin hoorond yas haydag hen be??!!
cham shig Hujaa nar ingej hudlaa yaridag yum
Энэ Цагаан зам ч Монголд элэгтэй. Муулдаггүй. харин зарим 60% бол муулдаг байдаг юм билээ
ХАРУУЛ ЦАГААНЗАМ ТА МОНГОЛЫН ИРГЭН БОЛОХ ЁСТОЙ
Xulgaich luivarchid yagaad duruitseed bnAa
БҮТЭХГҮЙ ЭЭ.
Энэ хунийг дэмжиж туслаж байтугай олон туман мин!
ИЛЮМЖИНОВ ГЭДЭГ НӨХӨР НЬ ХАЛИМАГУУД ХЯТАД ГАРАЛТАЙ ГЭЖ ЯРЬДАГ ШҮҮ ДЭЭ. ГЕРМАНУУД ОРОС РУУ ОРЖ ИРЭХЭД ХАМГИЙН ТҮРҮҮН ТЭДНИЙ ТАЛД ОРСОН ХҮМҮҮСИЙН ИХЭНХ НЬ ХАЛИМАГ, УКРАИН, ЧЕЧЕНҮҮД БАЙСАН ЮМ ШҮҮ.ЯМАР САЙНДАА Л МОНГОЛООС ЯВАХАВ ДЭЭ...БОДОХ Л ХЭРЭГТЭЙ. ИРГЭН БОЛГОХ ГЭЖ БҮҮ ЯАР.....ТҮҮХЭЭ СУДАЛ ДАА.............
202.21.126.78 Баруун Монгол болхоор золбин архичин Мөнхбат пиздагийнхаа сургаснаар үзэн ядаад байна уу? Оросуудынхаа сургаснаар бас худал гүжирдэн хор хийнээ удмаа нуусан Ми овогтууд!Илюмжинов Халимагууд Хятад гаралтай гэж хэзээ хаана хэлсэн юм? Баримтгүй гүжирдчихээр няцаахад хэцүү байдаг л даа.Илюмжинов Халимагуудын нутаг одоогийн Хятадын Шинжаан Уйгар,одоо ч тэнд бас амьдарцгаадаг гэж бол хэлсэн.Худлаа юм уу?17 оны хувьсгалын дараа Халимагуудыг Оросууд Цагаан хааны талд зүтгэлээ гэж цөлж хядсанаар анхны Халимагууд баруунд гарсан байдаг.Дараа нь Герман Кавказад ирхэд та нар бол устгагдаж доромжлогдсон үндэстнээ мартаж Оросуудад зүтгэнэ.Харин Халимагууд тэгээгүй.Зэвсэг барьж Оросуудын эсрэг тэмцсэн.Тэр тусмаа Герман Халимагуудад Оросуудын баталдаг шиг доор үзэж хандаагүй,хүн шиг хандсан байдаг юм.2 дайны дараа зөвхөн Халимагуудыг бүх Сибирээр тарааж Оросууд цөлөхдөө нэг газар 2-с илүү гэр бүл цөлөөгүй.Халимаг хэлээр ярихыг хориглож ямар ч албан тушаалд авч болохгүй байсан.Ингэж пизда Оросууд ганц ч үндэстэнг устгаагүй шийтгээгүй цөлөөгүй.Мөнхбат архичин пиздаа дээрээ ганц шил архиа аваад очиж Баруун Монголчуудыг муул пиздаа.
Баруун Монголыг муулаагүй. Ойрад гэж ондоошсон пиздануудыг чинь муулнэ. Тэр нарын 60% өөрийгөө Монгол гэж үздэггүй. Монголын дайсан гэж Оросын сургасанаар боддог.
МӨНХБАТ ГЭДЭГ ЧИНЬ ЮУ БИЛЭЭ? УГ НЬ БИ ӨӨРӨӨ БАРУУН МОНГОЛ ХҮН ЮМ..........
Пизда битгий мэдэн будил.Чи Төв аймгийн удмаа нуусан хужаа.Гурван үгний нэг нь пизда золбин архичингаа бас мэдэхгүй царайлж гэнэ.Хямдхан новшнууд.
добро пожеловать в Монголии Владимир Харуев
ТАНЬД АМЖИЛТ ХҮСЬЕ ЭХ МОНГОЛОО ГЭСЭН СЭТГЭЛ ЧИНЬ БИДНИЙГ АРГАГҮЙ Л ӨМӨЛЗҮҮЛДЭГ ШҮҮ ТАНИАР БАХАОРХАХААС АРГАГҮЙ МОНГОЛ ЗӨН МАНДАН БАДАРНАА ГЭДЭГТ ИТГЭЖ БАЙНА ХАЛИМГУУД ТА НАР ҮСЭРСЭН ЦУС ТАСАРСАН МАХ МИНТ БИЛЭЭ ,,,
Би бас тууль судалдаг таньтай уулзмаар байна болохуу? 97000029 утас руу залганауу?
Халимаг ахан дүүсдээ мэнд дамжуулаарай!!!
цагаан зам минь ээ, энд та бид илүүднэ. Энэ халх л биш бол хазгай хэлтэн гээд ад үзээд байдаг юм. Уг нь бид эднийг бодоход илүү нууц товчоотой ойролцоо хэл яриатай, туультай, хөөмийтэй, бий бийлгээтэй хамаагүй илүү монголчууд байгаа юм.Гэтэл өөрсдйигөө монгол гээд бусдыг нь болохоор ад үзээд сууж байдаг хүмүүс.Хаанаас ирсэн юм бол?
Тэгвэл Халимагуутайгаа нийлээд Оросод очиж Халимагтаа амьдаралдаа та нар!Хэл визгуй болсоншд!Зайлцгаа!