Могойн голын нүүрсийг Хятадад экспортолж эхэллээ

Нийтэлсэн: 2017-11-21 10:03:58

Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн  Могойн гол  ХК-ийн нүүрсний уурхай үйл ажиллагаагаа өргөжүүлэн Хятад улсын зах зээлд нүүрсээ гаргаж эхэллээ. Тус уурхай 1971 оноос Завхан болон Хөвсгөл аймгийн хэрэглэгчдийг нүүрсээр хангах  зорилгоор ажиллаж эхэлсэн байна. Уурхайн нөөцийг 12 сая тонн гэж үздэг бөгөөд өнөөдрийн байдлаар хоёр сая орчмыг ашиглаад байна.
 
Могойн голын уурхайн нүүрс нь илчлэг сайтай хаягдал бага гардаг бөгөөд уурхайн гүнээс төмөр хайлуулах чадвартай нягтаршилтай нүүрсийг ялган экспортолж байна. Төмөр хайлуулах чадвартай илчлэг нүүрсийг өмнөх жилүүдэд уурын зууханд ашигласнаар тогоо цоорох зэрэг эрсдэл гарч байсан юм.
 
Энэ онд Могойн голын уурхай 500 мянган шоо метр хөрс хуулах зорилт дэвшүүлснээс 480 мянган шоо метрийг хуулж 100 мянган тонн нүүрс олборложээ.
Завхан, Хөвсгөл аймгийн хэрэглэгчдэд нүүрсийг тонныг нь 33000 төгрөгөөр борлуулж байгаа бол Хятадын зах зээлд эхний ээлжинд 39000 төгрөгөөр борлуулж байгаа бөгөөд цаашид үнийг нэмэх бодлого барьж байгаа гэнэ. Нүүрсийг Могойн голоос Эрдэнэт хүртэл автомашинаар, Эрдэнэтээс вагонаар зөөвөрлөж байгаа юм.
 
 
Б.Гантуяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
СУРТАЛЧИЛГАА :

10 сэтгэгдэл харуулж байна        

  1. Хэрэггүй дэээээ

    нар, 2017-11-21 11:22:00, 203.91.116.94Хариу бичих

  2. Таны нэр:

    Тайлбар:

  3. Дуундаа уяртал дуулдаг байгаль маань сүйдэх нээ Одоо бүр хоймор нутгаа ухаж гэнэ Энд тэндгүй уурхай бас авторалли гэж хөрс эргүүлсэн юм,Гадаадад бол элсэн цөлд эсвэл нэг тогтсон газар болдог авторалли манайхан хаа сайгүй л хийх юм тэнэг гэхэд хилсдэхгүй

    Зочин, 2017-11-21 11:44:10, 202.70.43.214Хариу бичих

  4. mal mini tud udahgui manaihnuurs gedeg gazarin hogtoigoo uldene oilgoj bnuu delhii niiteere mudhun nuurs hereglehgui boloh gej bna

    Зочин, 2017-11-21 12:15:28, 219.143.154.121

    Таны нэр:

    Тайлбар:

  5. tumur zamiin salaa tatchih

    teneguud, 2017-11-21 13:06:28, 66.181.189.13Хариу бичих

  6. Таны нэр:

    Тайлбар:

  7. 10 ЖИЛИЙН ДАРАА ЭНД УУЛ УСГҮЙ БОЛЖ ЦӨМИЙН ДЭЛБЭРЭЛТ БОЛСОН ГАЗАР ХҮН АМЬДРАХ АРГАГҮЙ АСАР ТОМ ОНГОРХОЙ ХАР НҮХ Л ҮЛДЭНЭ.

    Зочин, 2017-11-21 13:18:13, 202.9.43.68Хариу бичих

  8. Таны нэр:

    Тайлбар:

  9. $15 шуу, арай ч дээ.

    Зочин, 2017-11-21 13:18:48, 103.14.38.130Хариу бичих

  10. Таны нэр:

    Тайлбар:

  11. хайран хөрс шороо ямар харамсмаар мэдээ вэ

    Зочин, 2017-11-21 14:28:38, 202.5.196.74Хариу бичих

  12. Таны нэр:

    Тайлбар:

  13. болиулах хэрэгтэй ТЭСИЙН ГОЛ устаж ширгэнэ

    Тэсийн гол, 2017-11-21 15:00:38, 49.0.147.37Хариу бичих

  14. Таны нэр:

    Тайлбар:

  15. Болио, наадахаа зогсоо, нүүрсний машин байгаль орчин сүйтгэнэ. Энд яаж гоё уянгалуулж бичээд ч хор хөнөөл нь их. Шууд зогсоо.

    болиоч, 2017-11-21 19:22:14, 122.201.31.99Хариу бичих

  16. Таны нэр:

    Тайлбар:

  17. Больсон нь дээр дээ

    Зочин, 2017-11-21 23:55:40, 66.181.190.176Хариу бичих

  18. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: