sonin.mn
Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн асан Г.Уянгыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн PR буюу хэвлэл, олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн зөвлөхөөр томилсон гэсэн мэдээлэл зарим хэвлэлээр гарсан. Гэвч энэ нь ташаа бололтой.
 
Г.Уянга Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэний Эрхийн асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллахаар болжээ. Г.Уянга нь сэтгүүлч, Англи хэлний орчуулагч мэргэжилтэй бөгөөд "Ийгл" телевизийн сэтгүүлч, АН-ын ОНХХ-ийн ажилтан, "Монгол таймс", "Улс Төрийн сонин"-ы эрхлэгч, МҮАН-ын ЕНБДарга, Амлалт Нэхэх Ард Түмний Холбооны тэргүүн, УИХ-ын гишүүн, Тусгаар Тогтнол, Эв Нэгдлийн Намын даргаар ажиллаж байсан юм.
 
 
С.Сарнай