sonin.mn
 МАН-ын XXVIII их хурал нөгөөдрөөс эхлэх гэж байна. Уг хурлаар МАН-ын даргыг шинээр сонгох учиртай. Одоогийн байдлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхирваа, МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн даргын зөвлөх Н.Дэмбэрэл нар МАН-ын даргад нэр дэвшихээ зарлаад буй. Тэгвэл   "Exclusive " компанийн захирал Г.Майцэцэг МАН-ын даргад нэрээ дэвшүүлж, өрсөлдөхөөр болжээ. Тэрээр өнөөдөр МАН-ын Хэрэг Эрхлэх Газарт холбогдох бичиг баримтуудаа өгсөн байна.
 
М.Чойжил