19-р зууны Францын төрийн зүтгэлтэн Алэкс Дэ Тоэквуэвилл (Alеxis de Toequeville) “ФРАНЦ ӨВЧИН” гэдэг нэр томьёогоор төр ардчилалын эсрэг үйлдэж байгаа гэмт хэргийг илчилж, Францын төр Францын ард түмний эсрэг гэмт хэрэг үйлдэж байгааг сануулж, ард түмэн төрдөө хяналт тавьж, ард түмний эсрэг гэмт хэрэг үйлдэж байгаа үйлдэлийг зөвхөн Францын ард түмний мэдлэг болон эрдмээр бүтсэн ухамсараар эмчилж чадна гэж дүгнэсэн байдаг.
Монголын төр хүндээр өвчилсөн нь тодорхой болж байна. Монгол улсын парламент, эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, өршөөлийн тухай хуулийг ээлжит бус чуулганаар батлаж, төрийн нэр барьсан авилгачдыг өршөөхөөр хуульчилсан нь Монголын төр Монголын ард түмний эрх ашгийн эсрэг санасан бүхнээ сэтгэлчилэн бүтээх алхамаа тавьсан.
Уул уурхайг хяналтгүй, хариуцлагагүй байлгаснаар байгаль орчин, ард түмний эрүүл мэнд, аюулгүй байдалд заналхийлэх хэмжээнд хүрээд байна. Монгол ба Японы судлаачдын хамтарсан судалгаагаар Монгол улсын ус, гол мөрөн, хөрсөнд төмөрлөг бодис их хэмжээгээр хуримтлагдсан ба энэ нь хүний биед орвол шингэх боломжгүй, эрүүл мэнд амь насанд ноцтой аюул учруулах уршигтайг тогтоосон байна.
Ард түмний ухамсар, моралын баталгаа байх ёстой төр ажлаа умартан хувийн жижиг эрх ашиг хөөцөлдсөнөөр ард түмэн нэг нэгэндээ чоно, дайсан мэт болж нийгмийн нандин хэлхээ холбоо устлаа.
Монголын ард түмний эсрэг гэмт хэргийг Монголын төр л хийж байна. Дотоодын дайсан гадаадын дайснаас аюултай болж чаддагийг олон улс орны түүхээс харж болно.
Монголын төр феодалжсан, авилгажсан, зохион байгуулалттай гэмт хэргийн тогтолцоо бүрдсэн, моралгүй болсон, хүмүүнлэг чанараа алдсан, мэдлэг боловсролгүй, мухар сүжигжсэн зэрэг хүнд "өвчин" туссан учир шуурхай эмчилгээ хийхээс өөр арга байхгүй.
Хүний бие өвдөхөд эм тарианаас гадна биеийн эсэргүүцэл, дархлааг сайжруулах нь хамгийн оновтой аргуудын нэг байдаг. Яагаад гэхээр дахин дахин өвчинд ороогдохгүй эсэргүүцэх чадвараа хүний бие өөрөө зохицуулдаг.
Яг үүнтэй адилаар Монгол төрийн өвчнийг эмчилхэд зөвхөн ард түмний ухамсар л хангалттай. Ард түмэн морал, эрдэмд суралцаснаар ухамсараа бэхжүүлж, ухамсарын дархлаатай болдог. 19-р зууны Францын төрд туссан өвчнийг Францын ард түмний ухамсар эмчилсэн гэдгийг түүх нотолдог юм.
Алэкс ДэТоэквуэвилл “Alexis de Tocqueville on Democracy, Revolution and Society” номондоо хэлэхдээ: “1789 оны Францын хувьсгалаас хойш Франц орон маш хүнд өвчинд нэрвэгдэв. Францын нийгэм хүчирхийлэлийн нийгэм болсон. Эрх чөлөөний далавч дор дарангуйлал газар авсан. Францын нийгмийн хэв журам алдагдаж, амар тайван амьдрал байхгүй болсон. Ядуурал газар авч, амьдарлын эрхээр боолчлолын нийгэм тогтсон. Бүх юм сайн сайхан болно гэж итгэж байтал Францын ард түмэн мухардалд орсон. Бардам байснаа хулчгар болсон. Бидний хийж чадахгүй зүйл байхгүй гэсэн оргилуун сэтгэлтэй байснаа хулчгар болсон. Итгэлтэй байснаа эргэлзэх болсон. Тэмцэгч байснаа шантрагч болсон. Мах яснаас бүрдсэн бие Францын хүний хүсэл, ёс моралаас хүчтэй болсон. Хүчирхийлэл, сүрдүүлэг нь Франц үндэстний соёл болсон. Мэдлэгийг эрхэмлэдэг байснаа мухар сүсэгийг эрхэмлэдэг болсон. Төрийн өндөр албан тушаалтны дээрэм үндэстний соёл болж төлөвшсөн. Эрх чөлөө нэрийн доорхи дарангуйлал бас Францын соёл болж байна. Францын төр бүхнийг гартаа атгаж байна. Бүхнийг урьдчилан таамаглан мэддэг болсон байна. Бүхнийг захиран зарцуулж, ард түмний засаглалыг хог болгосон.
Энэ өвчин бол маш хүнд өвчин, эмчилэхэд маш урт хугцаа шаардлагатай байж магадгүй. Энэ өвчнийг анагаахад Франц Үндэстний Сэргээн Мандал (Сэргэн мандал: Хүнээс эрхэм зүйл энэ дэлхий дээр байхгүй, хүн нь хаан ба шашны боол биш, хүн өөрийн нь эзэн гэсэн хувьсгал), Соён Гэгээрүүлэх Хувьсгал (мэдлэг ба моралын хувьсгал) Франц өвчнийг анагаана.”
Ардчилал нэртэй дарангуйлал аюултай. Эрх чөлөө нэртэй дарангуйлал бүр аюултай гэж Францын ард түмэнд тэрээр сануулсан байдаг. Учир нь моралтай хүн сул дорой болж харагддаг. Мэдлэгтэй хүн шизофринтэй болж харагддаг. Эрх тэгшийг эрхэмлэгч хүн нялхсаг болж харагддаг. Эх оронч хүн хийрхэлтэй болж харагддаг. Эрх чөлөөг эрхэмлэгч хүн анархист болж харагддаг. Бөгс долоогч хүн үнэнч болж харагддаг. Мөнгөтэй хүн эрхэм болж харагддаг. Эрх мэдэлтэй хүн эзэн болж харагддаг. Хуйвалдаан бол үнэт зүйл болж харагддаг. Тэнгэрлэг байх нь дорой болж харагддаг. Шудрага ёс хоосон номлол болж харагддаг. Ингээд нийгэм тэр чигтээ ардчилал болон эрх чөлөөний нөмрөгтэй боолын нийгэм болж тогтдог гэж дүгнэжээ.
Ардчилалд арчилгаа хэрэгтэй гэж олон хүн ярьж байна. Ардчилал, эрх чөлөө, капитализм зэрэг хүн төрөлхтөний бүтээсэн бүх идэйнүүд моралын онолд суурилагдан бүтээгдсэнийг сайн ойлгох хэрэгтэй. Ардчилалаа арчилна гэвэл моралаа арчилах ажлаас эхлэх хэрэгтэй.
“Моралтай Монгол” Сан
Сэтгэгдэл0
Энэ шуналдаа хөтлөгдөж яахаас ч буцахаа байсан бүлэг гэмт хэрэгтнийг яаралтай төрийн ордноос зайлуулаачээ.
ard tvmen hezee seheerch manan vndeseerni bulaglah yum boldoo.
Ман алингаа алдаж бна даа
Ih l udaan yariad bgaa. Bugd medeed bgaa.
Ymarch uomand goo zui enge terh gj bdg.EnhAmaglan gj harahaas tsarai muu muuhai uomig yaj turd songodog bnaa arai ch.
Улс төрчид хэзээ ч ёс суртахуунтай болохгүй.МАН-г Ан-р солиод,АН-г МАН-р солиод юу ч өөрчлөгдөлгүй бүхэл бүтэн 27 жил өнгөрчихөөд байхад яасан юм ойлгодоггүй хүмүүс гэхээрээ ийм юмнуудыг ахин дахин сонгоод байдаг байна.Хэрвээ энэ засрашгүй эрүүгийн элментүүдийг засарна гэж хүлээвэл бухын доодхыг харсаар яваад өлсч үхсэн үнэгний үлгэрийг давтах болно.Иргэд өөрсдөө ёс суртахуунтай байсан тохиолдолд сая тэдний сонгосон хүмүүс ёс суртахуунтай хүмүүс байх зүй тогтолтой.Өөрсдөө харагдсан болгоноо хулгай хийх сэтгэлтэй, худлаа хэлэхийг ердийн зүйл мэт ухаардаг иргэд яг өөрсөд шигээ хулгайч, худалч "эрхэм гишүүд"-г төрүүлж байгаа юм.УИХ бол монголын ард түмний толинд харсан дүрс.Өөрөө муухай царайтай юм байвал толинд гоё дүр харагдахгүй шүү.
Монголчууд 5 мянган төгрөгөөр итгэл үнэмшлээ худалддаг малнууд учраас тэр. Ойлгож ядаад байх юм юу байна
Манайх чинь жинхэнэ агуулгаар нь"Ардчлал"-ыг хөгжүүлээгүй юм шүү дээ.Худлаа Ардчлал нэр өгөөд түүний далбаан дор хэн бүхэн дуртай зүйлээ ярьж,хэлж,бурж,донгодож хүмүүсийн толгойг эргүүлж болдог болсон.Жинхэнэ Ардчлал бол үнэний,шудрага ёсны шалгуур л байх ёстой.Японы сайд хувийн ажилд машин хэрэглээд огцорсон гээд бод доо.Манайд бол хэдэн тэрбумаар цохиод явахад яахч үгүй,хуульч байхгүй,асуух хүн,хууль хяналтч байхгүй......
Энэ торд ажиллаж байгаа хэдэн луйварчдыг телевизороор харахаас дургуй хурдэг болсон, ичихгуй ч угуй дуранд ордохоор нэх аймаар малилзана гээч!!!
Бид өөрсдөө л аль моральгүйг нь хөөрцөглөж байж сонгодог биздэ. Тэгээд дараа нь нэг их хилэгнэдэг юм. Дахиад нэг сонгууль болоход харж харж байгаад аль болохгуйг нь дагаад хошуурдаг. Дараа нь уурладаг. Энэ дуусахгуй ээ. Ард түмэн зөв сонголт хийж сурахгуй бол улам дордоно. Ард түмэнд бүх учир байна. Хэн хулгайч худалчийг сонго гэсэн юм.
Хохь чинь
Хэн хоосон орилоод байгаа юм вэ? Бид ард түмэн зайлуулахгуй бол хэн зайлуулах юм ?
Зайлуулахыг чинь харья. Чадахгүй байж битгий чалч.
Ямар ард түмэн байна тийм төртэй байна гэдэг биздээ. Тэр чинь л биелчихээд байж байна. Алексис дө Токвиллийг /франц хэлээр ингэж дуудна. Сурвалжит гаралтай хүн учраас дө угтвартай бичнэ/ одоо ч гэсэн францын сэтгэгч сэхээтнүүд их унишина. Яагаад гэвэл өнөөгийн нийгмийн бүх өвчнийг тодорхой оношлож, ард олон мэдлэг боловсролтой байхын чухлыг тэр хэлсэн юм.
ТА өдөрт 10 м реклам үзээд үнэгүй БИТКОИН аваарай. Үзэхэд төвөгтэй бол цонхын жижигсгээд өөрийхөө юмыг хийж болно. Доорхи линкээр ороод бүртгүүлээрэй. Бүртгүүлээд орсны дараа SURF ADS дараад ардаа хэдэн секунд үзхэд хэдэн биткоин өгөх нь гарч ирнэ. Дарж үзээл таны дансанд автоматаар орно http://btcclicks.com/?r=95b2c5b7
Ерөнхийлөгч өө,ерөнхийлөгчийнхөө засаглалыг тогтоогооч.төрийн хямрал бүхнийг идэж замдаа таарсан бүхнийг арчин хаяж бн. УИХ,нийслэлийн захиргаа,засгийн газар,ман,ман-ы хуваагдал зэрэг нь бүгд замд нь сүйрч бүгдээрээ шахуу сөнөж бн.
ard tumen medseer baij dariu oorchloyo
Novshnuudiin esreg alan hyadah ajillagaa zohion baiguulj bolnoshdee ardchilsan niigemd baidag l zuil bizdee
Ардчилал эрх чөлөө гэсэн нөмрөгтэй боолын нийгэмд амьдарч байна.Ийм нийгмийг бий болгоход оролцсон хүмүүсийг ард олон мэдэж байгаа.Тэднийг үеийн үед төрд гаргаж болохгүй монголын дайсан лугаа үзэх хэрэгтэй.Тэд үхэл хагцал муу муухай бүхнийг монголд нутагшуулахад гар бие оролцсон эзэнтэй эздүүд түүний гар хөл үр хүүхэд одоо бүгд амьд байгаа.Тэд гадаадад ирэн очин зугаацаж дүр эсгэн оршин бөйна.Нүдээ нээцгээ!!!Тэд одоо айж байгаа тэд одоо улам бүр мл тод харагдаж байна. Тэдэнд амьдрах багө хугацаа үлдсэн.Ард түмэн одоо сэр нүдээ нухаад сайн хар тэд та нараас хулгайлсан учир айж байгаа!!!!!!!!!