Д.Батсүмбэр: Отгонтэнгэр хайрханд 3200 метрийн өндөрт эрэн хайх ажиллагаа явуулсан

Нийтэлсэн: 2017-11-13 09:22:38

 
Байгалийн давагдашгүй хүчний өөдөөс бамбай болдог хүмүүс бол онцгой байдлын аврагчид. Хаана ямар аюул болно тушаал  дагах тангарагтай. Саяхан л гэхэд Отгонтэнгэр хайрханд осолдсон уулчдыг эрэн хайх,аврахад төв орон нутгийн онцгой байдлынхан гурван өдөр гар хумхилгүй ажилласан. Тэр дунд албан үүргийнхээ онцлогийн дагуу хамгийн түрүүнд очиж үүрэг гүйцэтгэсэн нь ОБЕГ-ын Аврах тусгай ангийнхан. Тус ангийнхан хэдэн мянган бээрийн газрыг нисдэг тэргээр хэдхэн цагт товчилдог учраас улсын хэмжээний томоохон гал түймрийн ослын үед хамгийн түрүүнд дуудагдана. Товчоор хэлбэл, багаж төхөөрөмжөө үүрээд 3000-4000 метрийн өндрөөс нисдэг тэрэгнээс буулт хийдэг шүхэртэй аврагчид юм. Тэдний нэг Аврах тусгай ангийн Агаарын ажиллагааны салбарын нисэх төхөөрөмжийн техникч, ахлах дэслэгч Д. Батсүмбэрийг “Монгол Улсын төлөө” буландаа онцоллоо. Түүнийг албаныхаа нэр хүндийг өндөрт өргөсөн гавъяаг үнэлж хэдхэн хоногийн өмнө “Шударга журам” медалиар шагнажээ.
 
Д.Батсүмбэр 2009 онд Аврах тусгай ангийн Агаарын ажиллагааны салбарт орж “А” үсэг заалгаж байсан бол одоо туршлагатай шүхэрчин, гал сөнөөгч, нисдэг төхөөрөмжийн техникч болжээ. Энэ хугацаанд 150 гаруй удаа шүхрээр буулт хийсэн байна. Тэрээр ярианыхаа эхэнд албаныхаа онцлогийг “Онцгой байдлын алба гал, ус, агаар гэсэн байгалийн гурван том хүчин зүйлсийн эсрэг зогсдог. Байгалийн давагдашгүй хүчний өөдөөс тэмцдэг учраас ам бардам байж болдоггүй. Аврахын төлөө л хамаг хүчээ дайчилдаг” хэмээн тодотгосон юм. Аврагч Д.Батсүмбэрийн ажилладаг анги салбар техник хэрэгсэл хүн хүч хүрэх боломжгүй газар нисдэг тэргээр хамгийн түрүүнд очиж шүхрээр буудаг онцлогтой. Үүний дагуу Монголын нөхцөлд энгийн үед 2000-3000 метрийн өндрөөс үүрэг гүйцэтгэнэ. Хүнд үед хийн баллон агаарын багтай үүрэг гүйцэтгэх боломжтой гэнэ.  Тиймээс олон мянган метрийн өндрөөс үсрэх,  агаарын даралт өөрчлөгдөх зэргээр эрсдэлтэй. Ялангуяа, аврагчид шүхрээ өөрсдөө эвхдэг учраас маш хариуцлагатай байх ёстой аж. Энэ талаар тэрээр “Би ОХУ-д 4100 метрийн өндрөөс буулт хийсэн. Харин манай улсад далайн түвшнээс дээш 5200 метрийн өндөр болно гэсэн үг. Энэ үед агаарын дутагдалд орох эрсдэлтэй.  Агаарын ажиллагааны салбар агаарын хүчинд захирагддаг. 1000 метрийн өндрөөс үсэрнэ гэдэг гэрийнхээ хаалгаар гарахтай адилгүй учраас амар биш. Нисдэг тэрэгнээс үсрээд 800 метр унаад  шүхрээ задалсан байх ёстой. Мөн шүхрээ зөв эвхэх, зөв хэлбэртэй унах гээд бүх зүйл тухайн хүнээс шалтгаалдаг” гэв.
 
Аврагчид шүхрээр буухдаа багаж, хувцас хэрэглэл, хоол хүнс гээд бараг  20-иод кг ачаа үүрдэг байна. Шүхрийн хувьд 2016 онд үйлдвэрлэсэн хамгийн сүүлийн үеийнх учраас харьцангуй найдвартай гэнэ.
 
Д.Батсүмбэр 2009 онд нийслэлд болсон томоохон үер, ОХУ-ын Буриадын түймэр  хамгийн сүүлд Завхан аймагт Отгонтэнгэр хайрханд осолдсон уулчдыг эрэн хайх ажиллагаанд үүрэг гүйцэтгэжээ. Отгонтэнгэр хайрханд үүрэг гүйцэтгэсэн талаараа “Хамгийн түрүүнд очоод нисдэг тэргээр тандалт хийхдээ хүн  даллах юмуу, эсвэл тэмдэг тавьсан байх гэж бодож хайсан. Хайрханыг гурав тойрчихоод дроноор тандалт явуулахад хөдөлгөөн илрээгүй. Тэгээд нэг уулчин хоёр аврагчаа ууланд авируулсан. Ажиллагаа явуулсан хамгийн доод цэг нь 3200 метрийн өндөр. Их хүйтэн байсан. Орой дөнгөж 16:00 цаг өнгөрөөд хайрхныг нар халхлаад бүрэнхий болчихно. Тиймээс аль болох эрт амарч өглөө бусдаасаа  түрүүлж цайндаа ороод  05:00 цагт ажилдаа гарч үүрэг гүйцэтгэсэн.
 
Далайн түвшнээс дээш 3200 метрийн өндөрт агаарын даралт өөрчлөгддөг учраас хүний биед асар их өөрчлөлт мэдрэгддэг. Толгой өвдөх бол энгийн жишээ” гэв.
 
Тухайн үед хайрхны зарим хэсэгт нуранги үүсээд унжилт өгчихсөн байсан учраас аль болох аюулгүй байдлаа хангах чиглэл өгч байжээ. Бас нэг зүйлийг тодотгоход, онцгой байдлын албаны хэмжээнд уулын өндрийн аврах ажиллагааны хувцас хоёр ширхэг л байдаг гэнэ. Тиймээс уулчдыг эрэн хайх ажиллагаанд явсан  арван шүхэрчний хоёр нь л мэргэжлийн хувцастай, үлдсэн албаныхаа хувцастай үүрэг гүйцэтгэсэн байна. Мөн янз бүрийн нөхцөлд үүрэг гүйцэтгэхэд аврагчид сэтгэлзүйн бэлтгэлтэй байх ёстой. Албандаа хоёргүй сэтгэлээр зүтгэхээр тангараг өргөсөн  учраас сэтгэлзүйн талаас янз бүрийн асуудал гардаггүй гэнэ.
 
Д.Батсүмбэрээс өнгөрсөн хугацаанд шантрах бодол төрсөн үү гэхэд “Онцгой байдлын салбарт анх орчихоод үерийн дуудлагаар явсан. Мөндөр орж байхад олигтой хувцас хэрэглэлгүй ус руу үсэрч ороод 3-4 цаг тасралтгүй үүрэг гүйцэтгэхэд шагай, өвдгөөр янгинатал өвдсөн. Тэр үед л жаахан шантарч  байсан. Мөн шүхрээр анх үсрэхэд айж эмээнэ. Түүнээс хойш  элдэв зүйл бодолгүй улам хичээн ажиллаж байна даа. Зарим үед гэртээ сард ганц хоёр удаа үзэгдээд “алга болчихдог” ажлын онцлогийг минь гэр бүлийнхэн ойлгож дэмждэг” гэсэн юм.  Аврах тусгай ангийнхан тэрдундаа Д.Батсүмбэр  ажил албандаа шинэ соргог зүйлийг нэвтрүүлэхээр уйгагүй ажиллаж байгаа аж. Нисгэгчгүй нисэх төхөөрөмж дрон, автожир буюу хэт хөнгөн онгоцыг сонирхон судалж хариуцаж байгаагийн хувьд ялангуяа дроныг албандаа нэвтрүүлэх хэрэгтэй гэж боддог гэнэ. Эрсдэл талаасаа ч найдвартай юм байна.
 
С.УЯНГА
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
СУРТАЛЧИЛГАА :

8 сэтгэгдэл харуулж байна        

  1. амжилт. бахархаж бн

    Зочин, 2017-11-13 12:35:47, 27.123.214.125Хариу бичих

  2. Таны нэр:

    Тайлбар:

  3. mash hynd noxtsold ajilladag amia aldaj medex ersdel .. zaluus mini mash sain huwtsas heregsel tonog toxooromjtei bh heregtei .. hogooteigyyr hyiten usand orox zoryulalattai us newterdeggyi hutsas heregslsltei bh heregtei es tegwees shormos tataad selj cnadahgyi ooroo cn ersdex ayultai .. yils ni oodrog uls oron erelhex daicndiinhaa ami nasiig deed zergeer hamgaalax tonog heregslsltei amidraliinx asuudald ontsgoi anxaaracn bh boltugai hynd alba

    zocnin , 2017-11-13 12:37:27, 68.145.61.75Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

  5. Ta buxend ajliin ondor amjilt xusie

    Зочин, 2017-11-13 22:13:37, 202.131.250.130Хариу бичих

  6. Таны нэр:

    Тайлбар:

  7. dron bas unerch nohoi hamgiin ih heregtei uym bish uu?!!!!!!!!!!!!

    Зочин, 2017-11-14 01:11:04, 202.179.31.105Хариу бичих

  8. Таны нэр:

    Тайлбар:

  9. Уулын өндрийн аврах ажиллагааны хувцас обегийнхандаа хандивлах хөдөлгөөн өрнүүлцгээе залуусаа.нэгдээрэй.

    Зочин, 2017-11-14 02:36:05, 49.0.218.98Хариу бичих

  10. Таны нэр:

    Тайлбар:

  11. Бас усан дотор ажиллах хувцас ч хэрэгтэй юм байна ш дээ.

    Зочин, 2017-11-14 02:37:08, 49.0.218.98Хариу бичих

  12. Таны нэр:

    Тайлбар:

  13. Бас галын үед өмсөх хувцас хэрэгслүүд хэрэгтэй юм байна. тусалцгаая.

    Зочин, 2017-11-14 02:40:30, 49.0.218.98Хариу бичих

  14. Таны нэр:

    Тайлбар:

  15. Dronjuulna gedeg chini zob sanaa shuu nash ih mongo hun huch hemnene.Amjilt husie.

    Зочин, 2017-11-14 04:37:08, 172.56.34.9Хариу бичих

  16. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: