sonin.mn
ЛЮЦЕРНА. /www.ef.com/. Швейцарийн Люцерна хотод төвтэй, боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “ИФ Инглиш Фөөрст” компани дэлхийн унаган англи хэлгүй улс орнуудын ард иргэдийн англи хэлний түвшинг тогтоосон “Англи хэлний ур чадварын индекс” жагсаалтаа долоо дахь жилдээ гаргажээ. Энэ оны жагсаалтад 80 улс орныг хамруулжээ.
 
Уг жагсаалтыг улс орон бүрийн насанд хүрсэн 1 сая орчим иргэнээс авсан англи хэлний сорилын дүнд үндэслэн гаргасан байна.
 
Монгол Улс англи хэлний боловсролоороо “маш муу” гэсэн үнэлгээ авснаар 80 улс орноос 71 дүгээрт бичигджээ. Монгол 2015 онд 70 орноос  64 дүгээрт, 2016 онд 72 орноос 66 дугаарт бичигдэж байсан юм.
 
 
 
Хүйсээр нь авч үзвэл, Монголын эрэгтэйчүүдийн англи хэлний мэдлэг эмэгтэйчүүдийнхээс арай илүү байна. Гэхдээ эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн аль алиных нь англи хэлний мэдлэг дэлхийн дунджаас доогуур байна.
 
 
 
 
Англи хэлний боловсролоор дэлхийд тэргүүлэгч 10 орон
 
1.Нидерланд
 
2. Швед
 
3. Дани
 
4. Норвеги
 
5. Сингапур
 
6.Финланд
 
7. Люксембург
 
8.ӨАБНУ
 
9. Герман
 
10. Австри
 
Англи хэлний боловсролоор сүүл мушгисан 10 орон
 
1.Монгол
 
2.Саудын Арави
 
3. Ангол
 
4.Кувейт
 
5.Камерун
 
6.Алжир
 
7.Камбож
 
8.Ливи
 
9.Ирак
 
10.Лаос
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг