УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хоёр өдөр дамнуулан байж Засгийн газраа бүрэн бүрэлдэхүүнтэй болгож батлахаар зүтгэлээ. Эрх баригч МАН-ынхан өөрсдөө Засгийн газраа огцруулж, дараагийн засгийг бүрдүүлэх гэж багагүй зүтгэсэн, зөвшилцсөн, ойлголцсон байдлаар сайд нараа тодруулсан. Гэвч яг үүн шигээ сайд тус бүрийг ногоон гэрлээр батлаад явуулчихсангүй.
Түүгээр ч зогсохгүй УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Гишүүд ингэж хэлэлцэж, ярилцах нь зүгээр” ухааны юм хэлж байх юм. Хөөрхийс нүүр нүүрээ харж ярилцах гэснийх үү, эсвэл шууд дамжуулж байгаа телевизийн эфирүүдийг ашиглах гэв үү, ямартай ч хоёр өдөр үзэж таарлаа тэд. Эсрэгээрээ иргэд ч тэднийг харж сонсож суулаа.
Санал хэлж, асуулт асууж буй гишүүд болон сайдад нэр дэвшигчид хоорондын ярианаас ганц л зүйл анзаарагдаж байв. Энэ бол төрийн залгамж халаа гэдэг зүйл байхгүй болчихсон гэмээр.
Ядахад өнгөрсөн хоёр өдөр хуралдсан чуулганы эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-аас зарим хуулийн төслийг татан авах хүсэлт ирүүлснийг УИХ-ын дарга М.Энхболд мэдэгдэж, төрхөмд нь буцаасан. Буцаан татсан төслүүдийг өмнөх Ерөнхийлөгч санаачлан, өргөн мэдүүлжээ.
Тухайлбал, Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай болон холбогдох бусад хуулийн төсөл, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай болон холбогдох хуулийн төслүүд, Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төсөл, Сонгогдсон болон томилогдсон албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын тухай хуулийн төсөл, Төрийн албаны тухай хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслүүд юм.
Олон нийтийн дунд Сонгогдсон болон томилогдсон албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын тухай хуулийн төсөл болон Төрийн албаны тухай хуулийн төслийг хамгийн их хүлээлт үүсгээд байгаа. Гэвч өмнөх парламент, өнөөгийнх ч дээрх хуулийн төслүүдийг хойш тавьсаар өдийг хүргэсэн. Сүүлдээ бүр төрийн тэргүүн нь буцаан татав, хэрхэхийг бүү мэд. Бодвол өмнөх Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг одоогийн Ерөнхийлөгч бага ч болов өөрчлөх гэсэн санаа юм байх.
Яг үүнтэй адил олон үйл явц төр, засгийн хэмжээнд байнга болж байна. Тиймдээ ч төрийн залгамж халаа гэж ярихаас хэтрэхгүй, хэрэгжүүлж байгаа нь ч огт алга.
Сайдад нэр дэвшигчдийн хувьд ч судалж үзье, тийм зүйл яригдаж байсан, асуудалтай танилцана гэх зэрэг үг хэлж байгаа нь тун ч эмгэнэлтэй гэлтэй. Уг нь, нэгэнт томилогдож буй сайд нарын хувьд бүгд л давхар дээлтэйгээ ашиглаж ямар ч асуудалд тов хийсэн хариулт, товч бөгөөд тодорхой зүйлийг ярьчих боломжтой л баймаар. Харамсалтай нь тэгсэнгүй.
Энэ мэтчилэн төрийн залгамж халаа гээч үгүй болохын суурь нь төр нь тогтворгүйгээс болохын зэрэгцээ бөөн амбицаас ихээхэн шалтгаалдаг. Нэгэнтээ эхлүүлсэн төсөл, хөтөлбөрийг үргэлжлүүлж, хэрэгжүүлээд өөд нь татаад явахын оронд өөрчилж байгаа нэрээр үгүй хийх нь олон. Үгүй ядахдаа л нэрийг нь хүртэл өөрчилж, нэг хэсэгтээ л цаг хугацаа алдах нь энүүхэнд болжээ.
Б.Төгөлдөр
Эх сурвалж: "Өглөөний сонин"
Сэтгэгдэл0
Ł
САЙХАН НЭРТЭЙ ХУУЛЬ БАТАЛЖ ДАЛД САНАА НЬ ЯМАР ЮМ БАЙСАН ЮМ БОЛ ДОО БАТТУЛГЫН ТАТАЖ АВСАН НЬ ЗӨВ ШҮҮ ҮЛДЭХ ХҮНЭЭР АЧАА БҮҮ ТАТУУЛ ГЭЖ ЮУ Ч ХИЙЖ МЭДЭХ ТАГЖИГА ШҮҮ ДЭЭ
хамгийн муу сайд нь Батзориг,Сарангэрэл нар байлаа Жинхэнэ БИ ЧАДНА-ууд юм байна
"Мөрөөдлийн засгийн газартай" БОЛЛОО! МОНГОЛ СӨНӨЖЭЭ...
Чи эби юм уу
аюурсайхн,оюуэрдэнэ,энхбаяр,учрал нарын зоригтой эрсхэн шудрага дүү нар минь яаж ч балбуулж байсан хамаагүй,өөрсдөө л сайдад дэвшиж төр улсаа цэвэрлээд удирдаад явчих байлаа даа.ухна Топор чинь ердөө л хоосон хонгилцог байж та нарын нөр их хөдөлмөр,нийт монголчуудын хүсэл мөрөөдлыг ердөө сөнөж буй намын дарга болохын тулд нураагаад, унтраагаад,урваад үхчлээ.одоо энэ хоолойгоо тасартал худал ярьсан шинэ сайдуудыгаа хар даа.монгол улс цэвэрлэгээгээ хийж,өр өтнөөсөө салж,улс шиг дүрс төрхтэй хөгжиж чадах уу.үгүй ш дээ.гэсэн хэдий ч та нараараа маш их бахархаж байгаа. Мундаг шүү дүү нар минь.та нартай цаг авч уулзах болноо.дэмжих болноо.YOU are amazing,very brave,intelligent guys i ever saw in mongolia.You have to sense that sometimes everything must NOT be by the book,sure depending ...
Энэ дүү нарын үүрэг маш ихээ, гэхдээ зөв шудрагаараа явж бай хэзээ нэгэн цагт төрийн өндөрлөгт ирцгээнэ.
Ц.Элбэгдоржийн бусдын захиалгаар санаачлсан гэх хуулийн төслийг буцаах нь маш зүйтэй ажил болжээ. Хорлонтой хуулийг хэлэлцэж цаг алдах, батлах юм бол сөрөг үр дагавар нь дэндүү их байх байсан юм. Одоо Ц.Элбэгдоржийг өөрийг нь цахаилгаан сандал дээр суулгасны дараа шудрага ёсны тухай ярих ёстой.
Баримжаагаар ажилладаг тeлeвизийн сурвалжилагч ганц ч тун зөрүүлж болдоггүй эрүүл мэндийн байгууллагын сайд болчихдог нь ёстой аймаар юмаа.ядахдаа нэг сувилагч хүн байсан бол шал өөр
ЭМэндийн сайд,Уул уурхайн сайд,БХББ-ын сайд нар бол тиймч зөв сонголт болоогүй байх гэж харагдаж байна.Иргэдч ийнхүү ярьцгааж байгаа .
Б. Төгөлдөр та анализ хийх чадвар, мэдрэмж дутуу хүн юм байна. Дахиж ийм юмаар бүү оролдоорой.
Банкны луйварчин, ард олны итгэлийн хулгайч Хүрэлсүхээр толгойлуулсан МАН -ын шинэ, гэхдээ тун удахгүй толгой юутөй хээтэйгээ өнхөрөх засгийн газарт орох гэж сэгэнд шунасан цөөврүүд шиг л уралцаж байж нэг хогийн засгийн газар гэгчийг гараж ирэв ээ, энэ хэд хөөрхийс. Хамгийн хөгшин цөөвөр нь тэр Энхтүвшин гэх шүд ч үгүй , шүүс ч үгүй зөнөг. Эднээс горьдох юм юу чүгүй, зөвхөн хэрүүл, бас дахин хэрүүл, задрал, сарнил. МАН –ч Монголоор, монголчуудаар тоглож гүйцлээ дээ. 2020 –д МАН амьсгал хураах есөн шинж нь бүрдлээ дээ.
Мангуу пялдага Ухна МАН-н сүйрлийг оиртуулж байна.Энэ хүн урьд нь МАН-г нэг удаа мангуу тэнэгээсээ болж сонгуульд ялагдуулж байсан хүн шдээ.МАН ч ялагдсан жанждаа өршөөдөг хятадын хаад шиг загнаад байх юм..
Хамгийн муу сайд Чулуунбаатар байлаа, туунээс ургэлжлуулэх бм байхгуй,хууль бус тушаалуудыг нь хучингуй болгож ажлаа эхлэх хэрэгтэй, дараагийн сайд нь!!!
хамгийн муу сайд нь Батзориг,Сарангэрэл нар байлаа Жинхэнэ БИ ЧАДНА-ууд юм байна
хамгийн муу сайд нь Батзориг,Сарангэрэл нар байлаа Жинхэнэ БИ ЧАДНА-ууд юм байна