ОХУ-ын кино судлаач, Казаны кино наадмын шүүгч Сергей Анашкинтай ярилцлаа.
-“Улаанбаатар” олон улсын кино наадмын нээлт Монголын “Чингисийн хүүхдүүд” киногоор эхэлсэн. Кино судлаач хүний хувьд энэ талаар ямар бодолтой байна?
-Ирээд ганцхан “Чингисийн хүүхдүүд” киног үзлээ. Бусдыг нь үзэж амжаагүй байна. Энэ кино таалагдсан гэж хэлэхгүй, ерөнхийдөө гайгүй. Гадаадын зах зээлд зориулагдсан кино шиг санагдсан. Кинонд өгүүлсэн гадаад ертөнц, байгаль орчин нь өнгөц харагдсан. Түүнээс дотоод сэтгэхүй буюу Монгол ахуй, монгол хүний зан чанар, бага харагдлаа. “Чингисийн хүүхдүүд” гэдэг нэрний хувьд бүх монголчууд Чингисийн үр удам байгаа байх. Тиймээс энэ утгаараа нийтлэг юм болов уу. Түүнээс яг “Чингисийн хүүхдүүд” гэдэг юм нь гарч ирээгүй.
–Энэ киноны юу нь тэгтлээ таалагдсангүй вэ?
-Надад “Чингисийн хүүхдүүд” киноны америк эмэгтэйтэй хэсэг таалагдаагүй. Үнэнээ хэлэхэд энэ эмэгтэйг оруулсан нь Америкийн зах зээлд гаргахын тулд л хийсэн байна. Хэрэв энэ хэсгийг бүгдийг нь аваад хаячихвал хөөрхөн хүүхдийн кино болно.
–Олон улсын кино наадамд оролцсоноор тухайн уран бүтээлчдэд ямар нөлөө үзүүлдэг юм бол?
-Наадам болгон янз бүрийн төрөл, өөрийн гэсэн зорилготой байдаг. Зарим наадамд тухайн найруулагчид зориулж шагнал өгдөг бол зарим нь кинонд нь зориулж шагнал өгдөг. Наадам болгоны зорилго нь өөр. Найруулагч энэ киногоо гадаадын зах зээлд, гадаадын хүмүүст таниулснаараа нэр хүндтэй болдог. Хоёрдугаарт, тэрүүгээрээ дамжуулаад эх орондоо нэр хүндтэй болно. Мөн найруулагч, продюссерууд болон киноны прокат зохион байгуулдаг хүмүүстэй танилцаж бүтээлээ телевизэд борлуулах зэрэг ач холбогдолтой. Наадам ч гэсэн боломж.
–Уран бүтээлчид олон улстай хамтарч кино хийхэд ямар бэрхшээл тулгардаг юм бэ?
-Өөр орнуудын хувьд яадгийг мэдэхгүй. Оросын хувьд одоохондоо манай продюссерууд өөр улстай хамтарч кино хийх сонирхолгүй байгаа. Яагаад гэвэл Монголтой ойрхон Оросын Буриадын найруулагч Баяр Душаев өвөрмонголчуудтай хамтарч кино хийсэн. Иймэрхүү хэлбэрийн хамтын ажиллагаанууд явагддаг. Орос бол онцлогтой орон. Оросод энэ асуудлыг нэг л хүн шийддэг. Манай улсад кино үйлдвэрлэл хувь хүн дээр явж байгаа. Мөн Оросын долоон том компани бий. Үүнээс гадна кино хийдэг хувь хүн олон байдаг. Тиймээс монголчууд энэ хүмүүстэй хамтарч ажиллаж болно.
–Та “Улаанбаатар” кино хэлэлцүүлэг дээр бага мөнгөөр кино хийхэд найруулагч, уран бүтээлчид эрх чөлөөтэй байдаг гэж байсан. Энэ талаар тайлбарлахгүй юу?
-Их төсөвтэй кино ихэнхдээ продюссерынх байдаг. Тиймээс түүний нөлөөн дор бүх юм явагддаг. Нэгэнт продюссер мөнгөө төлж байгаа юм чинь үгээ хэлдэг. Миний мэдэхийн нэг продюссер нэг кинонд гурван удаа найруулагчаа сольж байсан. Ийм тохиолдолд ямар кино гарах нь ойлгомжтой. Харин бага төсөвтэй киноны найруулагч нар өөрсдийнхөө юм уу, найз нөхдөөсөө авсан мөнгийг оруулж хийдэг болохоор арай чөлөөтэй байдаг.
–Бага мөнгөөр болон их мөнгөөр хийсэн кино юугаараа ялгаатай байдаг вэ?
-Ялгаа байлгүй яах вэ. Бага төсөвтэй киног 2-5 сая, их төсөвтэй киног 100-500 сая рублиэр хийдэг. Их төсөвтэй кино ихэнхдээ Холливудын киног хуулж хийдэг. Ийм киног Оросын үзэгчид үзэхийг хүсэхгүй, үздэггүй. Харин хуулбарлаагүй кино үзэхийг хүсдэг. Нэг жишээ хэлье л дээ. Якут 300 мянган хүнтэй, өөрийнхөө хэлээр ярьдаг. Энд жилд 20 кино хийхэд үзэгчиддээ хүрдэг. Учир нь өөрсдийнх нь жүжигчид, өөрсдийнх нь хэлээр гардаг. Тэгээд ч тэр кинонууд нь гадаадын зах зээлд гарахад Оросын киноноос давдаг. Мөн олон улсын наадамд оролцож ялдаг. Яагаад гэвэл холливудыг дуурайгаагүй, кинондоо өөрсдийнхөө амьдралд тохиолдож байгаа асуудлыг гаргаж байгаа болохоор үзэхийг хүсч байгаа юм.
–Та өмнө нь Монголд ирж байсан уу. Монголын уран бүтээлчидтэй хамтарч ажиллах бодол байна уу?
-Үгүй ээ. Анх удаа ирж байна. Би найруулагч биш. Би энд шинэ хүмүүстэй танилцаж, шинэ ертөнцийг олох гэж ирсэн. Оросод Монголын киног мэдэхгүй, тас харанхуй. Энд олон монгол кино үзээд ирээдүйтэй найруулагч нарыг олж харвал тэдэнтэй холбоо барьж байгаад Оросын зах зээлд гаргах болон кино наадамд оролцох гүүрийг нь тогтоож өгнө. Миний нэг харамсаж байгаа зүйл бол Монголд Оросын соёлын нөлөө бага байна. Манай улсын бодлого буруу байгаа нь энд харагдаж байна. Монголын соёлд ганцхан америкууд оролцоод байх биш, оросууд бид оролцох байсан. Энэ ганцхан надаас шалтгаалахгүй Оросын төрийн бодлогод хамаатай болохоор одоо яах вэ. Харин надаас шалтгаалах зүйл байвал хийж өгнө өө.
–Тэгвэл Оросууд Монголын талаар мэдээлэл муутай байдаг гэсэн үг үү?
-Яг тийм гэж хэлэхэд бас хэцүү. Яагаад гэвэл өнгөрсөн жил Уфад болсон кино наадамд Монголын “Ээж” кино оролцсон. Энэ киноны гол дүрд тоглосон жүжигчин шагнал авсан. Энэ нь ганц нэгхэн тохиолдол болохоос тогтмол биш.
–Та Оросдоо ямар албан тушаал эрхэлж байгаа вэ?
-Би Екатеринбургт амьдардаг. Казанд мусульманы кино наадамд ажилладаг. Энэ нь шашны чиглэлийнх биш. Үүнд Монгол кинонууд оролцож болно. Оросод олон кино наадам болдог. Орос орон том, олон мужтай болохоор наадам зохион байгуулагчид хоорондоо холбоо муутай. Тиймээс Владивостокийн кино наадамд оролцсон киног Москвагийнхан мэддэггүй. Оросын кино наадмуудад Оросын кино зах зээлд гарахад асуудалтай, хүнд байдаг. Оросын кино зардаг хүмүүс нь ихэнхдээ баруун руу хардаг. Барууны жишээгээр чиглэлээ барьдаг болохоор зах зээлд гаргахад хүнд байдаг юм. Ямар нэг кино Берлин, Каннын кино наадамд үзүүлж, харуулж байсан бол тэр киног сонирхож эхэлдэг. Хэн нэг нь кино худалдаж авахдаа шууд холбогдож авдаггүй. Заавал баруунаас авдаг.
–Монголын найруулагчид, уран бүтээлчдэд хандаж юу гэж хэлмээр байна?
-Монголын найруулагч нар ямар зорилго тавьж байгаагаас шалтгаална. Яагаад гэвэл бизнесийнх уу, уран бүтээлийн зорилго тавьж байна уу гэдгээс шалтгаалж киноны асуудал яригдана. Найруулагч бизнесийн чиглэлээр бол зах зээлд зориулсан кино хийх хэрэгтэй. Хэрэв уран бүтээлч хүн уран бүтээл хийж байгаа бол тэр уран бүтээлийг мэдэх, үзэх, ойлгох хэмжээний кино хийх нь чухал. Бизнес, уран бүтээлийг холбож хийж болно. Гэхдээ хэцүү.
Р.Оюун
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
"дошин дээрээ", нарийндаа ярьвал, хаана ч бай өөрийгөө ялж байгаа тухай хаана ч үзүүштэй гэж хэлсэн байна. Америк хэлтэнгүүдэд зориулж америк хүн орууллаа гээд уран бүтээлийн ч байна уу, бизнесийн ч байна уу зорилгод авцалдахгүй байна гэж.
Да пошёл ты Серёг.
Холливудын киног залуу хүмүүс л үзэх сонирхолтой байдаг байх. Дээр үеийн кинонууд нь бол бас ч гэж утга учиртай, амьдралтай харагддаг байсан. Улиг домог болсон алаан хядаантай, хуурмаг киног нь харахаас ч дургүй хүрдэг болж. Бас дээр нь улиг домог болсон эхлээд овоо нэртэй байсан одоо бол харсаар байгаад залхаж гүйцсэн хэдэн жүжигчин тоглохоор болиосой билээ гэж бодмоор. Харин Орос, Хятадын зарим кино амьдралтай, үзүүштэй санагддаг. Гэхдээ оросын сүүлийн үеийн кино гэхэд хэцүү, үнэн тэнэг кинонууд ТВ-ээр гардаг болсон байна.
бидний хуурамч мэдрэмжийн цаана нуугдсан ёроолгүй гүн ангалыг нээсэн тул энэ жил утга зохиолын Нобелийг энэ "сэдэвт" олгосон. Өнгөрснөө ухамсарлаж, хүнд хэцүү дурсамжтай хийх тэмцэл. “ГОЛ СЭДЭВ НЬ ӨӨРИЙГӨӨ ХУУРАХ”
Чингисийн хүүхдүүд ч гэх шиг мэдрэл муутай ичмээр юм. Чингисгүй кино хийчихэж болохгүй юу
Zov heljee.tovchoor Hebel Chinesin hyyhdyyd bol onoodor delhiig uraldaj Hessen guilga guisan guilgachid. Hart shar gadaad dotood huvalzuudaa tejeeseer jeden zuuniig eleej baina
Монгол улс дэлхийн зах зээлд гарч 2 хөршид бүслэгдсэн шорон сэтгэлгээнээс салахын төлөө тэмцсэн оролдлого бүрийг 2 хөрш дарсаар ирсэн Чингисийн хүүхдүүд бол соёлын аргаар дэлхийд Монголоо сурталчилах нэг л жижигхэн хэсэг Гэтэл нэг иван Америктай холбож шүүмжлэх нь гайхахгүй цочирдохгүй бна оросууд угаасаа Чингис хаанд дургүй Монгол шиг жижиг улс цөмийн пуужинтай зэрлэг хоёр хөршид уусахгүй автахгүй байх ганц арга Чингис хааны түүхээ мэдэж явах нь чухал Монголчууд Чингис хааны түүхээ ярихгүй чимээгүй байвал өөр орнууд Чингис хааныг өмчлөх болно Үүнийг хүссэн оросын иванууд 13р зуунд Монгол улс байгаагүй Орос Монголчуудад эзлэгдэж байгаагүй Монгол биш Халх Ойрдууд бсан Халх үүссэнээр Монгол нэр үүссэн гээд түмэн буман ном зохиол баримтат кино хийж бна Странное дело. Чингисхан. Два века обмана гэх бүтэн цагийн баримтат кино Оросын төрийн бүх ТВ ээр гаргаж тараах жишээтэй Өөрөөр хэлбэл Монгол соёл түүхийг чимээгүй устгах оросын Гибрид дайн юм байгаан
Захын муу орос ирээд л муулаад байна ч гэж бодоод байна уу?! Ёстой гай л байна. Оросын соёл моэголд байх ёстой ч гэх шиг. Бүхэл бүтэн тусгаар тогтонсон улсад ирчээд даварцан муу лалар вэээ
Муухай бүдүүлэг амьтан байна
Чукоткын кино гадаадад зах зээлд гарахад Оросын киног давчихдаг гэхээр сонирхолтой юмаа. Уран бүтээлдээ хандаж байгаа хандлага, хүмүүсийн харилцаа.
Америк эмэгтэитэи хэсэг нь таалагдаагуи бол Наташагаар солибол таалагдах баих энэ алкаш махан толгоид
Орос ахынхаа соёлын нөлөөн доор орохгүй бол орос ах чинь хилэгнэж байна шүү. Ядаж л тэр америк хүүхний оронд орос хүүхэн гаргасан бол ах чинь баярлах байж шүү дээ.
Манай монголчууд үнэн үгэнд дургүй, тийм үгийг бүр мартчихаж. Үнэн үгэнд үхэр өшөөтэй болов уу?..
Энэ сурвалжлагч далдаганаад нэг муу тосгоны согтуу оросоос очиж ярилцлага авч явдагнь юучуув?Хэзээ байтлаа оросууд монголын талаар сайн амтай байлаа?Дэлхий даяар магтан шагширсан монголын ололт амжилт байсанч оросууд хэзээч магтаж сайшаахгуй заавал нэг оо хайж доошлуулж муулах шалтгийг олно.300жил монголчуудын боол явсандаа их хорсож одоо болтол шудээ хавирч явдаг хорон санаатай матарууд!Уунээс уудээд Татар монголын Оросыг 300жил боолчилсон туух худлаа зохиомол туух гэсэн компантай узэл суртлын пропагандын ажил кремлийн захиалгаар интернетээр дуурэн болсон .Албан есоор энийгээ ил тод хэлж чаддаггуй яагаад гэвэл олон улсын тавцан дээр туухийн тум буман баримт жишээ бидний овог дээдсийг ямар агуу баатарлаг хумуус байсныг батлаад огдог.Тийм учраас оросууд дотоодынхоо хэрэгцээнд люмпенуудийнхээ тархийг угааж Монголын туухийг угуйсгэж бухл монгол ундэстэнтэй хамааралтай болгоныг муулан доошлуулж явдаг чотгорууд.