sonin.mn
2017.10.14 буюу өнгөрөгч бямба гаргийн 20 цаг 48 минутад иргэн М-ээс “...Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд оршин суугч, 28 настай, “В” гэгч нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ хамтран амьдрагчийн 6 настай охиныг хүчирхийлсэн” гэх гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Мэдээллийн дагуу ажлын хэсгийн бүрэлдэхүүн шуурхай шалган эрүүгийн хэрэг үүсгэж, сэжигтэн этгээдийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шалгаж байгаа билээ. Тэгвэл  дээрх охинд шаардлагатай бүх зүйлд туслахаа “Алтан дорнод монгол” ХХК-ийн захирал Т.Ганболд мэдэгдлээ.
 
Тэрбээр : “Сүүлийн үед нийгмийг цочроосон хүний хэв маягаас гажууд балмад хэргүүд гарах болсонд туйлын их харамсаж байна! Иргэний үүрэг хүн ёсны наад захын хариуцлагаа өөрийн хэмжээндээ ойлгож таван настай хүчирхийлэлд өртсөн охины гадаад дотоод шинжилгээ эмчилгээ хууль эрх зүйн өмгөөллийн зардлыг бүрэн хариуцахад бэлэн байгаагаа үүгээр мэдэгдэж байна. Монголын гэрэлт ирээдүй болсон бяцхан үрс хүчирхийлэлийн золиос болох ёсгүй!!!  Т.Ганболд /Алтан Дорнод Монгол ХХК, Корпорэйт Хотэлс ХХК/  Холбоо барих утас: 99112809, 99080136” гэжээ.