Улаанбаатар /МОНЦАМЭ/.УИХ-ын гишүүн асан С.Ганбаатарт холбогдох анхан шатны шүүх хурал өнөөдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхэд болсон ч нэхэмжлэгч талаас хүн байхгүй гэсэн шалтгаанаар 14 хоног хойшлов.
Шүүх хурлын талаар УИХ-ын гишүүн асан, МАХН-ын дэд дарга С.Ганбаатар “Өнөөдөр ороод шүүх хурал тав дахь удаагаа хойшилж байна. Өмнө нь 50 сая вон өгсөн гэх БНСУ-ын иргэн гадаадад байгаа гэсэн шалтгаанаар хойшлуулсан. Гэтэл энэ удаа нөгөө хүн нь огт олдохгүй, баримтууд нь нотлогдохгүй байна гэсэн шалтгаанаар бас л хойшиллоо. Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхээс энэ хэрэгт холбоотой нотлох баримтуудыг нотлох 14 хоногийн хугацаатай үүргийг цагдаагийн байгууллагад өглөө. Энэ ганцхан С.Ганбаатар гэдэг хувь хүний асуудал биш. СЕХ, Монголын цагдаагийн байгууллага ямар ичгэвтэр шийдвэр гаргасан гэдэг нь харагдаж байна. Намайг гүтгэсэн солонгос хүн нь өнөөдөр байдаг эсэх нь эргэлзээтэй болж сураг алдарлаа. Монголын шүүх энэ асуудалд ноён нураатай хандаж байгаад талархаж байна” гэлээ.
УИХ-ын гишүүн асан С.Ганбаатарыг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхдөө сонгуулийн тухай хууль зөрчиж, БНСУ-ын иргэнээс 50 сая вон авсан гэх хэргээр эрүүгийн хэрэг үүсгэж, 50 сая воныг улсын орлогод авах, С.Ганбаатарыг 1,4 сая төгрөгөөр торгох шийдвэрийг Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхээс өнгөрсөн 8 дугаар сарын 9-нд гаргасан. Гэвч С.Ганбаатарын зүгээс давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцаагаад байсан юм.
Ж.Батсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Ганбаатар гэж ийм л амьтан. Одоо гүтгэлэг, эвлүүлэг болж таарах юм байна л даа. Бичлэг нь дэлгэгдээд, өөрөө хүлээн зөвшөөрөөд, өгсөн нь хэргээ хүлээгээд байсан биз дээ. Ийм амьтан еранхийлөгч болчих дөхсөн шүү, еэ бурхан минь. Монголын маань буян заяа их юм даа, гэж
MAHAH BOL S GANBAATARIIG GUTGESEN UG NI YALSAN SHUU DEE MAHAH SONONOO
ХУДАЛЧ ГАХАЙ ФЭНГ ШУЙ БАС ШҮҮХ ЦАГДААГААР ТОГЛОХ САНААТАЙ!!!!!!
Нотлогдохгүй бол бусдын гар хөл болсон найз гээд байгаа хүн,цагдаагийн ажилтнуудад хариуцлага тооцох хэрэгтэй. тэгэхгүй бол сонгууль болохоор хуулийн байгууллага захиалагчдаа хурдан шуурхай үйлчилж, хүн хохироосоор байх уу.
Ингэхэд Баттулга, М.Энхболд нар өчнөөн тэрбумаар нь хүнд тараасан нь гэмт хэрэг биш үү.
bish yum bn
ганбаатарыг бишээ 60 тэрбумынханыг эрдэнэтийн 49 хувийн тарвага жунайг чингэс самуурай бондны АН гарамгай хулгайч нарыг батүүл чулуудай алтанхуягийн дэнзэнг шүүж цаазаар аваач.
Ганбаатарыг гүтгэж, гүжирдээд тэр нь баримтгүй, гэрчгүй болох нь батлагдана. Даагаа нэхэх бэлтгэлээ одооноос сайн хийгээрэй. Бид дэмжих болно. МАНАН-гийн эсрэг чи л тэмцэнэ.Одооны ерөнхийлөгч, ИХ, Засгийн газар бол буцахдаа зална гээч юм болсон шүү дээ