Форбс: Японы дэмжлэгтэйгээр Монгол залуусын байгуулсан кампанийн зах зээлийн үнэлгээ 30 сая ам.долларт хүрчээ

Нийтэлсэн: 2017-10-12 08:46:25

Банк санхүү, аж үйлдвэр, хөрөнгө оруулалтын тухай мэдээ мэдээллээр дэлхий нийтийг хангадаг “Форбс” сэтгүүлд зээлийн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “AND Global” хэмээх монгол компанийн тухай гарсан нийтлэлийг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна.
 
СИНГАПУР. /Форбс/. “Банкнаас багахан хэмжээний мөнгө зээлэхэд олон баримт бичиг бүрдүүлэх шаардлагатай, цаг их ордог учир сард дунджаар 390 ам.долларын цалинтай Монгол оронд гэр бүл болоод найз нөхдийн хооронд бие биедээ албан бусаар мөнгө зээлүүлэх тохиолдол түгээмэл гардаг ажээ. Нөгөөтэйгүүр ингэж зээлсэн мөнгийг тэр бүр буцааж өгдөггүй байна” гэж Форбс сэтгүүлд бичжээ.
 
“Монголд найз нөхөд болоод гэр бүлийнхэн бие биеэсээ зээлсэн мөнгөө буцааж төлөх тогтолцоо бүрдээгүй. Зээлсэн мөнгөө буцааж авах гээд ах дүү, найз нөхөдтэйгөө муудалцах тохиолдол хүртэл гардаг” гэж санхүүгийн технологийн гарааны бизнес эрхлэгч “AND Global” компанийн захирал Ч.Ананд ярилаа.
 
Мөнгө зээлүүлээч гэсэн найзуудаасаа залхсан Ч.Ананд нэгэн өдөр тамхи татаж зогсохдоо мөнгө зээлдэг үйлчилгээ үзүүлдэг “LendMN” хэмээх гар утасны аппликэйшн бий болгох санаагаа олсноор 2015 онд хоёр найзтайгаа хамтран компаниа байгуулжээ.
 
 
Түүний ярьснаар, Зүүн Хойд Азийн энэ улсад банкнаас мөнгө зээлдэгчдийн дунд найдваргүй зээлдэгч олшрох болсон хэдий ч  тэд бичил зээлийг хурдан шуурхай, хүртээмжтэй бөгөөд ил тод байдлаар олгохыг хүссэний үндсэн дээр “AND Global” компаниа үүсгэн байгуулжээ. Компанийн нэрний  “AND” гэдэг нь монголоор “анд найз” гэсэн үг.
 
2016 оны дөрөвдүгээр сард 1 сая ам.долларын санхүүжилт босгож чадсан тэд өнгөрсөн наймдугаар сард Монгол болон Японы хөрөнгө оруулагчдаас, тэдний дотор Японы парламентын гишүүн асан Таками Юичи, хөрөнгө оруулагч Сатоши Мацүмото болон түүний эхнэр Ясүио Мацүмотогоос 4 сая ам.доллар босгосноор компанийнх нь зах зээлийн үнэлгээ 30.8 сая ам.долларт хүрсэн байна. Мөн “TechStars” компанийн Зүүн Өмнөд Ази хариуцсан захирал бөгөөд Монголын нөлөө бүхий хөрөнгө оруулагчдын нэг болоод буюу Д.Бат-Октябриас /Око/ тэд зөвлөгөө авдаг аж
 
Сард дунджаар 1.9 сая долларын зээл олгодог “AND Global” энэ оны 12 дугаар сараас Филиппин болон Япон руу бизнесээ өргөжүүлж,  “вlockchain” гэх мэтийн шинэ технологийг хөгжүүлж, цахим мөнгө гаргахаар төлөвлөж байгаа гэнэ.
 
Ч.Ананд ярихдаа “Бидний гол зорилго бол банкнаас санхүүгийн үйлчилгээ авах боломжгүй байгаа болон банкны өндөр хүүг төлж чадахгүй хүмүүст үйлчлэхэд оршино” гэв.
 
“Доголдсон” зээлийн үйлчилгээний салбар
 
“AND Global”-ынхан хэт өндөр хүүнээс зайлсхийж, үйлчлүүлэгчдийн санхүүгийн боловсрол болоод хариуцлагыг дээшлүүлэхийг эрмэлзэж байна. Өөрөөр хэлбэл, тэд хүмүүс бие биедээ харилцан үйлчилж нөлөөлөх болон хиймэл оюун ухаанаар /AI/ дамжуулан Монголын зээлийн үйлчилгээний салбарт гарсан ан цавыг засаж янзлахыг хүсэж байна.
 
Зээл хүсэгчдийн зээлжих зэрэглэл буюу зээл төлөх чадварыг яг үнэн зөв үнэлж тодорхойлохгүй байгаа нь Монголын энэ салбарт хамгийн тулгамдсан, нэн даруй шийдвэрлэх шаардлагатай асуудал гэж Ч.Ананд яриад “Эхний жилдээ бид бараг 100 орчим банкир, эрсдлийн менежер болон зээлийн үнэлгээний мэргэжилтнээс зөвлөгөө авсан. Тэдний 99 хувь нь “Ингэх боломжгүй” гэсэн. Харин Монголын хамгийн том банкны нэг мэргэжилтэн “Ингэх боломжтой. Эхний ээлжинд та бүхэн “зээлийн үнэлгээний загвар” бий болгох хэрэгтэй” гэж бидэнд зөвлөсөн” гэв.
 
Тухайн зээлдэгч банкинд зээлтэй эсэх, орлого ба зарлагын бүртгэл зэрэг уламжлалт мэдээллүүдээс эхлүүлээд нийгмийн сүлжээ болон ухаалаг гар утас ашигладаг эсэх, боловсрол ба ажил эрхлэлтийн түүх намтар зэрэг уламжлалт бус мэдээллүүдийг цуглуулж, үнэлсний үндсэн яг хэдэн төгрөгийн зээл авах боломжтойг нь үнэлэх автомат машины системийг “AND Global”-ынхан бий болгожээ. Тус компани нь мөн зээлээ хугацаанд нь төлсөн хэрэглэгчдэдээ дараа зээл авахдаа өмнөхөөс арай бага хүүтэй зээл авах эсвэл зээлжих зэрэглэлээ ахиулах зэрэг боломжуудыг санал болгодгоороо бусад банк санхүүгийн байгууллагаас ялгаатай.
 
 
 
“AND Global”-ынхан мөн Японы санхүүжилтаар хил дамнасан зээлийн үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөж байсан ч хөрөнгө оруулагчид “ашиг багатай” зүйлийн төлөө эрсдэлтэй алхам хийхийг хүсээгүй учир энэ төлөвлөгөөгөө хэрэгжүүлж чадаагүй аж.
 
Тус компани одоо 8000 орчим найдвартай бөгөөд идэвхтэй зээлдэгчтэй болоод байна.
 
Хүмүүс бага мөнгө зээлээд юу хийдэг байна аа? Наргиж цэнгэхэд зарцуулдаг юм болов уу гэж эхэндээ Ч.Ананд боддог байжээ. Харин тэрбээр одоогийн мэдээллээ хараад “Хүмүүс төсөөлж байснаас ч илүү санхүүгийн хариуцлагатай юм байна. Тэд зайлшгүй шаардлага гарсан үед л мөнгө зээлдэг юм байна” гэж боддог болжээ.
 
“AND Global” нь сард 1.5 хувийн хүүтэйгээр нэг хүнд дунджаар 70 доллар зээлүүлдэг байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг
СУРТАЛЧИЛГАА :

8 сэтгэгдэл харуулж байна        

  1. Шал утгагүй юм

    Зочин, 2017-10-12 12:31:12, 202.9.43.172Хариу бичих

  2. Таны нэр:

    Тайлбар:

  3. internet banknii medeelel geheer zaawal bankand ochij dansaa interneted holbuulah uu

    sainaa, 2017-10-12 14:10:51, 66.181.165.14Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

  5. үнэхээр сайн технологи, бизнесийн санаа. шинэ үеийн залуучууд сайн байна. гэхдээ зээлдэгчийнхээ хаана байгааг тагнах, дансны хуулгыг буруугаар ашиглах эрсдэл байгаад байгаа. ОУ-н мэдээллийн аюулгүй байдлыг хангуулах, зээлдэгч нарынхаа мэдээллийг найдвартай нууцлах гэх мэт хийх ажлууд их байгаа. Yahoo шиг бүх мэдээллээ алдчихвал энэ компани дампуурна. Тиймээс хичээх хэрэгтэй

    Зочин, 2017-10-12 17:28:56, 202.21.112.37Хариу бичих

  6. Таны нэр:

    Тайлбар:

  7. Ер нь жижиг зээлдэгч нар хамгийн хариуцлагатай эргэн төлөгч байдаг. Сайн олж харсан байна.

    Зочин, 2017-10-13 03:26:06, 66.181.160.16Хариу бичих

  8. Таны нэр:

    Тайлбар:

  9. garchig ni ih saihan bn

    zochin, 2017-10-13 08:55:28, 202.70.34.70Хариу бичих

  10. Таны нэр:

    Тайлбар:

  11. 70 долларгүй болтолоо түрүүвч хоосон явж байгаа бол амьдралд маш хариуцлагагүй хандаж байна.Юу гэсэн үг вэ? Жинхэнэ үхэр монгол байна даа.Арай ч үгүй байлгүй!!!

    Зочин, 2017-10-13 09:04:46, 5.77.28.210Хариу бичих

  12. Таны нэр:

    Тайлбар:

  13. Энэ бас нэг луйврын бизнес биз

    Зочин, 2017-10-13 11:19:46, 202.9.43.172Хариу бичих

  14. Таны нэр:

    Тайлбар:

  15. Японы өвгөний мөнгө өсгөж өгч байгаа гэж ойлгож болно. 8000 гаран 9911 тай дугаар баригч нар зээл авч утсны мөнгөө төлж загвардаж байна гэж харагдаж байна. Яана даа энэ үхэр монголууд тавга хоолны мөнгө зээлж аваад!!! Цаана чинь кредит гараад удаж байна.Ямарч хүүгүй.

    Зочин, 2017-10-13 11:27:07, 5.77.28.210Хариу бичих

  16. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: