sonin.mn
МАН-ын Бага Хурал энэ сарын 25-нд хуралдаж, Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах гэж байна. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшинэ гэдгээ өнөөдөр зарлалаа.
 
 
Гэвч энэ бүхэн нь МАН-ын зарим гишүүдийн инээд, дургүйцлийг зэрэг хүргэж буй гэх агаад махны үнэ өсч, кг нь 1200 төгрөгт хүрлээ гэж ярьдаг, иргэдийн амьдралаас хол тасарсан Ө.Энхтүвшин л Монгол Улсын Ерөнхий Сайд болох нь дутаж гэх хүн ч гарчээ.
Түүнээс гадна Ө.Энхтүвшин МАН-ын даргаар, Г.Занданшатар МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Даргаар ажиллаж байх үедээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулийн кампанит ажлыг туйлын муу зохион байгуулж, намаа их хэмжээний санхүүгийн өр төлбөрт оруулсан нь одоо ч МАН-ын үйл ажиллагаанд хүндрэл учруулдаг ажээ.
 
н.Энхтуяа