sonin.mn
М.Энхболдын ойрын хүрээллийн хүн гэгдэх Цэндсүрэнгийн Сандуй Нийслэлийн МАН-ын хорооны дарга, НИТХ-ын Тэргүүлэгчдийн даргын үүрэгт ажлаасаа огцорсонтой холбоотойгоор дээрх албанд хэнийг томилох вэ? гэдэг асуудал үүссэн билээ. Тэгвэл Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчдийн хуралдаан өнөөдөр болж, НИТХ-ын даргын томилгооны асуудлыг хэлэлцжээ. Хачирхалтай нь энэ үеэр Ц.Сандуйгийн оронд Т.Бадамжунайн туслах, бие төлөөлөгч асан, өдгөө Нийслэлийн Засаг даргын орлогчоор ажиллаж буй Ж.Батбаясгалан,  М.Энхболдын хүн гэгддэг, Сонгино Хайрхан дүүргийн ИТХ-ын дарга асан Д.Баярсайхан, НИТХ-ын төлөөлөгч Г.Төмөрбаатар нарын нэрийг НИТХ-ын даргад өрсөлдүүлэх санал яригджээ.  Харин Ц.Сандуйг огцруулах  бичигт гарын үсэг зурсан  нэр бүхий төлөөлөгчид НИТХ-ын даргад НИТХ-ын тэргүүлэгч С.Амарсайханыг нэр дэвшүүлэх гэнэ. Ийнхүү М.Энхболдын сайн дүү Ц.Сандуйгийн оронд Т.Бадамжунайгийн экс туслах НИТХ-ын Тэргүүлэгчдийн Дарга болох магадлал өндөр байна.
 
Д.Баяр