Монгол Улсын 17 дахь Ерөнхий Сайдын сэрэмжлүүлэг

Нийтэлсэн: 2017-09-20 10:04:10

Дашийн БЯМБАСҮРЭН
Доктор, профессор, Монгол Улсын Ерөнхий Сайд асан
 
Монгол Улсын Үндсэн хуулийг өөрчлөн шинэчлэх асуудал 2015 оноос хойш гурван жил дараалан эрчимтэй яригдаад эдүгээ УИХ-аас тодорхой “төсөл” боловсруулан өргөн сурталчилгаа явуулж, энэ ондоо багтаан баталгаажуулах амлалт өгч, иргэдийн санал дэмжлэг авах оролдлого хийж байгаа билээ.
 
Үүнтэй холбогдуулан Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайд иргэний хувьд дараах байр суурийг илэрхийлж байна.
 
НЭГ. ҮНДСЭН ХУУЛИЙГ ӨӨРЧЛӨХ ШААРДЛАГЫН БОДИТ УТГА
 
Монгол Улс 1992 онд баталсан Үндсэн хуулиар 25 жил амьдрав. Хуучин тогтолцооноос ангижирч, хүн төрөлхтөний нийтлэг үнэт зүйлсийг баримтлах зарчмын талаас шилжилтийн үеийг амжилттай гэтэлж, Дэлхийн хамтын нийгэмлэгийн нэр хүндтэй гишүүн болов. Иргэд өмчтэй, эрх чөлөөтэй боллоо. Эдийн засаг, нийгмийн хүрээнд зарчмын ахиц, өөрчлөлтүүд гарав.
 
Гэвч сүүлийн 10 гаруй жил улс орны амьдралд сөрөг нөлөөтэй, тогтвортой хандлагууд илэрч, хөгжил дэвшлийн замаар урагшлах хөдөлгөөнийг боомилон саатуулж, итгэл үнэмшлийг сулруулж байна. Тухайлбал.
 
1. Сүүлийн 14 жилийн турш гурван Ерөнхийлөгчийн төрийг дамжуулан “төрийн доройтол, ялзрал”-ын тухай ярьсаар одоо дөрөв дэх Ерөнхийлөгчийн үетэй залгаж байна.
 
Төрийн ялзрал, доройтол, авлига, хээл хахуулийн балчигт живж, төрийн хууль, шийдвэр явцуу бүлгийн ашиг сонирхлын захиалгаар төрж, төрийн эрх мэдэл арилжааны таваар болж. төрийн алба “Төрлийн алба” болж байгаа олон шинжээр илэрч байна.
 
Хэдийгээр авлигатай тэмцэх газар байгуулж, ашиг сонирхлын тухай хууль баталсан ч байдал өөрчлөгдсөнгүй.
 
Харин ч одоогийн эрх баригч нам төрийн албыг 60 тэрбум төгрөгөөр худалдахаар төлөвлөж байсан тухай баримт нийтэд дэлгэгдэж, одоогийн Засгийн газрын дээд удирдлага дотроо улс төрийн хуйвалдаан, тагнаж чагнасан хэргээр ил хэрэлдэх болсон нь түүхэнд үзэгдээгүй ялзралын баримт болж байна.
 
2. Манай нийгэмд хүмүүнлэг амьдралын багана болдог шударга ёс, тэгш байдал нь ноцтой гажуудалд орж байна.
 
УИХ-ын сонгууль бүрээр улс төрийн намууд үндэслэл тооцоогүй, худал хуурамч амлалтаар олон түмнийг төөрөгдүүлэн мэхэлж, мэдээллийн орчинг бохирдуулах нь хэвийн үзэгдэл болов.
 
Үндэсний өв баялгийн эзэмшилт ард түмний мэдлээс гарч, баялгийн хуваарилалт шударга бус болж. Түүний дийлэнх нь нам дамжсан баячууд, эрх мэдэлтнүүдийг худалдаж авсан гадаадын шинэ колоничлогчдын гарт орж, нийгмийн тэгш бус байдал гүнзгийрч байна.
 
Төрийн хууль тэгш үйлчлэх чадвараа алдаж, мөнгөөр эрх мэдэлд хүрсэн этгээдүүдэд хууль үйлчлэхгүй, намын өмгөөллөөр халхавчилж, дур зоргоор авирлах нь улам бүр гаарсаар байна.
 
3. Үндэсний эдийн засаг гадаадын хараат хавсарга болон хэврэгшиж, сүүлийн 10 жил дараалан ужиг хямралд өртөж, төрийн жолоодлого. удирдлага зохицуулалтын хомсдолд орж, овжин зальхай этгээдүүдийн дур зоргоор аашинд хөтлөгдөж байна. Энэ бүхний улмаас ойрын 30 жилд дааж давахгүй гадаад дотоод өрөнд баглагдаж, гадны оролцоогүйгээр дампуурлаас зайлах чадваргүй болов.
 
4. Улс орны эдийн засгийн тусгаар тогтнол үлэмж суларсан нь улс төрийн тусгаар тогтнолг төрийн бүрэн эрхэд сөргөөр нөлөөлж, төр засаг алив асуудлыг шийдэхдээ гадаад улс орон төдийгүй, гаднаас ирээд Монголын баялгийг мөлжиж буй колоничлогчдын тулган шаардалтад өртөж, “даарьтай морь адил далбаганах” болж байна.
 
Улс орны амьдралын амин чухал зарчмууд, зохион байгуулалтын гол үндсийг хөндөж буй эдгээр доголдлын үндсэн шалтгаан нь одоогийн Үндсэн хуулийн дагуу байгуулж ирсэн төрийн тогтолцоо, орчин цагийн дэлхий нийтийн орчин нөхцөлд нийгмийн хувь заяаны төлөө хүлээх хариуцлагын төвшинд хүрэхгүй байгаа явдал юм.
 
Тэгэхдээ, төрийн үйл ажиллагааны алив доголдлыг “Үндсэн хуулиас уу, эсвэл органик хуулиудад гарсан алдаа завхралаас уу” гэдгийг нарийн шинжилж, үнэн зөв дүгнэлт хийх зайлшгүй шаардлагатай. Ингэж хандвал, манай нийгмийн замналд тохиолдож буй гажуудлууд гол утга агуулгаараа 1992 оны Үндсэн хуультай холбоотой гэж үзэх дараах үндэслэлүүд байна. Үүнд:
 
-1992 оны Үндсэн хуульд “Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн” хэмээн 430 гишүүнтэй Ардын Их Хурлыг халж, оронд нь 53 хүнтэй Улсын Бага Хурлыг өргөтгөн байгуулсан УИХ-ын төрийн тогтолцоонд эзлэх байр суурийг тодорхойлсон юм. Тэр цагаас хойш долоон удаа УИХ-ын сонгууль явуулж, бүрэлдэхүүнийг шинэчлэв.
 
Төрийн эрх барих дээд байгууллагын хариуцлага, ажиллах чадвар, бодлогын чанарын төвшнээс улс орны хувь заяа шууд хамаарах төдийгүй.
 
Түүнээс доошхи бүх төвшний үйл ажиллагаа шууд тодорхойлогддог нь жам юм. Гэтэл сүүлийн 4-5 сонгуулиар УИХ-ын бүрэлдэхүүнд тогтвортой сөрөг хандлага гарч, ажиллах чадвар нь доошиллоо. Улс орны өмнө тулгарсан асуудлыг шийдэх бус шинэ асуудал зөрчил төрүүлэх болов.
 
Үүний нэг жишээ нь 2000 оны сонгуулийн дараа. Тэр үеийн МАХН 91 хувийн суудал авсандаа эрдэж, Үндсэн хуульд долоон өөрчлөлт оруулж, УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байхыг зөвшөөрснөөр Төрийн эрх мэдлийн хуваарилалтын зарчмыг цуцалж, Засгийн газрын тогтворгүй байдлын үндсийг тавьсан юм. 1992 оноос хойш 25 жилд 13 засаг солигдсоны дотор 2000 оноос хойш 17 жилд 11 засаг солигджээ.
 
2000 оноос хойш аль ч УИХ-ын үед гишүүд нь Засгийн газрын гишүүн болохын төлөө улайрсан өрсөлдөөн өрнөв. Сүүлдээ “Монгол Төрийн Сайд” хэмээх өндөр хариуцлагатай эрхэм чухал албан тушаалыг намдаа өргөсөн хандивын эрэмбээр, намын даргадаа ойр шадарласан буюу үйлчилсэн хэрээр зайдлах болсныг нийтээр мэднэ.
 
Үүний үр дүнд УИХ-аас байгуулсан Гүйцэтгэх засаглалын чадвар үлэмж доройтож, нийгмийн амьдрал хямран буцалж байгаа билээ.
 
УИХ-ын гишүүдийн сонгуульд нэр дэвших эрхийг улс төрийн намууд хандиваар худалдах болсон нь нэг талаас зөвхөн “чинээлэг” хүмүүс “ардчилсан сонгууль”-д орж сонгогдох үүд хаалгыг нээж, нөгөө талаас нэгэнт “сонгогдсон” эрх мэдэлтнүүд “зардлаа нөхөх” туйлын сонирхлоор “төрд зүтгэх” боломж нээж өгөв. Энэ үндсэн дээр УИХ нь чанаргүй, чадваргүй Засгийн газрыг төрүүлэгч эх үндэс болж, УИХ, Засгийн газартайгаа хамт төрийг хамгийн өндөр ашигтай бизнесийн салбар, авилгын төв штаб, эдийн засгийн хямралын үүсгүүр болгов.
 
УИХ өмнөх бүрэлдэхүүнд шургалсан элдэв элементүүдээс өөрийгөө цэвэрлэх чадваргүй болж, авлига, төсвийн хулгай, хүчин, танхайрлын зэрэг жигшүүрт хэрэгт нэр орооцолдсон олон хүн УИХ-ын өмгөөлөлд нуугдах нь зуршил болов.
 
-Одоогийн Үндсэн хууль “Засгийн бүх эрх мэдэл ард түмний гарт байна” хэмээн тунхагласан ч төр байгуулах эрхийг улс төрийн намуудад даатгаж, нам төвтэй төрийн тогтолцоог сэргээн амилуулах боломжийг нээсэн юм. Улс төрийн намууд Монгол Улсын Ерөнхий Сайд хэн байхыг бие даан шийдэх онцгой эрхийг хувьдаа өмчлөх болов. Энэ нь Засгийн газрыг арилжааны нэг үйлдлээр худалдан авах боломжийг гадаад, дотоодын луйварчдад олгодгийг 2008, 2009, 2013 оны үйл явдлууд тод нотлов.
 
Намын даргын суудлын төлөөх тэмцэл төрийн тогтворгүй байдлын язгуур үндэс болж, “Засгийн бүх эрх мэдэл” намуудын доторхи хуйвалдааны “гарт байх” бичээгүй хууль үйлчилж байна. 2000 онд Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөрУИХ-ын сонгуульд олонх суудал авсан нам Ерөнхий Сайдад нэр дэвшигчийг Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөх зарчмыг цуцалж, “зөвших” үйлдлийг зөвхөн бичиг хүргэх утгаар явцууруулан намууд Засгийн газраар тоглох завхралын үрийг тарьсан юм.
 
-Улс орны амьдралын нэг гол үндэс нь төрийн санхүүгийн бодлогоор тодорхойлогддог бөгөөд мөнгө, санхүүгийн засаглал, төрийн үйл ажиллагааны гол чиглэл, хариуцлагын шалгуур болж байдаг төрт ёсны соёлын нийтлэг зүй тогтол мөн юм. Манай оронд нүүрлэсэн эдийн засгийн ужиг хямрал өрийн дарамт нь төр засаг мөнгө, санхүүгийн оновчтой засаглал явуулж чадаагүйгээс үүдсэнийг нийтээр хүлээн зөвшөөрдөг. Гэтэл одоогийн Үндсэн хуульд санхүүгийн засаглалын талаар үг байтугай үнэр ч байхгүй билээ.
 
Энэ байдал улс төрийн намууд улс орны санхүүгийн нөөцийг сонгуулийн амлалтын барьцаа болгон бүрэлгэх, тэр ч байтугай УИХ, Засгийн газар нь бие биенээ хахуульдаж дур дураараа төсвийн зардлыг нэмэх, төрийн мөнгөний бодлого эзгүйрэн завхрах байдалд хүргэж иржээ.
 
Сүүлийн арав гаруй жил Монгол төрийн эдийн засгийн бодлогын амин сүнс нь эх орныхоо баялаг, газар нутгийг “бурхан царайлж, буян амласан” гадаадын хөрөнгө оруулагчид хэмээх зүс нь бүгээн этгээдүүдэд найр тавьж, гарын хишиг хүртэх эрмэлзэл болж ирлээ.
 
Өөрийн дотооддоо 31 хувийн цэвэр хуримтлалтай эдийн засгийн өсөлтийг гадныханд даатгасан төр засгийг нийгмийн “толгой” гэх үү?
 
-Төрийн чанар, чадавхийн үндэс нь төрийн боловсон хүчний нөөцөөр тодорхойлогддог. Сүүлийн арав гаруй жил сонгууль бүрийн дараа төрийн албадыг бусниулан үймүүлж, намын таашаал, төрлийн холбоог гол болгохын зэрэгцээ, төрийн түшмэдийн суудлыг худалдах болсныг өдөр тутам сонссоор гайхахаа больжээ. Энэ байдал төрийг сулруулаад зогсохгүй улс орны үндэсний аюулгүй байдалд шууд нөлөөлөх болов.
 
Ирээдүйдээ итгэлгүй, амьдралын хүндрэлтэй нөхцөлд орж байгаа, төрийн ажлын дадлага, туршлагагүй түшмэдэд “амжиж амьдралаа сайжруулах” сонирхол давамгайлах нь жирийн үзэгдэл. Энэ бол төрийн дотоод аюулгүй байдалд учрах зовлонгийн шимт хөрс мөн.
 
Сүүлийн 20-иод жил төрийн түшмэдийн асуудал хариуцсан алба (одоо ТАЗ), хээл хахууль, авилгын эсрэг алба (АТГ) байгуулсан ч ахиц гарсангүй. Үүний учир нь одоогийн Үндсэн хуульд төрийн дотоод аюулгүй байдлын асуудал бүхэлдээ орхигдож, зөвхөн хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглал Үндсэн хуулийн институт болж үлдсэнээр барахгүй, тэдгээрийн бодлого, үйл ажиллагааны нэгдмэл жолоодлого ч орхигдсон билээ.
 
Чингис хаан төрөө байгуулаад хүүхдүүддээ хоёр толгойтой могой амьдрах чадваргүй болохыг сургасан домог байдаг. Гэтэл Монгол гурван ч толгойтой болох гээд байгаа юм уу даа. Ямар ч болов “Төрийн гурван өндөрлөг” гэдэг нэр томьёог нийгмийн сэтгэхүйд шургуулж амжжээ.
 
Үндсэн хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага төрүүлж байгаа Монголын нийгэм, төрийн тогтолцооны үндсэн бэрхшээл, зарчмууд давхцаж нийлэхдээ “Эх орондоо хүмүүнлэг, иргэний, ардчилсан” нийгэм цогцлуулан байгуулахыг зорино” гэсэн Үндсэн хуулийн гол үзэл санааг эсрэгээр нь эргүүлж, шударга бус ёс ноёлж, шуналаар амилсан зэрлэг капитализмын тогтолцоонд оруулах хүч болж байна.
 
Ийм ч болохоор эдүгээ үеийн монголчуудын 61 хувь нь улс орон буруу замаар явж байна гэж үздэг ажээ.
 
ХОЁР. ҮНДСЭН ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТӨСӨЛ” ГЭГЧИЙН ҮНЭН САНАА, ҮР ДАГАВАР
 
Одоогийн Үндсэн хуулийг өөрчлөх асуудал 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр “доройтуулсан долоон заалт”-ыг өөрчилж, “давхар дээл”-ийг тайлах утгатай байсан ч 2014 оноос буюу Дубайн төлөвлөгөө нэртэй гэрээгээр газар нутаг, өв баялгаа гадаадын этгээдийн гадаадын банкнаас авсан зээлийн барьцаанд тавьсаны дараа засаглалын тэнцвэр хангах нэрийн дор Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах, тэр ч байтугай Ерөнхийлөгчийг УИХ- аар сонгодог болоход гол утга санаа нь чиглэх болсон юм.
 
Монголчуудын Төрийн тэргүүнээ сонгох эрхийг булааж, олигарх бүлэглэлүүдийн эрхшээлд байдаг УИХ-д шилжүүлэх нь төрийн эргэлтийн шинжтэй бөгөөд 1990 оны ардчилсан хувьсгалын үзэл санааны эсрэг агуулгатай байсан тул төсөл зохиогчид 2016 оны сонгуулийн үеэр үнэн санаагаа нуусан билээ.
 
Гэвч энэ сонгуулиар төрийн эрх мэдэл МАН-д шилжиж, УИХ-ын суудлын 85 хувийг авах болсон нь төсөл зохиогчдод урам зориг өгч, нэг талаас олон түмнийг төөрөгдүүлэх элдэв зөвлөлгөөн, нөгөө талаас хүч түрэн асуудлыг шийдэх замд орсон юм. Гэтэл тэдний хувьд гэрэлт өдөр нар хиртэж, зуны халуунд цас орсон нэг үйл явдал болсон нь Ерөнхийлөгчийн сонгуульд АН-ын нэр дэвшигч ялчихлаа. Ерөнхийлөгчийн гар хөлийг нь Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хүлж авахгүй бол эрх баригч улс төрийн хүчнийхэн. Тэднийг ивээн тэтгэгч олигархиудад хар дарсан зүүд мэт амьдрал эхлэх нь гарцаагүй. Ийм нөхцөлд есөн сард багтаан Үндсэн хуулийн өөрчлөлт гэгчийг шийдэхээр эрх баригчид шулуудаж, амь тэмцэн идэвхийлж байна.
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах үзлийн үндэс нь юу вэ?
 
Одоогийн Монгол төрийн тогтолцооны хамгийн сул дорой, цаг хугацаа өнгөрөх тусам өгөршиж байгаа зангилаа нь УИХ, түүний байгуулдаг Засгийн газрууд болж байгааг өмнө өгүүлсэн билээ. Ийм доройтлын үндсэн шалтгаан нь төрд ноёрхсон олигархи бүлэглэлийн (сүүлийн үед моодны хэлбэрт эрчимтэй шилжиж байгаа) ашиг сонирхол мөн юм. Тэрхүү бүлэглэлүүд төрийг өөрийн утсан хүүхэлдэй болгохын тулд улс төрийн намуудыг худалдан авч гишүүн болгодог. Үүнийгээ хамгаалан баталгаажуулах нь тэдний нэг гол хөдөлгөгм хүч болж байдаг ажээ.
 
Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрхийг хязгаарлаж, хууль санаачлах, Засгийн газарт удирдамжаас, чиглэл өгөх эрхийг цуцалснаар гурван гол үр дүнд хүрч болно. Үүнд:
 
1. Монгол төрийн бодлого, үйл ажиллагаа улам бүр нэгдмэл чанараа алдана. Учир нь дээрх өөрчлөлтийг хийж чадвал Ерөнхийлөгч билэгдэл төдий “Төрийн тэргүүн” болж үлдээд сул дорой УИХ, Засгийн газраар хүссэнээ гүйцэлдүүлэх боломж нээгдэнэ. УИХ, Засгийн газрын чанар, чадварын одоогийн нөхцөлд олигархи бүлэглэл, шинэ колоничлогчид гадаад, дотоодын лобби бүлэг, ивээгчдээр дамжуулан ямар ч асуудлыг дарамт үзүүлэх тулган шаардах, хахуульдах замаар шийдэж болдог болсныг сүүлийн 10 жил уул уурхайг тойрсон шийдвэрүүд тод харуулж байгаа билээ.
 
2006 оноос хойш шил шилээ дарсан олигархи бүлэглэлийн Засгийн газрууд улс орныхоо эдийн засгийг оновчтой удирдаж, зохицуулах чадвар мөхөсдөж, газар, газрын хэвлийн баялгийг гадаадынханд худалдах, өр зээл тавихын дон шүглэж иржээ. Энэ нь тэдний ард байдаг эзэд, эдийн засгийн алуурчдын үзэл номлолоор тэжээгдэн эрх баригч улс төрийн бүлгүүдийн мөрийн хөтөлбөр болж байна.
 
Ийм нөхцөлд Монголчуудын сонгосон Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хязгаарлаж, билгэдэл төдий болгох нь луйврын аргаар төрийн эргэлт хийхтэй утга адил юм.
 
2. Бид хоёр удаа Ерөнхийлөгчөө сонголоо. Таван Ерөнхийлөгчийн нүүр үзэв. Янз бүрийн үзэлтэй, янз бүрийн хүн хэн боловч Төрийн тэргүүн болохдоо хувийн үзэл бодол, мэдлэг чадвараас үл хамааран улс үндэснийхээ эрх ашгийг дээдэлж, улс төр, төрийн тогтолцоондоо хандаж иржээ. Үүний нэг гол сэдэв нь төрийн чанарын асуудал ажээ. Хэдийгээр энэ асуудал Н.Багабанди, Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн үед анхаарал татаж байсан ч Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн хоёр дахь бүрэн эрхийн хугацаанд нэн тулгамдсан асуудал болж, тэрээр нийгмийнхээ улс төрийн тогтолцоо, төрийн эрүүлжилтэд эрс шинэчлэл хийх чадвартай таван хуулийн төсөл (Шилэн дансны тухай хууль, Хариуцлагын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Нийтийн сонсголын тухай хууль, Улс төрийн намуудын тухай хууль) УИХ-д оруулсан юм. Эдгээр хууль цогцоороо Монголын улс төрийн тогтолцоонд 1990 оны Ардчилсан хувьсгалтай дүйхүйц өөрчлөлт оруулж чадах байсан.
 
Тэгэхдээ эдгээр хуулийн үзэл санаа нь одоогийн төрийн доройтол, нийгмийн зөрчлийн шархыг долоож амьдардаг олигархи бүлэглэл, тэдний эзэд, төрийг наймаалж амташсан улс төрийн хүчнүүдийн эрс эсэргүүцэлтэй тулгарч, чухамхүү тэр үеэс Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасах тухай үзэл санаа УИХ-ын танхимаас гарч эхэлсэн юм.
 
Энэ санааг Үндсэн хуулийн өөрчлөлтөд шургуулжээ. Төрийн гажуудлыг шуудруулах нь одоогийн эрх баригч хүчний үзэл болжээ.
 
3. Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд Ерөнхийлөгчөөс Засгийн газарт чиглэл өгөх эрхийг цуцлахаар оруулж байна. Түүнчлэн Ерөнхий Сайд, Засгийн газрын гишүүнийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөхгүйгээр томилох санаа ч шургажээ.
 
Монгол Улсын Ерөнхий Сайдыг гадаадын баяны гал тогооноос тодруулж, сайдуудын суудлыг санаан зоргоор зайдалсан 10-аад жилийн гашуун сургамж багадлаа гэж үү? Монгол Төрийн тэргүүн нийгмийн амьдралын удирдлага, зохицуулалтын жанжин штаб байх үүрэгтэй Засгийн газрын бодлого, үйл ажиллагаанд нөлөөлөх боломжгүй байх нь хэнд хэрэгтэй вэ? Юунд хүргэх вэ? Хариулт нь тун хялбар бөгөөд Монголын төрийг задлан сулруулж, Засгийн газрыг мафиоз төрхтэй олигархи бүлэглэлүүд, тэдний эзэд, шинэ колоничлогчдын тоглоомын хүүхэлдэй болгоход оршино.
 
Үүнээс үндэслээд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл зохиогчдын чин хүсэл нь луйврын аргаар төрийн эргэлт хийх явдал мөн гэж үзэж байна. Тэгэхдээ энэ санааг нийгэмд зайлшгүй тулгамдсан зарим тодорхой асуудал, тухайлбал, хотуудын статус, төрийн дотоод хяналт, төрийн албан хаагчдын асуудал зэргээр хучиж халхавчлан либерал төрийн онол, номлолоор чимж олон түмэнд хүргэж байна.
 
Монголын төрт ёс, өв соёл, онол мянга мянган жилийн түүхтэй боловч зохиогчид тоож үзсэнгүй.
 
Үүнээс гадна Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хассанаар төрийн эрх мэдлийг намын гарт хумих боломж улам нэмэгдэх бөгөөд намуудын төлөөллөөс бүрддэг УИХ, Засгийн газрын аль нь ч намуудын одоогийн мафиоз төрхийг өөрчлөх. улс төрийн нөлөөг хязгаарлах санаачлага гаргаж чадахгүй тул тэдний төрийн суудал худалдаж* оршин тогтнодог бизнес хадгалагдах болно. Энэ нь одоогийн Монголын нөхцөл дэх хамгийн өндөр ашигтай бизнес мөн билээ.
 
ГУРАВ. ҮНДСЭН ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХДАА АЖИЛ ХЭРЭГЧЭЭР ХАНДВАЛ...
 
МАН-ын төлөөлөл олонх болж байгаа УИХ “нэмэлт өөрчлөлтийн төсөл”-өө яаран батлахын төлөө улайран зүтгэж байна. Тэгэхдээ Ерөнхийлөгчийн сонгуульд МАН ялагдсаны дараа төсөлдөө шинэ Ерөнхийлөгчийн байр суурийг сонсох, тусгахыг ч хүссэнгүй. Арга ч үгүй биз. Одоогийн төрийн доройтлыг зогсоож. төрийн бодлогыг эрс шинэчлэхээ амалсан Ерөнхийлөгчийн гар хөлийг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хүлж авах нь л чухал ажээ.
 
Үүний зэрэгцээ уул уурхайн салбарын томоохон ордуудыг наймаалах боломж нь нэмэгдэж байгаа нөхцөлд Оюутолгойн гэрээгээр амташсан гадаад. дотоодын “горилогч”-дод Монгол төрийн бодлого сул буюу нэгдмэл чиг.
 
зарчимгүй байх нь ашигтай ажээ. Ийм учраас Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хасч, улс нийгэм, УИХ-аа нэг бус удаа хууран мэхэлж шалгарсан Засгийн газрын эрх мэдлийг нэмэх нь тэдний шууд сонирхолд нийцнэ.
 
Түүнчлэн. гол улс төрийн намууд даргаа Ерөнхий Сайдад эчнээ өргөмжилсөн одоогийн нөхцөлд Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэх үзэл нь намын ноёрхолтой нийгмийн тогтолцоог сэргээх хүслийн илрэл болж байгааг үгүйсгэх аргагүй. Ийм учраас төсөл зохиогчид улайран яарч ухуулга, ятгалгын овжин, бохир аргуудыг угсруулан хэрэглэж байна.
 
Гэвч энэ “төсөл” хэрэгжих боломжгүй гэдгийг нотлох шаардлагагүй.
 
Үндсэн хуулийн алив өөрчлөлт улс нийгмийнхээ эрх ашипг нийцэхийн тулд дараах шаардлагуудыг хангасан байх нь түгээмэл жишиг юм. Үүнд:
 
1. Улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрх, аюулгүй байдлын баталгааг үл сулруулах;
 
2. Төр нь нийгмийн тогтвортой байдал, хөгжлийн төлөө хүлээх хариуцлагыг дээшлүүлж, олон түмэн төрдөө хүлээлгэх итгэлийг бататгах;
 
3. Төрийн бодлого, үйл ажиллагааны нэгдмэл чанарыг хангах;
 
4. Нийгмийн эрх ашгийн тулд төрөөс зайлшгүй хэрэгжүүлэх зохицуулалтын орон зайг тодорхойлж, арга хэрэгслийн хэм хэмжээг тогтоох;
 
5. Хүн төрөлхтөний нийтлэг үнэт зүйлс, дэлхий нийтийн олотыг хадгалахын зэрэгцээ өөрийн улс орны орчин нөхцөл, үндэснийхээ үнэт зүйл, амьдралын хэвшил, төрт ёс, түүхийн ололт, сургамжийг үндэс болгох;
 
6. Нийгмийн зөвшилд хүрч, нийт ард иргэдийн олонхийн дэмжлэг авсан байх;
 
Үндсэн хуулийн алив өөрчлөлт нийгмийн амьдралын зохион байгуулалт, төр нийгмийн харилцааны гүнд үүссэн зөрчил, гажуудал, хямралыг үндэсний зөвшлийн аргаар шийдэх арга зам болж байдаг.
 
Манай орны одоогийн нөхцөлд 1992 оны Үндсэн хуулиар тунхагласан олон суурь зарчмууд анхаарал татах төвшинд зөрчигдөж байгааг өмнө өгүүлсэн билээ. Давтан товчилбол:
 
1. Хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг зорихоо тунхагласан ч, хөрөнгө чинээний засаглалтай “зэрлэг капитализм” руу нэн эрчимтэй гулсаж байна.
 
2. Засгийн бүх эрх мэдэл ард түмний гарт байна хэмээн тунхагласан ч улс төрийн намуудаар дөрөөлсөн мафиоз бүтэцтэй, олигархи бүлэглэлүүд төрд ноёрхож засаглалыг шийдэх болов.
 
3. Төрийн үйл ажиллагаа ардчилсан, шударга тэгш ёс, хууль дээдлэх зарчимд тулгуурлана хэмээн тунхагласан ч. төрийн эрх мэдлийг худалдаж, үндэсний баялаг, түүний хуваарилалт олигарх бүлэглэлүүд. тэдний харийн эздийн гарт орж, эрх мэдэлтнүүдэд хууль үйлчлэхгүй болов. Нийгэмд баян, ядуугийн ялгарал хүчтэй тодорч байна.
 
4. Улс орны тусгаар тогтнол, бүрэн эрх, үндэсний аюулгүй байдлыг бататгаж бэхжүүлэхийг төрийн бодлогын амин чухал агуулга болгон тунхагласан ч эдийн засгийн тусгаар тогтнол алдагдаж, улс үндэстэн олон арван жилээр гадаад өрийн нүхэнд унаж, үндэсний эдийн засгийн эрсдэл нэмэгдэж, ужиг хямрал үргэлжилж байна.
 
5. Хүн ардын эрүүл орчинд амьдрах эрхийг тунхагласан ч нийслэл хотоос эхлэн орчны доройтол гамшгийн голомтууд үүсч, хүн амын талаас илүү нь амь нас, эрүүл мэндээр хохирохоор байна.
 
6. УИХ (76 гишүүнтэй)-ыг төрийн эрх барих дээд байгууллага мөн хэмээн тунхаглахдаа ард түмнээсээ үүсч, тэдэнд үйлчилж, тэдний хяналтад байх төрийн институци гэж найдаж байсан ч, тэр нь эдүгээ олигархи бүлэглэлийн үйлчлэгч болсон намуудын ноёрхолд оржээ. Үндсэн хуулийн алив өөрчлөлт эдгээр асуудалд хариу өгч чадахгүй бол төгс бус байх болно.
 
Монголын нийгмийн амьдралын шинэ замнал дээр хуримтлагдаж, тулгамдсан дээрх асуудлыг шийдэхийн тулд Үндсэн хуульд оруулах өөрчлөлт нь хамгийн наад зах нь дараах асуудлыг шийдэх шаардлагатай болж байна. Үүнд:
 
1. Төрийн дээд эрх мэдлийг ард түмэнд хадгалах, олигархи бүлэглэлийн засаглал мэт гажуудлаас найдвартай хамгаалах тогтолцоо бүрдүүлэх;
 
2. Төрийн бодлогын нэгдмэл байдлыг хангах тогтолцоог баталгаажуулж, төрийн бодлогын холч, оновчтой чанарыг хангах институциональ бүтцийг тогтоох;
 
3. Төрийн дотоод аюулгүй байдлыг улс орны тусгаар тогтнол, бүрэн эрх, үндэсний аюулгүй байдлын язгуур эрх ашгийн шаардлагын төвшинд хангах тогтолцоо бүрдүүлэх;
 
4. Улс төрийн намуудыг улс нийгмийн зам мөрийн үзлийн сонголт үүсгэх гольдиролд оруулж, төрийн эрх мэдлийн төлөө улайрсан тэмцлийн сөргөлдөөнөөс гаргах;
 
5. Төрийн албыг өндөр мэргэжил, мэргэшилтэй, үнэнч шударга, зүтгэлтэй боловсон хүчнээр бүрдүүлж, ашиг сонирхлын зөрчил буюу шуналын түрэлтээс хамгаалах найдвартай тогтолцоо бүрдүүлэх;
 
6. Үндэсний баялаг төрийн сан хөмрөгийн засаглалыг оновчтой хэрэгжүүлэх тогтолцоо бүрдүүлж, хэм хэмжээг тогтоох;
 
7. Эрх мэдэлтнүүдийн дархлааг төрийн албаа гүйцэтгэхэд аюулгүй байдлыг хангах төвшинд оновчтой тогтоож, тэдний хууль бус, ёс зүйд үл нийцэх үйлдлүүдийг мөрдөн шалгах, шүүх ажиллагаанд элдэв саад учруулах боломжийг таслан хаах;
 
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг шийдэх нь нийгмийн зөвшөлцлийг зайлшгүй шаардана. Энд санамсаргүй түүврээр сонгосон зөвлөлдөх уулзалт, эсвэл цөөн хэдэн эрх мэдэлтнүүдтэй зөвлөлдөх замаар олон түмнийг төлөөлүүлж болохгүй. Түүнчлэн аль нэг улс төрийн хүчин Улсын Их Хуралд үнэмлэхүй олонхи болж байгаа бол хүч түрж шийдэж ч болохгүй. Сонгогчдын саналын бүтэц УИХ-ын суудлын төлөөллөөс өөр шүү дээ.
 
Ийм болохоор Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч, төрд төлөөлөлтэй улс төрийн хүчнүүд өндөр мэргэшсэн хуульчдын оролцоотойгоор дахин боловсруулаад бүх нийтийн санал асуулгаар асуудлыг шийдэх нь оновчтой байх болно.
 
Нэмэлт өөрчлөлтийн төсөл боловсруулахад Үндсэн хуулийн өөрчлөлтийг санаачлах эрх бүхий гурван субьект хамтарч ёстой.
 
 
СУРТАЛЧИЛГАА :

41 сэтгэгдэл харуулж байна        

  1. Энэ хүн Монгол улс ,монголчуудын эрх ашгийн төлөө байдаг.Ми овогт Энхболд Хятад улс хятадын эрлийзүүдийнхээ эрх ашгийн төлөө байдаг.

    Зочин, 2017-09-20 11:21:39, 202.55.191.102Хариу бичих

  2. Энэ хун хулгайч эруугийн гэмт итгээдийг Монголын торийн оройдээр залсан нугэлтэн.

    Зочин, 2017-09-20 11:45:39, 174.205.18.29

    МАН-ын 60 тэрбумын схемийг Төрийн банкны захирал Д.Баярсайхан хэрхэн хэрэгжүүлсэн бэ 2017-09-20 09:06:00 Сүүлийн хоёр жилийн хугацаанд МАН-ын удирдлагуудтай холбоотой 60 тэрбумын 130 минутын бичлэг цацагдсан. Тус 60 тэрбумын бичлэг дээр төрийн албыг 60 тэрбум төгрөгөөр шожигнотол зарах талаар Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй болон Ц.Сандуйн зөвлөх Шинэ Монгол Хаад группын Ерөнхийлөгч А.Ганбаатар нар ярилцаж буй яриа задарсан.Тэгвэл бодит байдал дээрээ 60 тэрбум амьдрал дээр хэрэгжсэн үү. Хэрэгжсэн байж болзошгүй баримт мэдээлэл сүүлийн үед гарах боллоо. Тодруулбал, Төрийн банкны захирлуудын томилгооны тухай мэдээлэл 60 тэрбум бодит амьдрал хэрэгжсэн үү гэдэг эргэлзээг төрүүлж байна. Анх 2014.09.08 12:00-13:30 Шинэ Монгол хаад групп ХХК-ийн 4 давхарт МАН-ын дарга М.Энхболд, А.Ганбаатар, Ц.Сандуй, Г.Доржзодов нар оролцсон 90 минутын уулзалт болсон байдаг. Тухайн албан тушаалтаны схем дээр Төрийн банкны талаар дурьдаж ярилцсан байдаг. 60 тэрбумын бичлэгийг хийсэн Г.Доржзодовын сайтаас Төрийн банктай холбоотой санхүүгийн схемийн баримтыг авав. 60 тэрбумын схем Төрийн банк Төрийн банк нь Монгол Улсын Засгийн Газрын 2009 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хурлын тогтоолоор 100 хувь төрийн өмчит банк болон байгуулагдсан арилжааны банк юм. Төрийн банкийг Зоос банкны буурин дээр байгуулсан бөгөөд Хадгаламж банкыг Төрийн банкинд нэгтгэсэн байдаг. Банкны салбарын 4-т бичигддэг томоохон банкнуудын нэг. Тэгвэл Төрийн банкны салбарын захиралуудыг Төрийн өндөр албан тушаалтан, нэр нөлөө бүхий хүмүүсийн хамаатан садан, эсвэл ойрын хүмүүсээ шургуулсан байна. Төрийн банкны Ерөнхий захирал Д.Баярсайханы сарын цалин 18 сая, Гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэн цалин 15 сая, Тэргүүн орлогч Д.Ганбаатарын сарын цалин 12 сая,Орлогч захирал Б.Энхсайхан цалин 10 сая, Орлогч захирал Г.Тогтохбаатар 10 сая, Орлогч захирал Д.Бямбасүрэн 10 сая, Үйл ажиллагаа хариуцсан захирал Х.Алтанзагас 8 сая төгрөг, Мэдээлэл технологи хариуцсан захирал С.Гэрэлмаа 8 сая, Санхүү хариуцсан захирал Л.Чинбат 8 сая төгрөг, Эрсдэл хариуцсан захирал Г.Дэлгэрбаяр 8 сая, Бизнес хариуцсан захирал Н.Энхтайван 8 сая, Бүтээгдэхүүн хариуцсан захирал Л.Жамбасүрэн, Хууль, эрх зүйн газрын захирал Б.Амарсанаа 8 сая төгрөгний цалинг тус тус авдаг юм байна. Энэ мөнгөн дүн болон жирийн нэг албан тушаалтаны жил хөдөлмөрлөж олдог мөнгө. Харин эрх мэдэлтнүүдийн хувьд бол зүгээр л ганц сарын цалин. 100 хувь төрийн өмчит Төрийн банкны эдгээр захиралууд хэний нөлөөгөөр тус суудалд заларч өдий хэмжээний цалин хангамж эдлэж сууна вэ. Жишээ нь, Төрийн банкны Ерөнхий захирал Д.Баярсайхан нь УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн авга дүү. Түүний сарын цалин болох 18 сая төгрөг нь Монгол Улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс даруй 75 дахин их байгаа юм. Харин Төрийн банкны Орлогч захирал Б.Энхсайхан нь одоогийн Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбатыг Сангийн сайд байхад нь хамт ажиллаж байсан нэгэн. Б.Энхсайханы нөхөр нь Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбаттай нэг нутгийн хүмүүс. Мөн үүнээс гадна Орлогч захирал Г.Тогтохбаатар Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат мөн хамт ажиллаж байсан, ойрын хүн. Сарын 8 сая төгрөгний цалин авдаг Үйл ажиллагаа хариуцсан захирал Х.Алтанзагас нь Төв аймгийн Зуунмод суманд төрсөн. МАН-ын бага хурлын гишүүн, НАМЗХ-ны Дэд Ерөнхийлөгчийн албан тушаал хашиж байсан . Цагтаа МАН-ын дарга М.Энхболдын туслахаар ажиллаж байсан. 2016 оны сонгуулийн дараа энэ албанд ирсэн. Мэдээлэл технологи хариуцсан захирал С.Гэрэлмаа нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар Р.Содхүүгийн охин. Энэ мэт төрийн өндөр албан тушаалтануудын хамаатан, туслах, ойрын хүмүүс төрийн өмчит Төрийн банкинд эзэн суужээ. Ц.Сандуй болон, А.Ганбаатар нарын төлөвлөсөн санхүүгийн схем, албан тушаалтны үнэ ханш Үүнээс харахд Төрийн банкны захирлууд МАН-ын угшилтай, хэн нэгний нэр нөлөөгөөр энэ албан тушаалд очжээ. Тэгвэл эдгээр хүмүүс энэ албан тушаалд очихын тулд хэдэн төгрөг төлсөн бэ. Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй болон Ц.Сандуйн зөвлөх Шинэ Монгол Хаад группын Ерөнхийлөгч А.Ганбаатар нарын төлөвлөсөн санхүүгийн схемээр бол Ерөнхий захирал Д.Баярсайхан 300 сая төгрөг төлж байж, энэ албан тушаалд очсон байх ёстой. Тэд албан тушаалтны үнэ ханшны схемийг ингэж боловсруулсан байдаг. Тодруулбал, Ахлах мэргэжилтэн-10 сая Хэлтсийн дарга – 15 сая Санхүү-20 сая Орлогч дарга-20 сая Дэд дарга – 100 сая Дарга- 300 сая Ерөнхий захирал- 300 сая төгрөг хэмээн схемчилсэн байдаг. Төрийн банкны Ерөнхий захирал томилогдсон даруйдаа 267 хүнийг ажлаас нь хоморголон халжээ Д.Баярсайхан Төрийн банкны Ерөнхий захирлаар томилогдож очсон даруйдаа 267 албан тушаалтан, мөн долоон захирлын албан тушаалтай хүнийг ажлаас нь халсан байдаг. Эдгээр хүмүүсийг халах болсон шалтгаанаа тэрбээр бүтцийн өөрчлөлт, боловсон хүчний зардлыг хэмнэх хэмээн тайлбарласан байдаг. Гэтэл бодит байдал дээрээ бүтцийн өөрчлөлт, боловсон хүчний зардлыг хэмнэх биш эдгээр хүмүүсийн оронд өөр хүмүүсийг дахин ажилд авсан байдаг. Энэ талаар Төрийн банкны хүний нөөцийн мэргэжилтэн асан Н.Отгончимэг, “Яг энэ албан тушаалууд дээр гаднаас хүмүүс авсан. Ажилтан ажилд авах ямар ч сонгон шалгаруулалтын стандартгүйгээр ажилд авсан. МАН-ын даргын тодорхойлолттойгоор хүмүүсийг ажилд авсан гэж би сонссон” хэмээн ярьжээ. Алжаас халагдсан хүмүүс бүгд шүүхэд хандаж, хуулийн байгууллагаар явсан ч үр дүнд төдийлөн хүрээгүй. Анхан шатны шүүх эдгээр хүмүүсийг үндэслэлгүй халсан гэсэн үнэн зөв шийдвэр гаргасан боловч , дээд шүүх дээр очихоор анхан шатны шүүх буруу шийдвэр гаргасан байна гээд хэрэгсэхгүй болгожээ. Мөнгө эрх мэдэл ийм л хүчтэй байна. Д.Баярсайхан нэгэн гэр бүлийг сүйрлийн ирмэгт аваачжээ Төрийн банкны Ерөнхий захирал Д.Баярсайханы тушаалаар халагдсан 267 хүн, 267 өрх гэр бүлийн амьдрал ямар байдалд орсоныг тэд төсөөлөхгүй. Тэгвэл өчигдөр орой Цензургүй сурвалжлага нэвтрүүлгийн хөтлөгч Л.Мөнхбаясгалан өөрийн цахим хуудаст, 267 хүний нэг болж ажлаа халагдсан нэгэн эмэгтэйн охин болох тавдугаар ангийн сурагч Эгшиглэнгийн Төрийн банкны ерөнхий захирал Д.Баярсайханд хандаж бичсэн захидлыг нийтэд дэлгэлээ. Тус захидалыг Эгшиглэн охин өнгөрсөн жил буюу 2016 оны өвөл бичсэн байна. Охины ээж Монгол шуудан банк, Хадгаламж банк байхаас нь эхлүүлээд Төрийн банкинд нийт 12 жил ажилласан. Эгшиглэнгийн аав осолд ороод гэртээ хэвтэж эмчүүлдэг, охин хоёр дүүтэй бөгөөд нэг нь 3 настай, нөгөө нь 5 настай хоёулаа цэцэрлэгт явдаг. Тэднийх 8 хувийн орон сууцны зээлтэй. Энэ гэр бүлийн 5 хүнийг тэжээдэг байсан ээж нь ажлаас халагдаад гэртээ уйлсаар ирсэн тухай бичжээ. Хүнд өвчтэй нөхрийнхөө өрөөнд ороод чимээгүйхэн уйлж суусан түүхийг охин бичсэн нь олон хүнийг сэтгэлийг шархалуулж байна. Бас яагаад халагдсаныг охин Д.Баярсайхан захирлаас асуусан байна. Тус захидлыг уншсан хэний ч сэтгэл эмзэглэхгүй байхын аргагүй. Д.Баярсайхан захиралын ажлаас халсан 267 хүн, яг л ийм нөхцөл байдалтай гэртээ очсон нь ойлгомжтой. Та үүнд хариуцлага хүлээх үү. Үүнээс харахад Төрийн Банкны Ерөнхий захирал Д.Баярсайхан гэгч энэ эрхэм Ц.Сандуй, А.Ганбаатар нарын 2014 онд боловсруулсан төрийн албыг 60 тэрбум төгрөгөөр шожигнотол зарах санхүүгийн схемийг амьдрал дээр амжилттай хэрэгжүүлжээ гэж хэлэхэд буруудахгүй болов уу. Д.Баярсайхан Төрийн банкны захиралаар ирсэн даруйдаа 267 хүнийг ажлаас нь хоморголон халж, оронд МАН-ын даргын тодорхойлолттойгоор өөр хүмүүсийг ажилд авсан нь санхүүгийн схемийг хэрэгжүүлсэн нь тодорхой болов уу. Д.Баярсайхан захирал цалингаа чамалж сууна УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн авга дүү гэх Д.Баярсайхан нь Төрийн банкны удирдлагад очсон даруйдаа өмнө нь огт байгаагүй Ерөнхий захирал гэх албан тушаалыг өөртөө зориулж шинээр бий болгосон. Мөн Д.Баярсайхан захирал сарын 18 сая төгрөгийн цалин авдаг болох нь нэвтрүүлгийн үеэр ил болсон. Харин тэрбээр үүнийгээ “Би 18 сая төгрөгийн цалин авдаггүй 10 сая төгрөг авдаг. Хэрэв 18 сая төгрөг авдаг бол сайхан л байна” хэмээн цалингаа чамалж суугаа нь олон нийтийн дургүйцлийг улам бүр төрүүлээд байна. Тэгвэл Д.Баярсайхан захиралаа, Та энэ албан тушаалд очихдоо хэдэн төгрөг төлсөн бэ?????????. Ямар шалтгааны улмаас сарын 10 сая төгрөгний цалинг голж байна вэ.

    Зочин, 2017-09-20 12:40:15, 202.55.191.102

    Монголын түүхэнд энэ буриад асар их хор хохирол учруулсан даа.

    Муу хүн , 2017-09-20 12:48:47, 202.70.34.70

    Настан бууралд ингэж хандаж байгаа чи бол: малгайны өлгүүрээс цаашгүй нэгэн байгаа нь гарцаагүй.

    Зочин, 2017-09-20 17:16:11, 202.131.225.197

    Бямбасурэнгуа олигарх булэглэл торийн эрхэнд гарсан гэх юм таны залсан тэр Баттулга голог чинь Монголын хамгийн том Олигарх бур мафийн булэглэлийн загалмайлсан эцэг шуу дээ. Яаж зонохлээрээ нугэлт сонголт хийдэг байна

    Зочин, 2017-09-21 02:54:08, 67.111.249.66

    Таны нэр:

    Тайлбар:

  3. Улсыг суйруулсэн 20р тогтоолоо ярьдаа

    Djdj, 2017-09-20 11:34:07, 202.170.84.182Хариу бичих

  4. Бямбасурэнгуа олигарх булэглэл торийн эрхэнд гарсан гэх юм таны залсан тэр Баттулга голог чинь Монголын хамгийн том Олигарх бур мафийн булэглэлийн загалмайлсан эцэг шуу дээ. Яаж зонохлээрээ нугэлт сонголт хийдэг байна

    Зочин, 2017-09-20 11:49:09, 174.205.18.29

    Ухаан нь самуурсан архичин л байгаа даа чи. Тэр тогтоолын талаар сонссон чинь овоо доо. Харин утга санааг нь энэ насандаа бүү хэл... ойлгохгүй чи.

    Зочин, 2017-09-20 17:14:28, 202.131.225.197

    Бямбасурэнгуа олигарх булэглэл торийн эрхэнд гарсан гэх юм таны залсан тэр Баттулга голог чинь Монголын хамгийн том Олигарх бур мафийн булэглэлийн загалмайлсан эцэг шуу дээ. Яаж зонохлээрээ нугэлт сонголт хийдэг байна

    Зочин, 2017-09-21 02:53:53, 67.111.249.66

    Таны нэр:

    Тайлбар:

  5. Mash muu erunhii said baisan

    Зочин, 2017-09-20 11:34:09, 27.123.214.80Хариу бичих

  6. erenhii saidiin hybid sain said bailaa!harin hyn harluulah gej baigaa bol eer hereg!!!

    zaluus aa!!!, 2017-09-20 16:14:07, 148.60.92.226

    АРД ТҮМЭН ЭНЭ ХҮНИЙГ" АЛДАРТ БУУРАЛ МЯНГУУЖИН" хэиээдэг нь худал зүйл биш ээ. МЯНГУУЖИН гэж юу гэсэн үг вэ? Цэвэлийн тайлбар толь

    Зочин, 2017-09-26 10:15:48, 202.9.42.214

    Таны нэр:

    Тайлбар:

  7. HUMUUNLEG NIIGEM TOGS NIIGEM KOMUNIZM SHIG ERH TEGSH BAINA GEDEG BAIGALIIN HUULIIG ZORCHIDOG JISHEELBEL DELHIIN GAZRIIN ZURAGT ULSUUDIIG ONGOOR YALGAHGUITEI ADIL

    Зочин, 2017-09-20 11:36:27, 103.26.193.120Хариу бичих

  8. Таны нэр:

    Тайлбар:

  9. ОюуТолгой гэрээ байгуулагдснаас хойш 10 жилийн хугацаанд МАН нам 3 тэрбум, АН нам 7 тэрбум, нийт 10 тэрбум доллар үржээ. ОТ хөрөнгө оруулалтаар орж ирсэн мөнгийг зөв зарцуулсан бол энэ мөнгийг өсгөж арвижуулж болох байсан.

    Зочин, 2017-09-20 11:38:18, 202.21.106.139Хариу бичих

  10. Таны нэр:

    Тайлбар:

  11. Кинонд Женко ордог,сөрөг талын баатар алуурчинг дууриадаг,Оджаргал үгүй.Аль аль нь капиталаа ганзагаар хийгээгүй.Гэхдээ Женко ганзагаар хийсэн гэж шоуддаг.Оджаргал үгүй.Бүтээн байгуулалтыг Оджаргал хийсэн.Женко 17 чингэлэг спирт дээр анхны капиталаа хийж дараа нь соц үеийн олигтой гэснийг луйвардаж авсан.Энэ бизнес биш. Женко бруу бүхэнд муусайн хужаа нар,барууны дээрэмчид гэж харааж ирсэн,тэр битгий хэл танкаар нь айлгаж урагшаа нүүрс гаргах төмөр зам бариулаагүй нацист ксенофоб үзэлтэй.Оджаргал Дэлхийд хориотой нацист үзэлтэй хавьтахгүй боловсролтой,Дэлхийг мэдэх хүн.Женко Монголчуудыг доорд үздэг дэлхийн бараг ганцхан үндэстэн,авгайнхаа Оросыг шүтдэг.Оджаргал үгүй,тэр космополит.Женко албан албан бус түмэн эхнэр хүүхэдтэйгээс зарим нь хар тамхичин,хүн амьд холбогдоод эхэлсэн

    Зочин, 2017-09-20 11:40:14, 222.82.81.199Хариу бичих

  12. Таны нэр:

    Тайлбар:

  13. Д,Бямбасүрэн дарга шиг хүмүүс л Монгол Улсын өнгөрсөн одоо ирээдүйг тодорхойлж чаддаг, Одоо эх ороноо худалдаж байгаа хүмүүсээс салахгүй бол өдөр тутам л бүр хүнд байдалд ороод Монгол маань эхлээд эдийн засгийн дараа нь тусгаар тогтнолоо алдах болчихсон юм,

    Гүрсэдийн Хуягт, 2017-09-20 11:57:35, 202.70.46.221Хариу бичих

  14. Энэ зөнөсөн өвгөн Монголыг анхнаас нь буруу замд хөтлөхөд ЕСайдын алба хашихдаа барууны сурталтан,хоосон хийрхэгч Да Ганболд тэргүүтэй дүр эсгэгч ардчилагчидтай нийлэн алдарт 20-р тогтоол гэж гарган анх удаа мөнгөний ханшийг 1 дахин унагаасан,өмч хувьчлал цаг нь болоогүй ард иргэд ямарч ойлголтгүй байхад тэдэнтэй нийлээд Монголын хөнгөн хүнсний үйлдвэрийг хувьчилж хийж чадаж байсан зүйлээ хийж чадахаа байгаад дэлгүүрийн лангуу хоосорч,идэж уух өмсөж зүүхээ Хятадаас зөөх болсон энэ бол түүхэн үнэн,бид түүнийг үзсэн,амссан,дайрсан.Энэ утгаараа энэ хүн Монголыг өнөөдрийн ийм байдалд оруулсан гэмт хэрэгтэн.Харин Жасрай гуай дараа нь гарч ирж мянгуужингийн тарьсан балгыг нуруундаа үүрч хонгилын үзүүрт гэрэл асааж нааш харуулсан.Одоо их л цэвэр хүн аятай ном номлох юм.Тийм байсан бол тэр үед Монголыг зөв замаар явах үндэс суурийг тавихгүй яасан юм.Хорчин мянгуужин өвгөн больж үз.

    Зочин, 2017-09-20 16:28:29, 112.72.11.118

    Хүн болгоныг хужаа гэж хараах эргүү дебилүүд олширлоо. Монголчуудыг хооронд нь хагаралдуулах өмхий төвд, хятад санаа тээсэн жинхэнэ хужаа нар л хүн болгоныг хужаа гэж харааж, зүхэж сууна... Үхсэн баасны чинь ерөнхийлөгч? Чамдаа л таарсан ерөнхийлөгч байх даа!!! Жанхуу бол Монгол улсын Ерөнхийлөгч биш харин Ардчилсан намын Ерөнхийлөгч!!! Яагаад вэ гэвэл Ардчилсан намын Ерөнхийлөгч Жанхууг ард түмний 30 хувь нь л дэмжсэн юм шүү гэдгийг битгий мартаарай!!! Жанхуугийн бөгс долоогчид өөрсдийн бичсэн зүйлийг нотлох баримтаа гаргаад ир, гаргаж чадахгүй бол чацга царайлаад дуугүй сууж бай!!! Өмхий урвагч дүлзэн дерипаскагийн шивэртэй оймсонд мансуурсан жанхууг дэмжигч орк-ууд та нар энийг ойлгохгүй ээ. Тархины багтаамж чинь дутна. Гадуур та нарт орк гэсэн машины шинэ дугаар тарааж байна, эртхэн очиж тэр номероо ав....

    Зочин, 2017-09-20 16:29:24, 112.72.11.118

    Таны нэр:

    Тайлбар:

  15. Монгол гэж ялзарсан улс удахгүй сүйрнэ хоорондоо сайн хэрэлдээд бай.

    ochir, 2017-09-20 12:29:15, 202.70.46.235Хариу бичих

  16. 202 . 70 . alaa .hamhi .vmhiii .odjargalaa. mongoliig svirvvlehiig hvssen . odjargal chinii .vmhii .shvls ingrj l vsrene deee. hiij bui vildel . chin .deeremdelt chin . ugaasaa . ilerdeg . luuhaaniihaa atsand hushuugaa shaagaad tonil .

    yoyoyoto, 2017-09-20 18:10:30, 185.39.141.9

    Таны нэр:

    Тайлбар:

  17. Энэ Бямбасүрэн гэдэг зөнөсөн өвгөний үгийг сонсох хэрэггүй,үг нь үйлдэл нь аль аоин үнэгүй дандаа нэг талыг барьж ярьдаг мэдэмхийрсэн бэртэгчин /20-р тогтоолоос эхлээд,өмч хувьчлал гм/. Ийм хорчиноос олигтой санаа сэдэл огт гарахгүй .

    Зочин, 2017-09-20 12:38:42, 202.179.31.85Хариу бичих

  18. Ерөнхий сайд байхдаа өөрөө олигтой байх нь яасан юм.

    тийм шүү, 2017-09-20 12:51:45, 202.70.34.70

    Zavaan yastan hujaa 2iin erliin shinjaan ugsaat

    Зочин, 2017-09-20 12:56:42, 103.212.119.178

    Таны нэр:

    Тайлбар:

  19. Оросын хүргэн нацист Женко олигархийг Буурал мянгуужин,Оросуудын хулмас буриад өвгөн өөрөө дэмжиж Монголчууын толгой дээр залаа биз дээ?

    Зочин, 2017-09-20 13:23:59, 202.179.25.79Хариу бичих

  20. Hurliiziin hulmas min hol ochij huts!!!

    Gg, 2017-09-21 04:42:14, 172.58.120.185

    Таны нэр:

    Тайлбар:

  21. Бямбасүрэн бол жинхэнэ барзгар нүүрлэсэн хуурамч үг ярьсан ЭДИЙН ЗАСГИЙН АЛУУРЧИН. Тэр хулгайч Барууны заавраар халзан Ганболд, золжаргал нартай нийлж Монголыг цөлмөсөн, гуйлгачин болгосон новш. Ерөнхий сайд байхдаа улс эх орны эдийн засгийг хорлож, энгийн ардын кармааныг ухсан бузар өвгөн, 20-р тогтоолоор мөн олон энгийн ард хохироод үлдсэн. 2 хулгайч үнэхээр бие биенийгээ олж дээ, нэг нь төрийн кармааныг шууд ухсан бол, нөгөөдөх нь кармааны хулгайч байж байгаад төрийн хулгайч болчихоод, ямар ч мэдлэг боловсрол, ноён нуруу байхгүй байж одоо Ардчилсан намын Ерөнхийлөгч болчихоод ард түмнийг доромжилж явна... Бямбасүрэн гэх энэ буриад өвгөн худлаа нүглээ наминчилан ариун дүр эсгэхээ боль Мянгуужин гуай. Хаана биеэ үнэлж хэд гурван төгрөг олох мөнгө үнэртэнэ энэ өвгөн тэнд л давхиж явах юм даа. Ичих нүүр ч алга даа энэ өвгөнд.......

    ARD, 2017-09-20 16:27:51, 112.72.11.118Хариу бичих

  22. Таны нэр:

    Тайлбар:

  23. Manai uls hyamarch baih ued delhiid shine dain degdeh magdlal mash hurdatstai urnuj bna. Hrevee dain bolvol bidnii asuudal bur hetsuu boloh magdlal undur baina. Bid neg undesten baih uu esvel dagavar uls boloh uu gedeg asuudal garch ireheer bolj baih shig bna. Hoorondoo evsehgui uher chigeeree zutgeseer Mongold unen yum gej baihgui bolohoor bolj bna daa. Burhan Ta buhniig iveeg!!!

    Uiliin ur, 2017-09-20 16:29:57, 202.21.118.178Хариу бичих

  24. Таны нэр:

    Тайлбар:

  25. Byambasuren guai zuv yarij bgaa shuu. uuniig ard tumen ch medej bgaa.

    zochin, 2017-09-20 16:54:34, 202.179.11.10Хариу бичих

  26. Таны нэр:

    Тайлбар:

  27. Буянтай буурлыг гоочилогчидыг, гарцаагүй нэгэн ТАМ хүлээж байгаа. Үхсэн хойноо ч зовно...

    Зочин, 2017-09-20 17:11:47, 202.131.225.197Хариу бичих

  28. Таны нэр:

    Тайлбар:

  29. бямбасүрэн сайд шиг үнэнийг хэлдэг өвгөн бн уу

    Зочин, 2017-09-20 19:09:47, 27.123.214.107Хариу бичих

  30. Таны нэр:

    Тайлбар:

  31. бЯМБАСҮРЭН ГУАЙ олон жилийн өмнө УТК-оос ,холбооны авто баазад сар сархийсэн Б69 уначихсан давхиж байсан гэдэг

    зочин, 2017-09-20 19:53:57, 103.9.90.194Хариу бичих

  32. Таны нэр:

    Тайлбар:

  33. Бямбасүрэн гуай, "Орос төсөл" гэдэг дөрвөн боть номыг уншаарай гэж зөвлөх байна. Тэгвэл таны толгойны эргүү бага ч атугай гарах байх.

    Зочин, 2017-09-20 21:24:00, 103.212.117.51Хариу бичих

  34. Таны нэр:

    Тайлбар:

  35. Бямбасурэнгуа олигарх булэглэл торийн эрхэнд гарсан гэх юм таны залсан тэр Баттулга голог чинь Монголын хамгийн том Олигарх бур мафийн булэглэлийн загалмайлсан эцэг шуу дээ. Яаж зонохлээрээ нугэлт сонголт хийдэг байна

    Зочин, 2017-09-21 00:43:01, 67.111.249.66Хариу бичих

  36. Таны нэр:

    Тайлбар:

  37. Byambasuren guai Щndsen xuuliin oorchloltiin talaar ch anxaaruushtai asuudluud devshvvljee.Xarмn eronxiilegchiin songuuliin ved ch zonoson ovgonii dvrtei baisan shvv.

    Зочин, 2017-09-21 07:33:03, 203.91.115.35Хариу бичих

  38. Таны нэр:

    Тайлбар:

  39. Зоригтой, унэн угээ хэлэх л хуний нэг. Монголчууд их хундэтгэдэг юм байнлээ. Урт удаан наслахыг ероое.

    Зочин, 2017-09-21 10:43:31, 66.181.187.172Хариу бичих

  40. Таны нэр:

    Тайлбар:

  41. Энэ мянгуужин ЕС байхдаа бусдын үг сонсдоггүй, дураараа нэгэн байса_н тухай өвөө нар ярьдаг шүү

    Зочин, 2017-09-21 12:27:39, 66.181.182.214Хариу бичих

  42. Таны нэр:

    Тайлбар:

  43. Ерөнхийлөгч биш улс төрийн намууд санаачлан туршлагатай хуульч,эрдэмтэд,мөн Гадаадад өндөр боловсрол эзэмшээд ажиллаж амьдарч байсан сэхээтнүүдээс бүрдсэн хүмүүс ҮХ өөрчлөлтийг боловсруулаад ард түмнээр хэлэлцүүлбэл зохино гэж санал хэлье

    Зочин, 2017-09-21 12:38:06, 202.70.43.214Хариу бичих

  44. Таны нэр:

    Тайлбар:

  45. Buural Myanguujin!

    Buural Myanguujin!, 2017-09-21 15:38:20, 220.191.168.26Хариу бичих

  46. Таны нэр:

    Тайлбар:

  47. төр төвтэй улс болох гэж ярдаг ч дандаа нам төвтэй болчих юм. үүний гол шалтгаан нь их хуралд намын бүлэг байгуулдагын гай юм. монголчууд бид өөрсдийнхөө төлөөлөлийг биш намын төлөөлөгийг сонгосон нь ард түмэнд наалдацгүй эрх ашгаараа нэгдсэн бүлэглэлийг сонгоод байна шүү. АН, МАН гэсэн хувийн эрх ашгийг эрхэм болгосон дураараа дургигч бүлгийн аль нэгийг сонго гэдэг тулгалтаар олон сонгуульд санал өгөв. үр дүн нь хязгаарлалтгүй өрд унаж иргэд маань ирээдүйд итгэх итгэлээ алдлаа

    зочин, 2017-09-22 11:28:20, 49.0.216.137Хариу бичих

  48. Таны нэр:

    Тайлбар:

  49. mundag xyn shy,muusain luivarchdiig yr yndseer n ustgax iumsan,novshiin xogiin doli iumnuud n mungjij luivardaj xanaxgyi ium da,enyygeer dyyren tednii ax dyy xamaatan sadanguud bx shiv

    Зочин, 2017-09-23 00:23:46, 139.5.217.167Хариу бичих

  50. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: