sonin.mn
МАН-ын Бага Хурал энэ сарын 25-нд хуралдаж, Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах гэж байна. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд, Засгийн Газрын гишүүн, сайдад өөрийгөө сойж буй нэр бүхий эрхэмүүд захиалгаар өөрийгөө магтуулах, намынхаа гишүүдийг "хайрцаглаж", саналыг нь худалдан авах, УИХ-ын гишүүдэд албан тушаал, тендер амлаж яваа нь нууц биш. Нэгэн цагт МАН-ын дарга, ЗГХЭГ-ийн дарга, Монгол Улсын сайд, БСШУ-ы сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшингийн тухай захиалгат материал ч хэвлэлүүдээр нийтлэгдэж эхэлжээ.
 
 
Гэвч энэ бүхэн нь МАН-ын зарим гишүүдийн инээд, дургүйцлийг зэрэг хүргэж буй гэх агаад махны үнэ өсч, 1200 төгрөгт хүрлээ гэж ярьдаг, иргэдийн амьдралаас хол тасарсан Ө.Энхтүвшин л МАН-ын байгуулах дараагийн Засгийн Газарт Монгол Улсын Сайд болох нь дутаж гэх хүн ч гарчээ.
Түүнээс гадна Ө.Энхтүвшин МАН-ын даргаар, Г.Занданшатар МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Даргаар ажиллаж байх үедээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулийн кампанит ажлыг туйлын муу зохион байгуулж, намаа их хэмжээний санхүүгийн өр төлбөрт оруулсан нь одоо ч МАН-ын үйл ажиллагаанд хүндрэл учруулдаг ажээ.
 
С.Сарнай