sonin.mn
АНУ д ажлаар ирээд байхдаа тэрээр нэг ѳдѳр над руу залгаж:
 
-Галаа ах аа, таныг “Цензургүй яриа”- ндаа оруулмаар байна
-Хэрэггүй байхаа
-Яагаад?
-“Цензургүй яриа” чинь олон нийтийн анхаарлыг татаж байгаа дуулиантай асуудлаар бэлтгэдэг биз дээ?
-Үгүй дээ. Энд ирснийх таны санаачлан хийж байгаа олон ажлуудыг тань олон нийтэд зѳв сайнаар ойлгуулж, дэмжүүлэх хэрэгтэй байнаа
-За би бодьё, тэгээд шийдээ маргааш хэлье
 
Нилээд бодож байж зѳвшѳѳрч, бид хоёрын хамтдаа ярилцсан “Цензургүй яриа” маань олон нийтэд хүрлээ. Ямар ч бэлтгэл, тавилт, найруулга үгүй ярилцлага маань хүмүүст сайн муу янз бүрээр үнэлэгдэж байвч, сэтгэл дотроо тээж, ѳѳртэйгээ ярьж явсан олон бодлуудыг минь дэлгэв. Би түүнд талархаж байгаа.
 
Олон нийтийн анхаарлын тѳвд байж сайн муугаар зѳндѳѳ хэлэгдэж байдаг түүнтэй олон асуудлаар зѳндѳѳ ярилцсан.  “Жаахан ихэмсэгдүү байж магадгүй” гэсэн тѳсѳѳллийг минь анх уулзахдаа л дотно танилууд шиг инээж угтан илэн далангүй ярьсан яриа нь үлдэн хѳѳв.
 
-Би ѳѳрийн тань нэвтрүүлгийн зарим дугааруудыг үзэж байх даа “Захиалгатай байж магадгүй юм даа” гэж бодсон
-Тийм шүү, заримдаа би ѳѳрѳѳ ч тэгж бодохоор байгаа. Гэхдээ үүнийгээ хүн болгонд “тийм “эсвэл “үгүй” гэж нотлох хэцүү. Харин “захиалгатай байсан уу? эсвэл үгүй юу?” гэдгийг цаг хугацаа л нотлоно, ѳѳр хэн ч нотолж чадахгүй л дээ
-Сая Ерѳнхийлэгчийн сонгуульд Х.Баттулгыг дэмжин маш идэвхтэй ажиллаж, ялалт байгуулсны дараа би чамайг “ямар нэгэн албан тушаал дээр очих нь дээ” гэж бодож байлаа
-Бараг хүн болгон тэгж бодож байсан байх. Харин би хэзээ ч улстѳрд орж хутгалдахгүй ээ. Миний амьдралын хамгийн эрхэм зорилго маань “Эрэн сурвалжлах сэтгүүл зүй”-г Монголд жинхэнэ утгаар нь бий болгон хѳгжүүлж, Монголын улстѳрийг цэвэрлэн, ард олны тѳлѳѳ шударгаар ажилладаг болгоход хувь нэмрээ оруулах хүсэл юм шүү дээ
 
Түүний хэлсэн энэ үг миний сэтгэл дэх будантсан мананг сарниасан юм. Амаргүй хэцүү байвч сэтгэл дотроо зорилготой, түүндээ үнэнч хүмүүс ховор л доо.  Мѳнгѳнд дѳрлѳгдсѳн эрх мэдэл олон хүний мѳн чанарыг үгүй болгон ердѳѳ л “амьтан” мэт болгож байгаа энэ цаг үед, энэ үг надад их л тод сонсогдсон. Би түүнийг сайн мэдэхгүй болохоор хоосон магтаад, эсвэл бусдын яриаг ишлэл болгон муулаад байж чадахгүй. Бохирдсон нийгмийн сүрэгжсэн тогтолцоог сѳрѳн зогсож, хэвлэлийн бие даасан эрх чѳлѳѳг бий болгон мѳнгѳнд хүлэгдсэн хараат байдлыг ѳѳрчлѳх амаргүй.  “Шүүр унасан шулам” аас  бие даасан, хүчтэй, хэвлэл мэдээллийн засаглалын тулгуур болох “Эрэн сурвалжлах сэтгүүл зүй”-г Монголд жинхэнэ утгаар нь бий болгосон гавьяа түүнийг болох ч юм бил үү?  Амжилт хүсье Мѳнхбаясгалан танд.
 
                               Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах