Энэ асуултыг бид олон сонсож байсан. Магадгүй олон хүн олон янзаар хариулж байсан байх. Нийгмийн тогтолцоо, аюулгүй байдлын орчин, гадаад харилцаа гээд олон шалтгааны улмаас бид өөрсдийгөө өрөөл бусадтай харъцуулах боломж хязгаарлагдмал байсаар ирсэн. Анх биднийг Иракт өөрийн үндсэн зэвсэглэл, техниктэй хөл тавьж байхад гадаадын цэргүүд шоололдон инээлдэж, музейд тавих болсон Оросын хэдэн хуучин техниктэй, хөршөө давж алхаж үзээгүй хэн ч үл мэдэх хэл ам нь мэдэгдэхгүй хэдэн бор цэргүүдтэй монголчууд ирлээ гэж шуугиж байсан нь саяхан…
2015 оны 1 сард Афганистанд ХБНГУ-тай хамтарсан цэргийн багаас мэдээ ирлээ. Тус баазад зохион байгуулагдсан 5,5 км-ийн гүйлтийн тэмцээнд 6 орны 300 гаруй цэргийн алба хаагч оролцож тус бүр 5 хүнтэй багийн төрөлд 1, 3, 4, 5 дугаар байрыг манай монгол цэргийн багууд эзэлж, харин 2 дугаар байрыг дэлхийд алдартай Германы баг эзэлсэн байна. Хувийн дүнгээр ахлах ахлагч А.Нямгэрэл /330 анги/ 1 байр, ахлагч Б.Азжаргал /065 анги/ 3 байр эзэлжээ.
Өмнө нь Афганистаны өөр нэг бааз болох Эггерс бааз дээр болсон “Hoplite Trek” хэмээх тус бүр 2 хүний бүрэлдэхүүнтэй, 5 км гүйж 60 удаа дүүжинд, 230 удаа гар дээр суниагаад, 16 кг ачаатайгаар ахин 5 км гүйж 60 удаа савлуурт, 230 удаа гар дээр суниагаад дараагийн 5 км-т гүйж барианд ордог хурд, хүч, авхаалж самбаа, уян хатан, тэсвэр хатуужил сорьсон тэмцээнд 1,2,3,4,5,6,7,9 дүгээр байруудыг Монгол улсын багууд эзэлж, харин 8 дугаар байрыг дэлхийд тэргүүлэгч АНУ-ын Тэнгисийн явган цэргийн баг эзэлсэн юм.
Одоо тэгэхээр дээрх асуултад өгөх бас нэгэн хариулт тодорхой болж байгаа байх. Бид Энхийг дэмжих ажиллагаанд тамирчин цэрэг явуулдаггүй. Зөвхөн зэвсэгт хүчний офицер, ахлагч нарт тавигддаг биеийн тамирын шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан, эрүүл чийрэг алба хаагчийг явуулдаг юм. Монгол цэрэг гадаадын цэргээс цаг агаарын ямар ч нөхцөлд дасан зохицох чадвар, төмөр мэт хатуу сахилга бат, юмхнаар юм хийх монгол амьдрах арга ухаанаар илт ялгагдаж байсан бол өнөөдөр биеийн хүчээр ч илүү гэдгээ нотолж байна.
Бидэнд гадныхаас дутуу зүйл бий юу? Мэдээж бид дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын хэмжээнд хүртэл зэвсэглэл, техник, тоног төхөөрөмж, агсамж, хүн нэг бүрийн хэрэглэлээ сайжруулаагүй ч НҮБ-аас тавигддаг стандартад бүрэн нийцсэн 850 хүнтэй бие даасан мотобуудлагын батальон, цэргийн хээрийн II шатны эмнэлэг дэлгэн оролцуулж байна. Гадаад харилцаа, хамтын ажиллагаа урьд өмнө байгаагүйгээр өргөжин тэлж ирлээ. Алхам алхамаар урагшилсаар бид удахгүй дэлхийн жишигт нийцсэн зэвсэглэл, техниктэй болох бизээ.
Бидний өвөг дээдсийн маань халуун амь, бүлээн цусаар хамгаалагдаж ирсэн эх сайхан Монгол улсаа хамгаалалтгүй орхих эрх хэнд ч байхгүй. Монгол Улсад зэвсэгт хүчин хэрэггүй, бид цэргүүдийг дэмий хоосон тэжээж байна гэж ярьдаг, хэлдэг, сурталчилдаг хүмүүс яав ч Монгол цустай хүн биш! Бидэнд эх орноо хамгаалах эр цэрэг хэрэгтэй, эр цэрэгт маань төрийн хайр, халамж, зөв бодлого хэрэгтэй. Монгол Улс маань мөнхөд бат оршиж, монгол цэргийн сүр хүч үеийн үед мандан бадрах болтугай!
Хошууч генерал Б.Баярмагнай
Сэтгэгдэл0
МОНГОЛ ЦЭРГҮҮД ХИЙМОРЬЛОГ. ГОЛ НЬ ГҮЗЭЭ СУУХГҮЙ БОЛ БҮР ХИЙМОРЬЛОГ
tsergiin huchiig sain bailgah ni odoo uyed buur ch chuhal bna daa
Монголд ажиллаж байсан нилээн том цолтой Орос офицер наад асуултанд чинь ингэж хариулж байлаа."Малочисленные маленькие цирики и многочисленные пузатые генаралы и полковники Монголий не умеют даже выйти из гарнизона как положено.Что там стрелать и воевать.Знаю, многочисленные бравые пузатые генералы Монголий все любят лесть,водку и женшин. Правда не умеют пить как люди."
Mongol hunii nudeer haraach. Zovhon oros hunii nudeer harna gej uneheer uchir dutagdaltai. - ali ni bii
Би залуудаа ЗХУ-д цэргийн сургуульд сурч байсан юм. Оросууд цэргийн бэлтгэл гэж юу ч байхгүй нуснууд, бид хээрийн сургуульд 10, 20 км гүйгээд даалгавараа биелүүлдэг байхад оросууд юу ч чадахгүй нусгайнууд байсан юм шүү. Дээр дурьдсан Афганистан гээд бусад халуун цэгт Оросууд байлдаж чадахгүй, харин тэдний буриад цэргүүд нь сайн байлдаг болохоор Украйнд буриад цэргүүд оросуудын өмнөөс байлдаж байгаа мэднэ бизээ. Энэ оросоор бичсэн нөхөр чи өөрөө дурак. Яг амьдрал дээр монгол цэргүүд өөр шүү. Би залуу байхдаа л үүнийг мэдэрсэн юм. Энэ бол жинхэнэ үнэн бөгөөд жоохон ч давслаагүй билээ.
Орсуудын өмнөөс байлдаг гээд байгаа буриад цэргүүд чинь нөгөө л бидний монголчууд шүү дээ. Монголчуудыгаа оросуудтай битгийг харьцуулаарай.
Алдаагүй бичээч. Эсвэл орчуулаад тавь. Ганц хүний л бодол юм даа.
Deerhi oros baas-d heleye. Nahui pizda. Russkye ofitserii bejali iz boya 1992 in Grozny. Alkash, nemoralny soldati. huje chem vseh. Hey Mongolian speaking man, don't fuck around here. Just keep your mouth get away. I will shoot into your face. Mongolian soldat is no.1
За тайвшир ч уз хуний уг сонсож сур тэгчээд тэвчээртэй хатуужилтай Монгол цэрэг Монгол Эрдэнэ бол. Чи бол дайнд хоорох нохор байна. Монголчууд бусдаас дээр гарна уу гэхээс дутахгуй гэхдээ бидний залхуу байдал л бидний хамгийн сул тал. Монгол гузээтэй залуучууд залхуу хумуус л байгаа юм. Тэр Оросын угэнд унэн бий. Монгол эмэгтээгийн Санал ийм байна
Ийм сайхан эх орныг минь эрлийз хурлийз авилгачид удирддагт дургүй хүрч байна.
Бас АНы хэдэн ялтангууд Баттулга мэтийн хулгайчууд байна
Монгол цэргийн сүр жавхаа үеийн үед мандан бадраг. Эх орныхоо төлөө зүтгэе.
Deerh oros zuv heljee. Iim yum sonsoj sur.
Энэ орос маш үнэнийг хэлсэн байна.Одоо ч тийм.
ЗХЖШ-ын дэд дарга байхдаа хээл хахуулиар хагартлаа баяжсан Б.Баярмагнай буруу замаар олсон бузар мөнгөндөө эрдэж сонгуульд ороод навсайтал ялагдсан.Өнөөдөр тэр хэн ч биш болчихоод байж байна. Үнэндээ монголыни цэргүүд эх орны төлөө бус хувийнхаа амьдралыг дээшлүүлэх гэж мөнгөний төлөө гадаадад ажиллагаанд явж байгаа.Ажиллагааг амьжиргаа болгосон ахлагчтай, аргалж хуурч ажлаа явуулдаг офицертой, авлига нь орлого болсон генералтай л арми шүү дээ.Тийм л сүрхий юм бол энд нутагтаа ирээд тэнд байдаг шигээ ажил албандаа ханддаг билээ манай офицер ахлагч нар. Итгэхгүй бол армийн захын цэргийн ангиар ороод гараарай. Зуун задгай жаран хагархай.
paah. odoo tegvel yana aa.
Яахав. Тарахаас л биш
Заа хуц новш минь, чиний Баярмагнайгаас дээрдэх ч юу л бол. Баярмагнай бол Øмнøд Суданд гавьяа байгуулж ирсэн Монгол офицер ! Гадаадын цэргийнхний хvндэтгэл хvлээсэн Монгол дайчин мэдэв vv.
Мэнд сайн яваад ирэх хойгуур чинь 10 гаруй нөхдийг чинь хэдэн генералууд цааш нь харуулчихсан даа.Мөнгө хахууль, албан тушаалаас өөр юм боддоггүй, мэддэггүй дарга нартай хэцүү л байна даа нөхөд минь
Цэргийн албан хаагчдын тэсвэр хатуужлыг хэтрvvлж сориод,бас дарга нар хэт их ерселдсенеес болоод сайхан залуус амиа алдсан тохиолдлууд гарсан гэж боддог ш дээ Тушаал хvнлэг байгаасай.
Олон улсын энхийг дэмжих ажилгаанд монгол цэрэг үүрзг гүйцэтгэж байгаа нь одоо цагт хир зохимжтой юм бол.
Аль ал талаараа ашигтай ч бас, сөрөг нөлөө ч энхийг сахиулагчидад ажиглагдаж байна. Энэ талаар тусгай олон нийтийн санал бодлын судалгаа авна гэсэн төлөвлөгөөтэй байгаа.
уучлаарай, алдаатай биччихлээ. / аль аль талаараа/ Яг үнэндээ улс орны эдийн засагт ч, цэргийн өөрийн амьдралд ч хэрэгтэй үйл ажиллагаа шүү
genend maani mongoliin CNINGIS HAANI TSERGIIN TSUS BGAA SHYY DEE.
Жирийн цэрэг эрс нь хийморлог, чадвартайгаа олон улсад батласан. Одоо харин тэр олон генералиуд өөрсдийгөө батлаад харуулчих?
Баярмагнай генерал харуулдгаа харуулаад ирчихсэн шvv дээ. Бид хэзээ болтол ингэж бие биесээ дутуу vнэлдгээ болих юм бэ таминь.
lalar oros.
Guzeegee chirsen ene gener Guzeegee chirsen ene olon general hurandaa naraas iluu heden bor tzereg ahlagch baga tushaaliin heden offeccer l zevsegt huchnii nuur tsarai bolj baigaa shuu dee
Генерал хүн ийм шальчгар юм бичиж суух гэж. Өрөвдмөөр. Усан гүзээ, нусан пулемёт л иймэрхүү юм бичиж таарна.