УИХ-ын дарга М.Энхболд: Шинээр байгуулагдах Засгийн газарт бидний үйл ажиллагааны бодлого, зорилт хэвээр үргэлжлэх болно

Нийтэлсэн: 2017-09-13 14:32:16

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд “Хоккайдо, Монголын эдийн засгийн харилцааг дэмжих нийгэмлэг”-ийн тэргүүн Цүтомү Такэбэ-г хүлээн авч уулзлаа.
 
Ноён Ц.Такэбэ УИХ-ын дарга М.Энхболдод хандан хоёр орны найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр олон жилийн турш хамтран зүтгэж яваа, анд нөхөр Тантай дахин уулзаж байгаадаа баяртай байна гээд, “Монголын улс төрийн тогтвортой байдлын төлөө, эерэг өөрчлөлтүүд гарч эхэлсэн улсынхаа эдийн засгийн өсөлтийг улам нэмэгдүүлэх үйлсэд Таныг үргэлжлүүлэн зүтгээсэй гэж хүсэж байна. Японд Таны анд нөхөд олон бий. Тэд Танд итгэдэг шүү” гэж онцоллоо.
 
 
Тэрбээр хоёр орны харилцаа бүхий л салбарт амжилттай хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, энэ харилцааг улам бэхжүүлэх үйлсэд би бүх насаараа зүтгэх болно гэв. Түүнчлэн хэдхэн хоногийн өмнө болсон Хоккайдо, Монголын эдийн засгийн форумын үеэр тулгамдсан асуудлаа цаг алдалгүй шийдэж байх зорилгоор Ажлын хэсэг байгуулах тухай ярилцсан. Хоккайдо муж болон Монголын аймгуудын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийг харилцан айлчлуулж, орон нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх нь чухал гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Мөн “Хөшигийн хөндийд баригдсан шинэ нисэх онгоцны буудлыг цаг алдалгүй ашиглалтад оруулбал нэн сайнсан. Та үүнд анхаарч өгөөрэй. Нисэх буудал ашиглалтад орсны дараа Хоккайдо-Монголын хооронд шууд нислэг хийх нь миний мөрөөдөл юм” гэв.
 
 
УИХ-ын дарга М.Энхболд хоёр орны хамтын ажиллагаа бүхий л салбарт, түүний дотор хууль тогтоох байгууллагын төвшинд сайн хөгжиж буйд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлээд, “Өнгөрсөн гуравдугаар сард Япон Улсад хийсэн миний айлчлалын үеэр хоёр орны Гадаад харилцааны сайд нарын гарын үсэг зурсан Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөрт тусгагдсан зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө УИХ онцгой анхаарч ажиллах болно” гэв.
 
Тэрбээр “Шинээр байгуулагдах Засгийн газарт манай намаас 2016 оны УИХ-ын сонгуульд оролцохдоо дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны бодлого, зорилт хэвээр үргэлжлэх болно. Тиймээс хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд ямар нэгэн төвөг саад учрахгүй гэдэгт би бүрэн итгэлтэй байна” гэж уулзалтын төгсгөлд хэллээ. Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга Д.Сумъяабазар, Гадаад харилцааны яамны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Э.Сарантогос нарын зэрэг албаны хүмүүс байлцав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
СУРТАЛЧИЛГАА :

12 сэтгэгдэл харуулж байна        

  1. Монгол улсыг хятад царайтай хятад цусны хүн төлөөлж ярьж байхад хятадуудад муу байдаг шигээ японууд монголчуудад муу хандаад байх юм биш биз дээ.

    Ми хужаа монгол улсыг төлөөлдөгөө боль., 2017-09-13 17:12:29, 202.55.191.102Хариу бичих

  2. Таны нэр:

    Тайлбар:

  3. Ми данжаадыг хажуу талаас нь харвал яах аргагүй хятадын Шаньси мужаас гаралтай гэдэг нь шууд харагдаж байна.

    Зочин, 2017-09-13 17:13:59, 202.55.191.102Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

  5. УИХ-ын дарга М.Энхболд: Шинээр байгуулагдах Засгийн газарт бидний үйл ажиллагааны бодлого, зорилт хэвээр үргэлжлэх болно гэдэг чинь дахин шинэ сайдууддаа концессийн гэрээ нууцаар хуваарилана гэсэн үг.

    Зочин, 2017-09-13 17:18:35, 202.55.191.102Хариу бичих

  6. Таны нэр:

    Тайлбар:

  7. 60 тэрбумынхан төрийн эрхэнд гайхалтай уулзахаар ичээд байх юм. цаадуул нь мэдэж л бага шдэ

    Зочин, 2017-09-13 18:13:45, 27.123.214.124Хариу бичих

  8. mi ovogtooo . ulin huts . tonil . tsaashaa.

    me ggj, 2017-09-13 18:14:27, 188.64.247.34

    Таны нэр:

    Тайлбар:

  9. Хужаа хуцваа

    Зочин, 2017-09-13 19:47:00, 202.70.46.208Хариу бичих

  10. Таны нэр:

    Тайлбар:

  11. Цаашдаа басл хулгай хийнэ гэж бгаа юм уу!

    Зочин, 2017-09-13 20:07:18, 122.201.24.57Хариу бичих

  12. Таны нэр:

    Тайлбар:

  13. tiim tsul manan.elbegee gej huzuugui tarbagan targalsaar.

    Зочин, 2017-09-13 20:44:25, 202.70.46.216Хариу бичих

  14. Таны нэр:

    Тайлбар:

  15. Turiin tomchuudiin ner tur tumen olond unelegedehee boljee huurhii.

    Zochi., 2017-09-13 20:59:06, 202.9.43.192Хариу бичих

  16. Таны нэр:

    Тайлбар:

  17. гандан бууршгүй новш юм даа. бодлого чинь болохгүй байна гээд засгийг унагаж байхад үргэлжлүүлнэ гээд байх юм. аврал ганцхан бурханд үлдлээ. итгэдэггүй ч гэсэн бурхан танаас гуйя,

    Зочин, 2017-09-13 23:57:30, 103.229.120.219Хариу бичих

  18. Таны нэр:

    Тайлбар:

  19. ylas toriig harahaar daanch yab dee?Hamag amin hybian harj amidarsan MAN?geech ene nama abah yum alga?ardchilsan nartei luibarchingyyd ch byyr haraal idmeryyd!!!!!ta naraas zemees ni ard tymen hariugaan abah chag irne??.????

    Зочин, 2017-09-14 02:56:53, 86.229.228.232Хариу бичих

  20. Таны нэр:

    Тайлбар:

  21. Hujaa argaar urgeljuuleh uu?

    Зочин, 2017-09-14 12:26:25, 172.56.29.84Хариу бичих

  22. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: