А.Гансүх: Нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг нэмэх хоёр дахь гарцыг нээсэн

Нийтэлсэн: 2017-09-13 09:20:45

Ерөнхийлөгчийн ОХУ-БНХАУ-Монгол улсын хамтын ажиллагаа болон Эдийн засгийн корридор хариуцсан бие төлөөлөгч А.Гансүхтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
 
-Ерөнхийлөгчийн анхны айлчлал Влади­востокоос эхэлсэн. Энэ үеэрээ Дорнын эдийн засгийн форумд оролцсон. Эндээс ямар үр дүн хүлээж байна вэ?
 
-Дорнын эдийн засгийн форум гурав дахь удаагаа ОХУ-ын Владивосток хотод болж өнгөрлөө. Харин манай улсын Төрийн тэргүүн анх удаа оролцож байна. Гэхдээ Ерөнхийлөгч зөвхөн форумд оролцоогүй, ОХУ-д ажлын айлчлал хийснийг хэлэх хэрэгтэй.
 
нхны гадаад айлчлалаа ОХУ-д хийсэн төдийгүй, олон улсын эдийн засгийн томоохон чуулганд оролцож, гуравдагч хөршийн төрийн тэргүүнүүдтэй уулзсан. Улс төрийн яриа хэлэлцээрүүд маш амжилттай болсон. Уулзалт хийсэн төрийн тэргүүнүүд нээлттэй, нөхөрсөг, ажил хэрэгч байдлаар хүлээн авч, асуудлуудад шийдэл гаргасан хэлэлцээр хийсэн. Жишээлбэл, БНСУ-ын Ерөнхийлөгчтэй анх удаа уулзсан хэдий ч ажил хэрэгч яриа хийсэн. Тухайлбал, манай улсын Ерөнхийлөгч визний асуудлыг хөндөхөд нөгөө тал нааштайгаар шийдэх боломж байгаа эсэхийг судлах үүргийг холбогдох байгууллагуудад нь өгөхөө илэрхийлсэн. Тиймээс энэ асуудалд ахиц, дэвшил гарах байх гэсэн итгэл байна.
 
Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ манай улсад өмнө нь гурван удаа ирж байсан. Монгол Улстай харилцан хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч ажилладаг хүн. Түүнчлэн Япон-Монголын стратегийн хөгжлийн дунд хугацааны хөтөлбөрийг өнгөрсөн жил баталсан. Энэ хөтөлбөрт багтсан төсөл хөтөлбөрүүдийг эрчимжүүлэх талд анхаарлаа хандуулахаа Японы ерөнхий сайд илэрхийсэн.
 
-Ерөнхийлөгчийн Дорнын эдийн засгийн форумд оролцсон агуулга юу байв?
 
-Владивосток хотод уламжлал болгон зохион байгуулдаг форумд оролцохдоо манай Ерөнхийлөгч улс төр, эдийн засгийн олон талынзорилго агуулж очсон. Форумын индэр дээрээс Ерөнхийлөгч Х.Баттулга “Миний олон жил бодож явсан зорилго биелэлээ” гэж хэлсэн шүү дээ. Хойд хөршийн нутаг дэвсгэрээр дамжин далайд гарах гарцыг бий болгох нь чухал байсан юм. Оросын далайн боомтуудыг ашиглан манайх уул уурхайн бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээл, гуравдагч орон руу гаргах боломжийг нээсэн транзит тээврийн гэрээний нөхцлийг үндсэнд нь тохирлоо. Энэ бол том амжилт. Алс дорнодын бүс нутгийг хөгжүүлэх ОХУ-ын сонирхол нь Монгол улсын хөгжлийн хэтийн төлөвлөгөө, эдийн засгийг хөгжүүлэх, дэлхийн зах зээл рүү гарах бодлоготой нийцэж байгаа юм.
 
-Далайд гарах гарцыг оновчтойгоор шийдвэрлэвэл эдийн засгийн үр өгөөж нь өндөр байх тухай ярьж байсныг санаж байна. Гэхдээ?
 
-Манай улс далайд гарах гарцгүй. Тэгэхээр гуравдагч орон руу экспортлох, дэлхийн зах зээл рүү гарах нэг зам нь хоёр хөршөөрөө дамжуулан далайд гарах боломжийг эрэлхийлэх учиртай. Энэ нь Монгол улсын ирээдүйн хөгжлийн эрх ашиг болоод эдийн засгийн хувьд үр өгөөжтэй байх юм. Монгол Улсыг хөгжүүлэх стратегийн чухал үзэл баримтлал, төрийн бодлого учраас аль ч нам эрх барьсан хийх л хэрэгтэй.
 
Хэрэв далайд гарцтай болвол манай улсад нөлөөлөх эерэг үзүүлэлтийг энд дурдах нь илүүц. Яагаад гэвэл, далайн тээвэр хамгийн хямд зардлаар бүтэж байгааг хүн бүр мэднэ. Түүнээс гадна дэлхийн зах зээлийн үнээр бүтээгдэхүүнээ борлуулах нэг боломж. Мөн өрсөлдөөнийг бий болгохын зэрэгцээ нэг худалдан авагчаас хараат байх явдлыг өөрчилнө. Бас нэг зүйл, дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ өсч байгаа ч бид маш бага үнээр борлуулсаар байна. Хэдийгээр эрэлт байгаа боловч худалдан авагч нь ганц учраас тэдний хэлсэн үнээр өгөхөөс аргагүй байдалд байна. Харин дахин нэг далайд гарцтай болчихвол, өрсөлдөөн бий болно шүү дээ.
 
Бидний борлуулах бараа дэлхийн зах зээл дээр өндөр үнэтэй байгаа атал ганц худалдан авагчтай учраас түүндээ захирагдан хэлсэн үнээр нь хямд зарж байна. Харин үүнийг өөрчилж, өрсөлдөөнийг бий болгохын тулд гуравдагч орон болон олон улсын зах зээл рүү гаргахыг зорих хэрэгтэй юм. Өмнө 2014 онд БНХАУ-тай  төмөр замын салбарын хамтын ажиллагааг цогцоор нь шийдвэрлэж Засгийн газар хооронд гэрээ, хэлцлийг байгуулсан гэдгийг сануулмаар байна. Тодруулбал, 2014 оны наймдугаар сард Хятадын төрийн тэргүүний албан ёсны айлчлалын үеэр БНХАУ-ын нутгаар дамжуулан транзит тээвэр хийх, далайн боомтуудыг ашиглах зэрэг нөхцлүүдээ тохиролцон гэрээ хийсэн юм шүү дээ. Түүнчлэн манай улсын урд хилийн хуурай боомтуудыг олон улсын статустай болгох зэрэг олон асуудлыг тусгасан гэрээ хэлцлийг цогцоор нь хийсэн.
 
Эдийн засаг хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд урд хөрштэй хийсэн гэрээг одоо хойд хөрштэйгөө хийж байна. Манай улсын гадаад бодлогын үзэл баримтлалд хоёр хөрштэйгээ тэнцүү харилцааг үзүүлнэ гэж заасан байдаг. Тиймээс хүн гайхаад мушгин гуйвуулаад байх зүйл огт байхгүй гэдгийг хэлмээр байна.
 
-“Восточный” боомтоор нүүрс тээвэрлэх нь эдийн засгийн хувьд ямар ч үр ашиггүй гэдгийг зарим эдийн засагч, бизнес эрхлэгчид хэлж байна. Учир нь зөвхөн тээвэрлэлтийн зардал гэхэд л 5-6 дахин өснө. Тиймээс ашигтай байх эдийн засгийн тооцоо судалгаагаа ил болгооч ээ гэж байгаа шүү дээ?
 
-Ямар нөхцлөөр гэрээ байгуулагдаж байгаа гэдгийг огт хараагүй, мэдээгүй байж эсэргүүцэх нь буруу. Шүүмжлэл байж болно. Гэхдээ шүүмжилж байгаа хүмүүс байгуулж байгуулагдаж байгаа гэрээг уншиж үзээгүй байгаа. Наймдугаар сарын 29-нд энэ гэрээг үзэглэж тохироод сая хоёр улсын Төрийн тэргүүнүүд улс төрийнх нь шийдлийг гаргасан юм. Хамгийн гол нь манай улсад ашигтай байх тодорхой тохиролцоонд хүрсэн гэдгээ Ерөнхийлөгч зарласан. Тэгэхээр энэ гэрээг ажил хэрэг болгох үед тухайн салбарт үйл ажиллагаа эрхлэгчид судалж үзээд ямар боломж нээгдэж байгааг олж харна гэдэгт итгэлтэй байна. Хоёр дахь гарцыг л нээж өгч байгаа юм. Энэ нь Монголын нүүрсний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ.
 
-Нүүрсээ экспортлох гарцыг нэмсэн нь сайн хэрэг. Гэхдээ дэд бүтцийн асуудлаа шийдвэрлэж чадахгүй байгаа нь өнөөх л тулгамдсан асуудал байсаар байна?
 
-2010 онд Монгол Улс анх удаа төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлоготой болсон. Энэ хооронд царигтай холбоотой маргаан гарсан нь улстөржүүлээд байгаа мэт харагдсан байх. Ингээд 2014 онд царигийн талаарх маргаан шийдэгдэж төмөр замын ажил эрчимжтэй явсан. Энэ хүрээнд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын далангийн ажил 86 хувьтай баригдсан.
 
-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам барих эхний ээлжийн 400 сая ам.долларыг шийдсэн тухай албаны эх сурвалж хэлж байсан. Гэтэл Ерөнхийлөгч Дорнын эдийн засгийн форумын үеэр зүүн чиглэлийн төмөр зам барих ажлыг ирэх жил эхлүүлнэ гэж мэдэгдсэн. Эдгээр замыг барих хөрөнгийн эх үүсвэрийг хаанаас олох вэ?
 
-Ямартай ч ирэх жил Гашуунсухайтын төмөр замыг барихын тулд Засгийн газар Хятад улсаас 400 сая ам.долларын зээл авч байгаа юм байна гэж ойлгосон. Бусад чиглэлийн төмөр замыг барихын тулд өөр чиглэлийн санхүүгийн эх үүсвэр гарах болов уу. Ер нь санхүүгийн маш олон эх үүсвэр байдаг шүү дээ.
 
-Зүүн чиглэлийн төмөр замыг төсвийн санхүүжилтээр эсвэл Засгийн газрын баталгаатай бондын эх үүсвэрээр барих нь буруу хэмээн зарим эдийн засагч хэлж байсан. Таныхаар?
 
-Аль нь ч буруу биш. Санхүүгийн менежментээ зөв хийх нь маш чухал. Гадны шууд хөрөнгө оруулалт гэдэг олон аргын зөвхөн нэг нь. Тэгэхээр төмөр замаа барихын тулд ямар хувилбар ашиглах вэ гэдгээ тодорхойлох нь зүйтэй. Төр дангаараа барих уу эсвэл төр хувийн хэвшлийн түншлэлийг ашиглах уу гэх мэтчилэн сонголт бий. Түүнээс гадна бондын мөнгөөр зам барих нь буруу гэдэгтэй санал нийлэхгүй. Учир нь өнгөрсөн дөрвөн жил аймгуудыг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбосон нь эдийн засгийн үр өгөөжөө өгөөд эхэлчихсэн. Үүнийг хүмүүс хэлж байна.
 
-Ер нь зүүн чиглэлийн төмөр замын ажил эхэллээ гэхэд хэдий хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. Хөрөнгө оруулалтаа ямар хугацаанд нөхөх боломжтой гэж харж байна. Тооцоолол бий юу?
 
-Томоохон төслийг хэрэгжүүлэхийн тулд эхлээд тооцоо, судалгааг нь хийдэг. Төмөр замын ТЭЗҮ-ийг АНУ-ын “Маккензи” компани, техникийн зургийг нь Японы “Ниппон коэй” зэрэг дэлхийд нэр хүндтэй, туршлагатай компаниуд хийсэн юм шүү дээ. Тэгэхээр тодорхой тооцоо судалгаа хийсэн байгаа гэдгийг хариуцлагатайгаар хэлье.
 
-Дорнын эдийн засгийн форумын үеэр 32 төсөл хөтөлбөр хэрэгжих боломжийн талаар ярилцсан байна. Эдгээрээс манай улстай хамтарч хэрэгжүүлэх хөтөлбөр байсан уу. Ер нь гадны хөрөнгө оруулагчид манай аль салбарыг сонирхож байв?
 
-60 гаруй орны хөрөнгө оруулагч нар оролцсон бөгөөд төрийн тэргүүнүүд нь хурлаа удирдаж, асуултад хариулж, хөрөнгө оруулагчдад өөрсдийн төлөвлөгөөг танилцуулан мэдээлэл өгснөөрөө онцлог байсан. 32 төсөл арга хэмжээ гэдэг  нь гурван улсын Эдийн засгийн коридорын хүрээнд хэрэгжүүлэх  юм. Одоо нэн тэргүүнд хийх төслөө эрэмбэлэх тухай ярьж байна. Төслийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт судалгааны хамтарсан төвийг байгуулахаар тохирсон. Бидний зүгээс Улаанбаатарт байгуулах санал оруулсан. Оросын тал дэмжсэн. Харин Хятадын талаас Бээжинд байгуулах нь зүйтэй гэж үзсэн. Тиймээс тодорхой шийдэлд хүрч чадаагүй, хүлээлттэй байна.
 
Д.Оюунчимэг
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
СУРТАЛЧИЛГАА :

26 сэтгэгдэл харуулж байна        

  1. Та нар 10 төг илүү зарсан нь манай ашиг биш оросын ТЗамд өгөх тээврийн зардал биш үү? Тэгэж л ойлголоо. Хоёрт оросууд өөрсдөө Хятадад нүүрс нийлүүлэгч л болох сонирхолтой. Биднийг сарниулж байгаа юм биш үү?

    Зочин, 2017-09-13 11:30:50, 139.5.217.29Хариу бичих

  2. ТЭНЭГ НОВШНУУД...200 ГАРУЙХАН КМ ЗАМАА 10 ЖИЛ БОЛОХОД ДУУСГААГҮЙ БАЙГАА НРВШНУУД 2000-3000 КМ ЗАМЫГ 100 ЖИЛДЭЭ Ч АМЖИХГҮЙ БИЗ ЭЭ.

    Зочин, 2017-09-13 13:14:56, 66.181.182.18

    ӨРСӨЛДӨГЧИЙНХӨӨ ХАРААТ БАЙДАЛД ОРЧИХООР ЯМАР АЦААРАА ӨРСӨЛДӨХ ЧАДВАРАА ДЭЭШЛҮҮЛЭХ ВЭ ДЭЭ.

    Зочин, 2017-09-13 13:19:05, 66.181.182.18

    ЛИЭРКАН БҮТЭЭГДЭХҮҮН НЬ: - Цусыг шингэлж, холестриныг бууруулна. - Судасны хатуурал нарийслыг /ишеми, инфаркт-шигдээс/ эрүүлжүүлж, - Тархи – Зүрхний цусан хангамжийг сайжруулна. - Даралт ба хуянг эрүүлжүүлнэ. - Бусад судасны бөглөрөл болон дахин харвалт зэргээс урьдчилан сэргийлнэ. НАЙРЛАГА ба ҮНДСЭН ҮЙЛЧИЛГЭЭ: Нийт 28 төрлийн ХАНААГҮЙ тосны хүчил агуулсан тул цусан дахь /өөх тос/ холестриныг бууруулж, судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлэх 100% байгалийн гаралтай эмийн бус эмчилгээний бүтээгдэхүүн юм. ҮНЭ: 1 сараар хэрэглэх нь: /1 сав/ 240’000₮, 1 курс- 3 сар хэрэглэх: /3 сав/ 720’000₮, УТАС: 96665038 Та Цусны биохимийн дараах шинжилгээнүүдийг хийлгэж хэрэглээрэй. Үүнд: 1. Холестрин 2. Триглицерид 3. HDL – Өндөр нягтралтай өөх тос 4. LDL – Бага нягтралтай өөх тос ЛИ ЭР КАНы танилцуулга бичлэг: www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac

    Зочин, 2017-09-13 14:41:47, 202.179.25.126

    2010 хойш энэ Оросын бомт чинь Монголчуудад нээлттэй байсан шуу ялтан Гансухээ тийм ч учраас 2011 нэг удаа туршилт хийж уг бомтруу нуурсээ зоож узсэн юм

    Зочин, 2017-09-13 23:35:14, 67.111.249.66

    Таны нэр:

    Тайлбар:

  3. энэ залуу их ухаантай. ухаалаг шийдвэр байнга гаргасныг нь атигар мангасууд баталсан. харин ч гавъяа байгуулсан байгааг нь атигарууд дүгнэж гаргажээ. атигарууд хүзүүгүй новшийн гар хөлүүд

    Зочин, 2017-09-13 12:00:45, 150.129.141.15Хариу бичих

  4. Женко одоо баахан нарсны заалттай хулгайчуудыг өөрийнхөө зөвлөх нэрээр хажуу хавиргандаа авчихсан,ЕТГ ялаа хүлээж байгаа хулгайчуудын үүр юмуу хаашаа юм,энэ лалар аавынд очиж баньдийнхаа ажлыг хиймээр юм

    Зочин, 2017-09-13 14:38:48, 98.234.233.211

    2010 хойш энэ Оросын бомт чинь Монголчуудад нээлттэй байсан шуу ялтан Гансухээ тийм ч учраас 2011 нэг удаа туршилт хийж уг бомтруу нуурсээ зоож узсэн юм харамсалтай нь маш их алдагдалд орж Монголоос гарсан цэвэр нуурс усан онгоцонд ачигдахдаа нуль шороотой холилдож худалдан авагч нуурсээ авхаас татгалзаж билээ

    Зочин, 2017-09-13 23:46:45, 67.111.249.66

    Таны нэр:

    Тайлбар:

  5. hun yaj iim ichikh bylchirhaigui bdg bnaa

    hahaha, 2017-09-13 12:09:03, 66.181.189.119Хариу бичих

  6. Хэлээд юу хэв

    Зочин, 2017-09-13 23:47:38, 67.111.249.66

    Таны нэр:

    Тайлбар:

  7. ЖЭНКО НАЦИСТЫН ДОЛДОЙ ХЭРЭГ ХУУЧИРДАГГҮЙ ГЭЖ МЭДЭХ БОЛНОО.МОНГОЛД ХҮМҮҮСИЙГ ЯС ҮНДСЭЭР ЯЛГАВАРЛАХ НАЦИСТ КСЕНОФОБИК ҮЗЛИЙН ҮРИЙГ ЦАЦАЖ БАЙГАА КИНО ДУУРИАДАГ ДАЛДАГА ТА НАР МӨНХ ХААНЧЛАХГҮЙ НЬ ҮНЭН.НАЦИСТ КСЕНОФОБИК ҮЗЭЛ 1945 ОНООС ХОЙШ ДЭЛХИЙД ХОРИОТОЙ.ОДОО ТА НАРЫН ӨСГӨЖ БАЙГАА ЦӨӨВРҮҮД ЮМ Л БОЛ ХУЖАА ЭРЛИЙЗ ГЭЖ ДОРОМЖИЛДОГ БОЛЖ.ЖИЛИЙН ӨМНӨ АРАЙ Ч ИЙМ БАЙГААГҮЙ.

    Зочин, 2017-09-13 12:39:12, 202.179.25.212Хариу бичих

  8. Таны нэр:

    Тайлбар:

  9. ТА ЭХЛЭЭД ӨӨРИЙНХӨӨ ХЭРГИЙГ ШИЙДҮҮЛБЭЛ ЯАСИЙН БЭЭ ХҮН БҮР ХУУЛИЙН ӨМНӨ ТЭГШ ЭРХТЭЙ ГЭТЭЛ ТА НАРЫН ХЭРЭГ БОЛОХООР ХУДАЛ ҮНЭН ЗАЛЬ ГАРГААД ШҮҮХЭЭС БУЦААГААД БАЙДАГ ЭНГИЙН ИРГЭН БОЛОХООР ШУУД Л ЯЛ АВААД БАЙДАГ, ТА ЧИНЬ ЯЛЛАГДАГДАГЧААР ТАТАГДСАН ХҮН БИЗ ДЭЭ

    Зочин, 2017-09-13 13:02:13, 202.170.80.25Хариу бичих

  10. Таны нэр:

    Тайлбар:

  11. Энэ саарал толгойт буруу л яриад байна даа. Бондын мөнгөөр зам тавьж царцааж хаях нь зөв гэнэ ээ. Мөн хуцваа. Цемент аваад зуураад царцаагаад хаячихсан замаас ямар мөнгө босгож тэр бонд нэртэй хүүтэй зээлээ төлөх болж байна аа.

    Од, 2017-09-13 13:16:04, 122.201.22.174Хариу бичих

  12. Таны нэр:

    Тайлбар:

  13. yutai ch devshilt , demjij bna , offshorin mungu avaad hiivel ch barag dyysgana shuu

    Зочин, 2017-09-13 13:56:40, 202.179.25.158Хариу бичих

  14. Таны нэр:

    Тайлбар:

  15. Хулгайч чацга бх шив дээ, энэ лалар шоронд ороогvй л явна уу?!

    Топор, 2017-09-13 14:19:42, 122.201.31.97Хариу бичих

  16. Таны нэр:

    Тайлбар:

  17. Тэнэглэлд хязгаар, эцэс төгсгөл гэж бий. Улс орон бүрэн дампуурч сөхрөхөд цаг хугацааны хязгаар, зааг ч гэж бас бий. Энэ Монгол улс маань юу л болоод байна даа. Нийгмийн адгийн хар шаар, хог новш болсон эргүү балай, боловсролгүй мал Монгол улсын амийг бүрэн таслахаар шийджээ. Чухам яагаад жирийн нэгэн иргэн бухимдаж буй учрыг энд тайлбарлая. ОХУ-ын Владивосток хотноо болж буй Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцож байгаа Ардчилсан намын Ерөнхийлөгч Жанхуу Таван Толгойг нүүрсийг 200 гаруй км зөөж Хятадад зарах нь ямар ч ашиггүй, харин 4500 гаруй км буюу 20 дахин хол зөөх нь ашигтай гэж дэлхий нийтэд зарлалаа. Өөрөөр хэлбэл Монголчуудыг Хятадын барааг Эрээнээс бус Москвагаас авахыг тулган хүлээлгэж байна. Яг үнэндээ бол одоогийн эдийн засгийн сүйрэл бүгд энэ жанхуу, зика вирус 2-н тарьсан гай шүү дээ. Жанхуугийн хамгийн сүүлийн үйлдлийг харахад огцруулах бүрэн үндэслэл гарч ирж байна. Өөрийнх нь хэлж байгаачлан 60 тэрбумын хэргийг сайн шалга, мөн давхар шинэ төмөр зам төслөөс 280 сая доллар залилсан хэргийг ч гэсэн дахин сайн шалга, яагаад энэ нөхөр хамсаатан болох 2 хүнийг интерполоор хайхыг зогсоолгов. Яагаад Монголын эдийн засгийг дампууруулахад гол үүрэг гүйцэтгэсэн хүмүүст гавьяат эдийн засагч цол өгөөд байгаа юм бэ? Зүгээр шинэ төмөр төслийг л энд дурдая. Шинэ төмөр замын төслийн барилгын гүйцэтгэгчээр хулхи самсунг буюу Самсунг Си Энд Ти корпораци, газар шорооны ажлын туслан гүйцэтгэгчээр дотоодын нийт 12 компани, техникийн зөвлөх компаниар Ниппон Коей ХХК ажилласан түүхтэй юм аа. Ажилласан ч гэж ажлаа дуусгаж чадалгүй бүгд хаяад явсан. Германы Deutsch Ban төслийн хянагчаар ажиллаагүй, ажиллах үндэс ч байхгүй, яагаад вэ гэвэл Монголын Төмөр Зам, Зам тээврийн Яам өөрсдөө хянагч бөгөөд захиалагч нь байсан юм. Миний хэлсэн бүгд худлаа бол тэрнийг үгүйсгэх баримтаа гаргаад ир. Яг одоогоор шинэ төмөр замын ажил зүгээр нэг хэдэн овоолсон шороо л байгаа ш дээ, Тус замын далангийн ажлын гүйцэтгэл 86 хувьтай, нийт бүтээн байгуулалт нь 51 хувийн гүйцэтгэлтэй байгаа гэдэг бол огт худал. Одоо наад далан чинь техникийн шаардлага хангахгүй, ахиад далангийн ажил хийгдэнэ. Заа бас тэр Эрээнцав-Чойбалсан чиглэлийн төмөр замыг аль дээр үед тависан гэдгийг зарим нөхдүүд мэддэггүй бололтой. Соловьевск-Эрээнцав-Баянтүмэний өргөн царигийн 238 километр төмөр замыг аль 1930-аад онд барьсан түүхтэй юм шүү дээ сайд гуай. Говиос Дорнод руу тавигдах төмөр замыг нэн даруй зогсоох хэрэгтэй, ямар ч үр ашиггүй, хэрэггүй төмөр зам барих нэрийдлээр мөнгө угаах, завших ажил л явагдаж байна. Оросууд өөрсдөө асар их нүүрстэй орон Манай нүүрсийг хямд тээвэрлэнэ гэдэг шал худлаа. Монголчууд хамгийн том зах зээл нь хажууд нь байхад шал өөр зуг рүү чулуу хөөгөөд тэнээд байх шаардлага ерөөс байхгүй. Та нар эрүү ухаантай юм бол бодоод үзээч. Хятадын барааг Москвагаас зөөвөл шатах уу баяжих уу. Хятадууд манай нүүрсийг худалдаж авья. далайн боомтоороо олон улсын зах зээлд гаргаж өгье гээд байхад заавал Орос руу төмөр зам тавьж зөөнө гээд байгаа хүмүүс Монголын эдийн засгийг сүйрүүлэх, хорлон сүйтгэх, ард түмнийхээ эсрэг гэмт хэрэг хийгээд байгаан биш үү. Хятадаар дамжуулж нүүрсээ гаргах нь хамаагүй эрсдэл багатай. Монголд үйл ажиллагаа явуулдаг Японы Сумитомо компани 2008 онд Оросоор дамжуулж Япон руу нүүрс гаргаж үзсэн түүхтэй юм. Оросын гааль болон төмөр замын хүнд суртлыг арай гэж даван Японд очиход тэр нүүрсний талаас илүү хувь нь хог шороотой холилдсон хэн ч худалдаж авахааргүй нүүрс очсон гашуун түүхтэй юм шүү...

    ARD, 2017-09-13 14:41:25, 202.131.243.162Хариу бичих

  18. Таны нэр:

    Тайлбар:

  19. ЛИЭРКАН БҮТЭЭГДЭХҮҮН НЬ: - Цусыг шингэлж, холестриныг бууруулна. - Судасны хатуурал нарийслыг /ишеми, инфаркт-шигдээс/ эрүүлжүүлж, - Тархи – Зүрхний цусан хангамжийг сайжруулна. - Даралт ба хуянг эрүүлжүүлнэ. - Бусад судасны бөглөрөл болон дахин харвалт зэргээс урьдчилан сэргийлнэ. НАЙРЛАГА ба ҮНДСЭН ҮЙЛЧИЛГЭЭ: Нийт 28 төрлийн ХАНААГҮЙ тосны хүчил агуулсан тул цусан дахь /өөх тос/ холестриныг бууруулж, судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлэх 100% байгалийн гаралтай эмийн бус эмчилгээний бүтээгдэхүүн юм. ҮНЭ: 1 сараар хэрэглэх нь: /1 сав/ 240’000₮, 1 курс- 3 сар хэрэглэх: /3 сав/ 720’000₮, УТАС: 96665038 Та Цусны биохимийн дараах шинжилгээнүүдийг хийлгэж хэрэглээрэй. Үүнд: 1. Холестрин 2. Триглицерид 3. HDL – Өндөр нягтралтай өөх тос 4. LDL – Бага нягтралтай өөх тос ЛИ ЭР КАНы танилцуулга бичлэг: www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac

    Зочин, 2017-09-13 14:42:54, 202.179.25.126Хариу бичих

  20. Таны нэр:

    Тайлбар:

  21. Пөөх , юу ч болоогуй юм шиг ухаантай царай гаргаад том том яриад сууж байх чинь. гэмт бүлэглэлийн толгойлогч нь ерөнхийлөгч болчихсон юм чинь энэ хэрэгтэн тэгэхээс. Естой цайрчихсан. Өөрсдийг нь мэдсээр байж саналаа өгдөг ард түмэн байхад хулгайч нар давралгүй яахвэ

    Зочин, 2017-09-13 15:23:34, 90.196.55.158Хариу бичих

  22. Таны нэр:

    Тайлбар:

  23. Битгий ингэж вм хийх гэж бгаа мэт дүр эсгээ. Та нар дөрвөн жил хийвэл хийчих л байсан биздээ. Ийгээгүй самарч самарчихаад одоо нэх ажилсаг эх орончид болж гэнэ. Хаа бна та нарын тавьсан төмөр зам. Хаа бна тэр Улс шиг улс болгож ард түмнийг хүн шиг амьдруулах. Муусайн луйварчид та нарын таргалсан ард түмний турсан яг тэнцэнэ. Газар дор аваад орчихоорой идсэн ууснаа . Харж л байя. Хэдэн үеэрээ хараагдаж л идэх байхдаа.

    Зочин, 2017-09-13 16:09:53, 202.21.106.166Хариу бичих

  24. Таны нэр:

    Тайлбар:

  25. энэ том бүтээн байгуулалтыг яаж ямар хэлбэрээр явуулбал монголд ашигтай байх талаар ухаанаа уралдуулбал ямар байна бие биенээ муу хэлээд юу ч сайжрахгүй бүхнийг гацаах царцаах л байх даа ухаантнуудаа

    Зочин, 2017-09-13 16:51:41, 103.229.122.205Хариу бичих

  26. Таны нэр:

    Тайлбар:

  27. buruu zoviig tsag hugatsaa haruulah baih daa.humuusee

    zochin, 2017-09-13 21:22:55, 182.160.37.197Хариу бичих

  28. Таны нэр:

    Тайлбар:

  29. Худал ярьж хулгай хийлгүй л явах чинь дээр дээ

    Иргэн, 2017-09-13 21:48:09, 150.129.140.71Хариу бичих

  30. Таны нэр:

    Тайлбар:

  31. muusain teneguudee zailaa ch

    zochin, 2017-09-13 22:42:25, 66.181.180.225Хариу бичих

  32. Таны нэр:

    Тайлбар:

  33. Шинэ нээлт хийсэн юм шиг ичихчгуй шаах юм. 2010 хойш энэ Оросын бомт чинь Монголчуудад нээлттэй байсан шуу ялтан Гансухээ тийм ч учраас 2011 нэг удаа туршилт хийж уг бомтруу нуурсээ зоож узсэн юм харамсалтай нь маш их алдагдалд орж Монголоос гарсан цэвэр нуурс усан онгоцонд ачигдахдаа нуль шороотой холилдож худалдан авагч нуурсээ авхаас татгалзаж байсан юм

    Зочин, 2017-09-13 23:48:59, 67.111.249.66Хариу бичих

  34. Таны нэр:

    Тайлбар:

  35. Хулгайч шоронд байх суух ёсой.

    Зочин, 2017-09-14 08:52:25, 202.179.25.142Хариу бичих

  36. Таны нэр:

    Тайлбар:

  37. энэч мөнч тэнэг эр дээ

    зочин, 2017-09-14 10:18:33, 202.55.191.102Хариу бичих

  38. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: