sonin.mn
Америкт том жижиг бизнэс эрхэлдэг хүмүүс их болсон бөгөөд бизнес нь өргөжихийн хэрээр олон мэдэхгүй асуудал гарч тэр болгоныг олж мэдэх нь хүндрэлтэй байдаг билээ.Америкт бизнесийн дараах төрлүүд байх ба та өөрийн бизнесийн онцлогоос хамаарч аль төрөлд нь бизнес явуулахаа сонгож бас татварын тайлан гаргана.
#Хувь хүний бизнэс /Sole Proprietorship/
 
Энэ бизнесийн төрөл нь хамгийн энгийн төрөл болно. Энэ төрлөөр бизнэс эрхлэхэд албан ёсоор бизнес нэр авах эсвэл бүртгүүлэх шаардлагагүй.
Татварын тайлан гаргахдаа хувь хүний татварын тайлан дотороо Schedule C гэсэн формд бизнесийн орлого зардалын мэдээллээ оруулж гаргана.
Зарим компаниуд иргэдийг ажилд авч ажиллуулахдаа paycheck-р цалинжуулахгүй шууд check эсвэл бэлэн мөнгөөр цалинг тань өгдөг.
Энэ тохиодолд та энэ төрлийн бизнес хийж орлого олж байна гэж татварын тайлангаа гаргах болно. Нөгөө тохиолдолд хувийн бизнес эрхэлдэг хүмүүс бусад бизнесийн төрлүүдээс сонгоогүй бол энэ төрөлд хамрагдах болно. Орлого олж байгаа хүмүүс нийгмийн даатгалын татвар /Social Security Tax/ төлөх ёстой. Энэ татварийн хувь нь ойролцоогоор 15%. Хэрвээ та Paycheck -р цалинждаг ажилтан бол таныг ажиллуулагч компани энэ нийгмийн даатгалын татварын тал хувийг таны өмнөөс төлдөг.
Харин энэ төрлийн бизнес эрхлэгчид хамаарагдсан бол татварын тайлан гаргахдаа энэ нийгмийн даатгалын татварыг бүтнээр нь төлөх болно.
#Partnership. Дараагийн бизнэсийн хэлбэр.
 
Албан ёсоор бүртгүүлж нэр авах ёстой. Нэг буюу түүнээс дээш хувь хүмүүс нийлж энэ төрлийн бизнес эрхлэнэ. Энэ төрлөөр бизнес эрхэлж байгаа хүмүүс бизнесийн татварын тайлангаа тусад нь 1065 гэсэн форм ашиглан мэдүүлэх боловч бизнесийнхээ хувьд улсад татвар төлдөггүй.
Харин 1065 татварын тайлан гаргасаны дараа К-1 гэсэн форм бөглөнө. Энэ нь компаний эзэн гишүүдэд өгөх ба энэ форм дээр компаний ашгийн тухайн хүнд оногдох хувь нь бичигдсэн байна.
 
Тухайн хүн энэ форм дээр оногдсон ашгийн мэдээллээ хувийн татварын тайландаа оруулж мэдүүлээд татвар төлнө. Мөн энэ орлого нь хувийн бизнесээс олж байгаа орлого болох тул нийгмийн даатгалын татварын 15% орлогын татвар дээрээ нэмж төлөх болдог. #S – Corporation. Энэ нь бас албан ёсоор байгуулах компаний хэлбэр бөгөөд нэг буюу түүнээс дээш хувь эзэмшигчдээс бүрдэнэ. Энэ бизнесийн хэлбэр нь татварын тайлангаа 1120-S форм ашиглан мэдүүлнэ. Partnership бизнес хэлбэртэй адилхан бизнесийн хувьд татвар төлөхгүй бөгөөд бас К-1 форм дээр хувь эзэмшигчидэд оногдох ашгийг мэдээлсэн байна. Хувь эзэмшигч нар нь К-1 форм дээрх мэдээллийг хувь хүнийхээ татварын тайланд мэдүүлэн орлогын татвараа тооцож төлнө. Өмнөх хоёр бизнесийн хэлбэртэй адил нийгмийн даатгалын татвар хувийн татварын тайланд чинь нэмэгдэхгүй. Яагаад гэвэл К-1 авч байгаа хувь эзэмшигч нар нь компанаасаа цалин paycheck-р авах ёстой бөгөөд цалингаараа дамжуулж нийгмийн даатгалын татвараа төлсөн байх ёстой. #C-Corporation. Энэ бизнесийн хэлбэр нь бас хувь эзэмшигчдээс бүрдэнэ.
 
Дээрх бизнес хэлбэрүүдээс ялгаатай нь энэ бизнесийнхээ хувьд улсад татвар төлнө. Татварын тайлангаа 1120 гэсэн формоор мэдүүлнэ. Хувь эзэмшигч нар хувийн орлогийн татварын тайлан бас компаний орлогын татварын тайланг тус тусад гаргуулж тус тусад нь татвар төлнө.
Эдгээр бизнесийн хэлбэрийн аль нэгээр нь бизнес эрхэлж байгаа хүмүүс олсон нийт бизнесийн орлогоо бас тухайн орлогыг олоход гаргасан бизнесийн зардлуудаа татварын тайландаа оруулж татвар ноогдох ашгийнхаа дүнг гаргана. Бизнесийн зардлуудын байж болох төрөл болон нийтлэг зардлын хэлбэрүүд нь:
#Бизнесдээ ашигладаг машины зардлууд. Энэ нь хүмүүсийн хувьд хамгийн нийтлэг зардал. Машины зардал нь 2 янзаар тооцогдож болох ба энэ 2 -н аль их дүнг нь сонгож машины зардлаараа тооцож болно. Тухайн машины хувьд энэ сонголт нь жил болгон ихэнх тохиолдолд тогтмол байх болно. Доорх 2 төрлийн алыг ч сонгосон бизнест гаргасан паркины зардал болон гүүрний төлбөрийг нэмж машины зардалдаа оруулна.
 
Явсан mile-р тооцох– Энэ тохиолдолд машинаа бизнест зориулан унахад явсан нийт mile-н дүнгээ 0.575-р үржүүлээд гарсан дүнг машины зардлаараа тооцно. Тэгэхээр та бүхэн тухайн машины жилд нийтдээ хэдэн mile явсан үүнээс хэд нь бизнес mile байснаа тооцох ёстой гэсэн үг. Бас нэг арга нь жилийн эхний odometer заалт тэмдэглэж аваад бас жилийн эцэст нэг тэмдэглэж аваад бизнэс Mile-э тооцож болно. Бодит гаргасан яардлаар тооцох. Энэ бодит зардлуудад: бинзэн, тос, засвар үйлчилгээ, машины даатгал, DMV-д төлсөн бүтгэлийн төлбөр, лизингийн төлбөр, элэгдэл хорогдол зардал зэргийн нийт дүн болно. Бизнес зуучлалын төлбөр – Commission feesГэрээт ажилчдад төлсөн төлбөр – Outside service or Contract feeБанкны төлбөрүүд –Bank feesБусад бизнес ашигладаж байгаа тоног төхөөрөмжийн элэгдэл хорогдол – Depreciation  Бизнэсийн даатгалууд – Insurance Хуульч, нягтлан болон бусад мэргэжлийн хүмүүсийн үйлчилгээнд төлсөн төлбөр – Legal and Professional feesТүрээсийн зардлууд – Rents expenseМашинаас бусад бизнэс гарсан засвар үйлчилгээний зардлууд – Repairs and Maintenance Бизнест хэрэглэгдсэн хэрэглээний зүйлс – Supplies Бизнесийн татвар, бүртгэлийн төлбөр – Taxes and licenses Бизнесийн аялалд гаргасан зардал – Travel expense Ажилчдын цалинтай холбоотой зардал – Wages. Payroll taxes,…Бизнэс уулзалтын хоолны зардал – Meals and Entertainment /Хоолонд цуг ороод бизнэс яриа эсвэл үйлдэл явагдсан байх ёстой бөгөөд 50% хасагддаг /Утасны зардал – TelephoneГэртээ бизнэсийн ямар нэг үйл ажиллагаа явагддаг бол байрны түрээс, ус цахилгааны зардал, үл хөдлөх хөрөнгийн тавар, байрны зээлийн хүүний төлбөр гэх мэт төлбөүүдээс тодорхой хэмжээг хасч болно. энэ хэмжээ нь таны гэрт явагдаж байгаа бизнесийн үйл ажиллагаа ямар зай тогтмол эзэлдгээр хэмжигдэх болно. Энэ нь гэртээ гаргадаг зардалуудыг бизнесийн зардалд хасч болно гэсэн үг биш шүү. хүмүүс энэ талаар их буруу ойлголттой байдаг. Бусад – Other. Дээрх төрлүүдэд хамаарагдахгүй боловч бизнестээ зориулж гаргасан өөр зардал байвал юунд зориулсанаа тодорхойлоод бизнес зардалдаа оруулж болно.
 
Эдгээр нь нэлээд нийтлэг бизнес зардлуудын төрлүүд болно. Энэ зардлууд нь ихэнх тохиолдолд бизнэсийн зардал гэж хасагдах боломжтой ч янз бүрийн хязгаарлалтууд байдаг бөгөөд татварын нягтлан бодогч хүнээсээ юу нь хасагдах юу нь хасагдахгүйг асууж мэдэх хэрэгтэй. Хувиараа ямар нэг бизнэс эрхэлж байгаа хүмүүс дээрх төрлүүдийн дагуу бизнэс зардлуудаа жилийн турш тогтмол тооцож явах хэрэгтэй. Тэгээд дараа жил нь татварын тайлангаа гаргуулахдаа нэгтгэсэн дүнгээ татварын нягтлан бодогчдоо өгч татвараа бодуулах хэрэгтэй. Том жижиг ямар ч бизнэс эрхэлдэг хүмүүст хамаатай бөгөөд зардлаа тооцохгүйгээсээ болж таны төлөх татварын дүн чинь илүү байх болзошгүй. Магадгүй та зардлаа дутуу хасч байгаа ч байж болно. Үүнээс гадна таны татварын тайланг Америкийн татварын газраас шалгах магадлалтай бөгөөд орлого зардалаа тооцдоггүй бол тайландаа хассан зардлуудыг чинь хэрэгсэхгүй болгож ингэснээрээ нэмэгдэл татвар төлөх болно.
Бас орлого зардлаа тооцсоноор татвараа бодуулахад хялбар байх төдийгүй үнэн зөв тайлан гаргаснаараа Америкийн татваын газрын шалгалтнаас айх зүйлгүй байх болно. Тийм болохоор хэрвээ та ямар нэг бизнэс эрхэлдэг л бол 7 хоногт эсвэл сард нэг удаа цаг зав гаргаад зардалуудаа тооцож байгаарай. Хамгийн амарханаар Microsoft Excel дээр дээрх зардлуудын төрлийн дагуу сар бүр зардлуудаа тооцоод байж болно. Бас Quickbooks гэдэг нягтлангийн программыг ашиглаж болно. Америкийн ихэнх жижиг бизнест ашигладаг. Хэрэглэхэд тийм ч их хэцүү биш бөгөөд яаж хэрэглэх талаар зөвлөгөө өгч болно.
 
Доктор Ж.Ариунболд