Ерөнхий зориулалтын агаарын хөлгийг Монголд угсарч эхэллээ

Нийтэлсэн: 2017-08-17 12:32:52

 Монгол Улсын Засгийн газар, Зам, тээврийн хөгжлийн яамнаас “Ерөнхий зориулалтын агаарын тээврийг Монгол Улсад хөгжүүлэх” бодлогын хүрээнд ОХУ-д үйлдвэрлэгдсэн АН-2 маягийн агаарын хөлгийн эд анги, хөдөлгүүрийг өөрчилж, шинэчлэхээр ажиллаж эхэлжээ.
 
“МИАТ” ТӨХК-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газарт одоогийн байдлаар ОХУ-ын инженер, мэргэжилтнүүдтэй хамтран 2 агаарын хөлөгт задаргаа хийж, угсарч эхлээд байна. ТВС-2МС маягийн Ерөнхий зориулалтын агаарын хөлгийг Монголд угсарснаар зардал бага бөгөөд Монгол инженер техникийн ажилтнууд гадны улс орны мэргэжилтнүүдтэй туршлага солилцож, чадавхжих ач холбогдолтой юм байна.
 
 
Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат “МИАТ” ТӨХК-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрын үйл ажиллагаатай танилцсан бөгөөд энэ үеэрээ цаашид бодлогоор дэмжиж ажиллахаа илэрхийлжээ. Тэрбээр “АН-2-ыг шинэчилж, ОХУ-тай хамтран ТВС-2МС агаарын хөлгийг угсарснаар хөдөө аж ахуй, гал түймэртэй тэмцэх, онцгой байдал, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд ашиглах бөгөөд энэ ажлыг ЗТХЯ-аас бодлогоор дэмжиж, хэрэгжүүлнэ” хэмээжээ. Өөрсдийн дотоод нөөц бололцоо, материаллаг баазаа зөв зүйтэй ашигласны үр дүнд орлогоо тогтмол нэмэгдүүлэн ажиллаж байгаа хэмээн албаныхан мэдээллээ.
 
“МИАТ” ТӨХК-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар анх 2006 онд Европын холбооны улсуудын иргэний нисэхийн дүрмийн хүрээнд өөрийн агаарын хөлөгт хөнгөн, хүнд хэлбэрийн техник үйлчилгээний ажил хийж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл ОХУ, Турк, Тайланд, БНСУ болон дотоодын иргэний агаарын тээврийн компаниудын SAAB340, Фоккер-50, ATR-72, Бойнг 737, Бойнг 767 зэрэг агаарын хөлгүүд болон түүний эд ангид хүнд хөнгөн хэлбэрийн техник үйлчилгээ үзүүлж байна.
 
2017 оны эхний хагас жилийн байдлаар Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар нь БНСУ–ын “EastarJet”, “T’Way” “Jeju Air” компаниудын В737NG маягийн 11 агаарын хөлөг, “ОХУ-ын “UT Air” компанийн 1, мөн тус улсын “Alrosa” компанийн 1 агаарын хөлгийн хүнд хэлбэрийн техник үйлчилгээний ажлуудыг гүйцэтгээд байгаа юм.
СУРТАЛЧИЛГАА :

2 сэтгэгдэл харуулж байна        

  1. Нөгөө АН-2 онгоц унаж сүйдсэн асуудал юу болоод дууссан бэ? МАН Ми овогтын сонгуулийн сурталчилгаанд нисэхээс хүчээр мөнгө хөрөнгө гаргуулж явах гэж байсан гэдгийг тас нуугаад өнгөрөөхөөр шийдэв үү? Онгоцыг орос нисэгч биш онгоц жолоодох эрхгүй ИНЕГ-ын нэг мөнгөний дарга том толгой гарган барьж нисгээд унагасан гэж нисэхийнхэн ярилцдаг юм билээ.Тэгээд ч нисэх зөвшөөрөлгүй онгоц байсан. Онгоцны осолд дүн шинжилгээ хийж ард түмэнд мэдээлж урьдчилан сэргийлэх ёстой байтал МАН -ын нэр барьж тас нууна гэдэг чинь гэмт хэрэг.Энэ тухай олон улсын нисэхийн байгууллагад мэдэгдэхэд Монгол улсын газар нутгаар нисэх онгоц цөөрч төлөх төлбөр багасана гэдгийг эрх баригчид мэддэггүй юм байхдаа.Дараагийн онгоцыг Ганбат сайд хэзээ унагаах вэ?

    Лянь Фу Цай, 2017-08-17 15:08:11, 202.55.191.102Хариу бичих

  2. Таны нэр:

    Тайлбар:

  3. Аль 50-иад оны хуучин сэгээр яах гээд байгаа юм бээ? Нисэхийхэн та нартаа бол наад музед тавих болчихсон эд чинь үнэтэй дурсгал л биз,жирийн бидэнд бол тийм биш шүү дээ ойлгооч дээ.АНУ,Канадаас цоо шинэ биш ч гэсэн гайгүй сайн онгоц боломжийн үнээр олдхоор л байна шүү дээ.

    Зочин, 2017-08-17 18:26:15, 172.58.139.196Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: