sonin.mn
Өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөлийн хурал болж байгаа. Энэ хурлаас тус намын дотоодод үүсээд байгаа асуудал нэг тийшээ болж, ялангуяа "60 тэрбумын хэрэг"-ийг намын удирдлагууд хэлэлцэнэ гэж найдаж буй иргэд цөөнгүй байсан. Тэгвэл "60 тэрбум"-ын асуудалд хамгийн ихээр нэр холбогдсон Ц.Сандуйд намынхан нь хариуцлага тооцож, намаасаа хөөх шийдвэр гаргажээ гэх мэдээлэл нийгмийн сүлжээгээр тарах болов. 
 
Хэрвээ энэ үнэн бол МАН-ын нам нийгэмд навс унаад байсан нэр хүндээ сэргээх алхмыг хийж эхэлжээ гэж харж болохоор байна. Гагцхүү энэ мэдээлэл хэр үнэн бодитой байж, үйл явдал цааш хэрхэн өрнөхийг бид харах л үлдлээ.