Чингис хаан дээд сургуулийн эрдэмтэн, судлаачдын баг Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутгаас Монголын түүхэнд чухал ач холбогдолтой, одоогоос 1930 орчим жилийн тэртээх ховор олдворыг илрүүлж, ханз үсээр бичсэн эртний бичээсийг тайлж уншжээ. Түүхийн дурсгалын талаар өчигдөр “Үндэсний мэдээллийн төв”-д хурал хийж, олон нийтэд анх удаа зарласан юм. Энэ үеэр Чингис хаан дээд сургуулийн багш, түүхлээч, профессор Б.Балжиннямтай ярилцлаа.
-Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутгаас олдсон түүхийн дурсгал Монголын түүхийн аль үед хамаарах, ямар утга агуулга бүхий олдвор вэ?
-Чингис хаан дээд сургуулийн эрдэмтэн, багш нар Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутагт эртний Зүүн Хань улсын үеийн ханз бичиг бүхий хад байгаа гэсэн мэдээллийг 1990-ээд оны үед нутгийн иргэдээс анх авсан юм. Ганц нэг сэтгүүлчид тухайн үед сонирхож харуулсан тал бий. Түүний ул мөрөөр бид 2009 оноос хойш 2-3 судалгааны ажил эхлүүлсэн. Сая дөрөв дэх удаагаа газар дээр нь очиж судаллаа. Хадан дээр нийтдээ 290-ээд ханз байгаа юм. Цаг хугацааны одоогоос 1928 жилийн өмнөх бичээс. Тэр үеийн ханзыг унших маш бэрхшээлтэй. Анх бид Тан улсын ханз юм уу гэж үзэж байсан. Дараа нь IV зууны үеийн 400, 300-гаад оны ханз юм уу гэж таамаглан түүний ул мөрөөр эрдэмтдийн бичсэн мэдээллүүдийг шүүсэн. Ингээд үзэж байтал энэ тооллын 89 оны зургаа, долдугаар сард бичигдсэн байж болзошгүй гэсэн таамаглал дэвшүүлсэн. Өвөрмонголын Хайлаарт болсон эрдэм шинжилгээний хуралд манай сургуулиас Х.Лхагвасүрэн захирал бид хоёр очиж ханз сайн уншдаг Хятадын өвөр монгол хүн Чимиддорж гэж эрхэмтэй танилцаж хүсэлт тавьсан. Хятадын эртний ханз уншдаг ганц хүн юм байна лээ. Үүнээс өмнө Хятадын олон эрдэмтэнд санал явуулж, зургийг нь илгээгээд чадаагүй. Манай зарим эрдэмтдэд ч үзүүлсэн, бичээс их эртнийх учраас утгыг нээж чадахгүй байсан. Энэ жил бүх талын ая тал тохирч, сургууль маань хөрөнгө хүч гаргаж, 4-5 хоног явж судалгаа явууллаа. Бичээс маш өндөрт байгаа учраас хуулж авахад хэцүү. Барилгын тусгай шат угсарч байж тийшээ гарч хуулбарлан авч утгыг нээж уншлаа. Христосын тоолол буюу одоогийн тооллоор 89 оны долдугаар сард гэж ханзан дээр байна. Бидний хувьд зургадугаар сар гэж үзэж байсан. Агуулга нь Зүүн Хань улсын түлхээс, түрэмгийлэх бодлогоор Умард Өмнөд Хүннү салсан үед Умард Хүннүг дайлахад Өмнөд Хүннүгийн цэргийг ашиглаж, зүүн талаас Уханьчуудын цэрэг, Баруун талаас Тангад, Төвдийн хүчийг нийлүүлсэн тухай юм. Хятад ханзан дээр бол 36 мянган цэрэг гэсэн байгаа. Түүхэн баримтуудад түүнээс илүү, дутуу янз бүрээр тайлбарласан байдаг. Тэр үед хийсэн том байлдаанаар Орхон гол хүртэл байлдаж Хүннүгийн Шаньюгийн ордыг сүйтгэж, буцах замдаа тахилга үйлдэж, түүнийгээ хадан дээр бичиж үлдээсэн нь түүх болж үлджээ.
-Тэр хавьд хүннүг баримтлах өөр ямар олдвор байна?
-Энэ талаар “Ханьшу” гэж номд байдаг. Тусгай 24 дэвтэртэй. Түүний нэгд энэ тухай бий. Тухайлбал, түүхэн газар орны нэрийг бид үсэг нэг бүрчлэн тулгасан. Хадны бичээсийг зарим үсэг бүхий хэсэг өмөрч унасан тохиолдол бий. Тэр болгоныг бид анхаарсан. Бичээс 20 мөртэй. Хойноосоо урагш, өөрөөр хэлбэл баруунаас зүүн тийш япон бичиг шиг уншдаг. Нэг мөр нь 10-17 ханз үсэгтэй. Нэг хэсэг нь жаахан баларсан. Бичээсийг бид ханзаар нь ч нийлж тулгасан. Чимиддорж гуайн гаргасан утгын нээлт тун удахгүй хэвлэлд нийтлэгдэнэ.
-Судалгааны ач холбогдлыг эрдэмтэд хэрхэн үнэлж байгаа вэ?
-Судалгааны үр дүн хэмжээлшгүй юм. Бичээсийг нээж уншсанаар түүхийн маш чухал зангилааг тайлсан. Яагаад Хүннүчүүд тарж бутрав. Ямар учраас нэг хэсэг нь баруун тийшээ нүүх болсон бэ. Өмнө нь бол Умард, Өмнөд Хүннү салсан байсан. Тэгвэл Ухань улс хоёр Хүннүг хооронд нь эвдрэлцүүлж, нэгийг нь нөгөөгөөр цохиулах бодлого хэрэгжүүлсэн байна. Түүнээс үүдэж, Дундад Азийн Цагаан Хүннү салсан байдаг, манай тооллын 91 онд. Одоогийн Убекстаны нутаг Арал далайгаас нааш нүүж Цагаан Хүннү улс тогтсон, нэг хэсэг нь Атиллагийн Хүннү болж салсан, бас хэсэг нь Энэтхэгийн Хойд хэсэг рүү суурьшсан. Үлдсэн 100 мянган өрх нь Сяньбиг дагаж нэгдсэн. Өмнөд Хүннүчүүдийн ихэнх нүүж Цагаан хэрэм рүү очоод уусч алга болсон. Үйл явдлын түүхэн гогцоо ийм учиртай. Үүний баримт болох түүхийн дурсгалыг нээснээрээ ач холбогдолтой юм.
-Танай сургуулийн эрдэмтэн багш нар өөр ямар судалгаа хийв?
-2000 шахам жилийн өмнө болсон үйл явдлын бичиг өмнө тохиолдож байсан зүйл бараг байхгүй. Зөвхөн энэ бичгийг тайлж уншсанаас гадна бид археологийн маш олон дагавар баримтууд, Монголын түүхийн сүүл үеийн буюу Их Монгол Улсын хаадын үеийн түүхтэй холбоотой тодорхой хэдэн обьектийг судалж тогтоосон. Газар дээр үлдсэн эд мөрийн баримт, сурвалж бичгүүдийн орон зай, тухайн үед болж байсан үйл явдлыг энэ удаагийн аяллаар эцсийн байдлаар тогтоосон. Өмнө тогтоосон байсныгаа лавшруулж үзсэн.
-Их хаадын үеийн түүхтэй холбоотой ямар олдворууд Дундговьд байна вэ?
-Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Тарагт багийн нутагт 1141 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдөр Өгөөдэй хаан таалал төгссөн. Эртний Иран сурвалжид байдаг. “Монголын нууц товчоо”- бол Өгөдэй хаан тэнгэр болов гэж бичсэн байдаг. Яаж яваад нас эцэслэсэн талаар нэг ч үг байхгүй. Тэгвэл Рашид Ад Диний сурвалжид Хар Хүрэмээс дөрвөн өдөрчийн газар Чихигт ан хийж яваад хээрийн ордондоо таалал төгссөн гэж бий. Чихигт ан гэж юу байв гэвэл ав хоморгын нэг хэлбэр. Тэр нь Өтөг Хула уулнаа болсон гэж бий. Тэгвэл Хула уул тэнд оршдог. Өтөг хөөврийн тал дэргэд нь байж байна. Тэр үед маш олон зээрийг тэр хөндийд хурааж авлаж байж. Тухайн үе арванхоёрдугаар сар гэдэг бол мах сайхан хөлдөх цаг, их авын үе. Үүнийг тохиолдуулан их ав хоморгоор цэргийн хээрийн сургууль хийдэг. Өгөдэй хааны нас барсан шалтгааныг эрдэмтэд янз бүрээр таамаглан бичдэг. Тэгвэл газар нь одоо ч нэрээрээ оршиж байна. Үүнийг бид 1992 онд явж тогтоож байсан. Түүнийгээ сая лавшруулж үзсэн. Онгийн голын зүүн, баруун эрэг, уртаашаа 100, өргөөшөө 50 км орчим талбай, Төгрөг цагаан чулуутын хөндий маш сайхан өвстэй газар. Тэнд цэргүүдээр зээр гөрөөсийг хураалган, нутгаасаа гаргахгүйн тулд шонд дарцаг, даавуу өлгөж байгаад авладаг байж. Түүний үргээлгийн чулуун шонгууд одоо ч байна. Дурсгалыг тогтооход зай, түүхэн он цаг, сурвалжид тэмдэглэсэн газар нутаг яг таарсан. Тийм олон шонг хэн яах гэж босгох вэ. Ав хоморго, цэргийн сургуулийн талбай гэдэг нь хөдөлбөргүй тогтоогдсон.
-Онгийн гол дагасан түүхийн бусад дурсгалд ямар зүйлүүд илрэв?
-Өгөдэй хааны ордонгийн туурь бий. Эрдэмтэд янз бүрийн замаар судалсан. Тэр талаар манай археологчид мөн урьдчилсан таамагласан зүйлүүд байдаг. Түүнийг хэмжилт хийж судалсан судалгааны ажлууд бий. Энэ талаар археологчдоос асуу..
Ч.Үл-Олдох
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Хятадууд өмнөд Хүннүгийн цэргийн хүчийг ашиглан, зүүн талаас нь Ухуань, баруун өмнөд талаас нь Тангад Төвдийн хүчийг нийлүүлж байгаад Умард Хүннү-г цохисон юм байна. Энэ чинь халх өвөрмонголчууд хятад, манж цэрэгтэй нийлж байгаад Зүүнгарын Ойрадыг хядсан гэдэгтэй яг адилхан түүх байна шүү дэ. Монголчууд угаасаа ингэж хоорондоо хагараад, хятадтай хил залгаж ойрхон байдаг монголчууд нь хятадаас хол байдаг монголчуудыгаа хятадтай элбэж байгаад хяддаг байсан юм байна. Эрт үед энэ түүх давтагдаж байж. Ирээдүйд л бүү давтагдаасай.
яг үнэн дэ дөрвөдүүд манжтай нийлээд өөлдүүдийгээ хядсан юм шүү дээ халмигаасторгуудуудыг буцаж ирэхээр айгаад манжаас орогнол хүсэж халхад ирсэн дээ түүх бүү зохио
teneg hulgaichaa, durwuduud hyadaagui hucheer daichilj gazarchluulsan yum. harin uher halh ih olon tsereg gargaj hyadaltssan
Одоо ч гэсэн төр нь хоёр хуваагдаад ихэнх нь урд хөршийн бодлогыг нь хэрэгжүүлж, шагналд нь хэдэн үеэрээ идэх хоолтой болж байгаа юм биш үү? Цэвэр монгол хүн ховор. Хүн бүр л өөрийгөө халх л гэнэ. Гэвч тйим биш. Хүрээнд хамгийн сүүлд 1919 онд 40 мянган монгол байхад, 150 мянган хунхууз нар байсан. Тэднийг хөөж гаргасан гэдэг шал худлаа. 8000 хүрэхгүй хунхуузын хар цэргийн 6700 ыг нь бут цохиж үлдснийг хөөн зайлуулсан юм. Одоо тэдний үр сад төрд шургалчихсан жинхэнэ новширч байна даа.
Үнэнг бичжээ. Тэдний үр сад монголыг мөхөөх гэж төрд гарсан
150 000-180 000 орчим байсан.2 жилийн дотор бараг бүрэн гаргасан гэдэг юм аа.Урагш зугтаасан Хунхууз нарыг урд говьд Монголчууд эр эмгүй таарсан газар нь алж байсан гэдэг.Монголд үлдсэн нь өсөөд үржээд олон болоод ДЭЭР нь Хятад ажилчид орж ирээд нэмсээр дахиад л 100 000 болхоор нь Ю.Цэдэнбал 3 удаа нутаг луу нь буцаасан байдаг.Цөөхөн хэсгийг нь Сэлэнгэ,сүхбаатар Хэнтий тийш нүүлгэж ногоо тариулж байсан байдаг.
түүхийн үнэт эх сурвалжийг уйгагүй хөдөлмөрөөр олсон эрдэмтдэд баяр хүгэе
bayr hurge. sain surgamj baina
Ухуань гэдэг чинь Зүрчид, киданчуудын өвөг дээдэс. Тэгэхээр монголчууд хятадууд болон манж зүрчидүүдтэй нийлж байгаад хойд монголчуудыгаа хядсан юм байна.
Uhan ni Dunhugiin neg salbar ooroor helbel uvug Mongol aimag. Hunnu harin tureg taldaa baij medne.
Одоо харь улсын тагнуулын байгууллага ойрд гаралтай нямдорж,батчимэг гэхчлэн этгэдүүдийг зориуд сонгон авч элсүүлэн авах тагнуулын ажиллагаа явуулж, тэд ч халхад дургүй сэдлээрээ дуртайяа элсч Монгол улсын эсрэг тагнан туршиж байгааг ТЕГ илрүүлээд илчилчихсэн.Энэ бол баримт юм.Тэгэхээр өөрслдийгөө эх оронч гэж цээжээ дэжлдэжх өвчтэй хөөрүү хнийрхүү дөрвөдүүд хэний хатгаасанд ямар амархан унаж байгаагаа ойлгох болсон.Та нар монгол туургатны цорын ганц тусгаар тогтносон улс болох Монгол улсыг байгуулан өдий хүртэл аваад ирсэн, цөм нь болсон үнэн гавьяат Халх түмний эсрэг хорон санаат сэдэл агуулвал Өмнөд Хүн улс мэт болохоо эртхэн ухаарах хэрэгтэй. Та нар "Увс хүн" мэтийн золбин хорон санаат хөтөлбөр боловсруулж бүх монгол туургатныг эдийн засаг,бусад чиглэлээр жүүд мэт дарангуйлна гэж солиорч явдгаа болих ёстой.Харахад энгийн мэт боловч бөхөөр дамжуулан хагалдан бутаргах бодлого яваадп байгааг анзаарч байгаа байх.Ганц баянмөнх гэгч өшөө хорсолдоо шатаж яваа хомхой нохойн золиосонд монголын язгуур эрх ашиг хохирох ёсгүйг бодох ёстой.Та нар яс юман дээрээ бол Галдантай падлий ч байхгүй урвагчдын үр сад гэдгээ ойлгох хэрэгтэй.Та нар бол Галдангийн эсрэг Да Чин гүрэнд хүчлэн зүтгэсэн Аюуш баатар нарын зүтгэлээр халхын хаяанд үлдсэн хүмүүсийн үр сад шүү дээ.Түүхээ сайн уншихгүй байж хаа байсан Галдангийн гавьяаг өөрсөддөө нааж баатар болох гэж далдаганах хэрэггүй.Манжийн хаанд сайн зүтгэсний шагнал чинь энэ юм.Толгойныхоо эргээг гаргацгаа.Монгол улсын нэгдсэн язгуур эрх ашгийн төлөө олон ястнаараа талцан дотор зуураа хагаралдалгүй нэг үзүүрт сэтгэлээр зүтгэж ган бат хана хэрэм мэт болох нь үндэсний тусгаар тогтнолын төлөө бидний үеийнхний хийж чадах эрхэм зүтгэл болно.Монголд нэг л эрх ашиг бий.Тэр бол МОНГОЛЫН ЭРХ АШИГ .Энэнээс гадуур халхын эрх ашиг,дөрвөдийн эрх ашиг,буриадын эрх ашиг,баргын эрх ашиг, хорчины эрх ашиг гэж байхгүй.
Нэгдсэн улсын БИШ нэгдмэл үндэстэн улсын иргэд хоорондоо ийм үг хэлэлцэж байгаа нь зохисгүй.Хэн нэгний хамгаас л гэж хархаар байна шүү.Бодолтой байгаарай залуус аа.Хүннүүгийн үеээс л урд тал нь УРХИНД орж байж шүү дээ
Зөвийг өгүүлэв...
1141 биш 1241 он байлгүй дээ....Үл Олдох минь үл ойлгогдох худал мэдээ бүү тараа....
bayar hurg'e
Ашгүй дээ Монголын нутаг амьдарч байсан нүүдэлчин аймагуудын дунд хагаралдуулах бодлогыг Хятад Төвд хоёр улсын өвгөд дээдэс хийж байсан баримттай болсон чухал шүү Ойрд Халхын дунд яс хаяж байсан төвдүүд одоо ч Монголын лам нарын хэрүүл зодоонд хүргэсэн турхиралтыг цэвэрхэн хийгээд явж байна
buruug busdaas buu hai gedeg. gehdee naad ug chini unen ug shu.
Гэнэн тэнэг чигээрээ үхэх ч гоё юм биш шүү дээ.Аливаа улс үндэстний мөхлийн үндсэн гол шалтгаан нь ердөө л дотоод хүчин зүйл байдаг.Хэрвээ өөрсдийн бутрал хагарал, нэг нэгнийхээ дээр гарах гэсэн,эрх мэдэл эд хөрөнгөнд сувдаг шунасан ялт үйлдлийн төлөө харь улс үндэстэнг буруутгасаар байвал алдаагаа дахин давтахад бэлхнээс бэлэн байна гэсэн үг.Эрхийн тэнэг хүүхэд бүх алдаандаа бусдыг буруутгаж, түүнийг нь эцэг, эх нь өөгшүүлсээр,насанд хүрсэн хойноо ,бүүр болоогүй насан туршаа хэн нэгэнд юм уу эсвэл ямар нэгэн юманд "гомдож" буруутгаж гоншигоносоор үхэж далд ордог.Ийм бүтэлгүй тэнэгийн хүмүүжлээр бид хол явж амжихгүй.иймд манай хагарал бутралын түүх бол бидний алдаа байсан гэдгийг хатуу цээжлэх ёстой.Иймээс элдэв болсон болоогүй халх,ойрдын хагарал гэхчлэн зохиомол зүйлийг давтан улиглаж хагарлыг өөрсдөө үүдэх ёсгүй.Хэрвээ ингэвэл чи одоо ч түүхээсээ сургамж авалгүй гоншигонож яваагийн баталгаа юм.Тэнэглэлээ зогсоо.өөр нүдээр түүхээ хар.
unen!!!!!!!!!!!!!!!!
Tand bayarlalaa. orchin yeiin delhiin dyrmiig ta yneheer saihan hellee. chadaagyi bol hohi chini. idyyl shuluul. chadsan bol bolj baina. id, shul.
Ха ха хэдэн хэлбэр галбиргүй гахайнууд хадны дэргэд цуглараад хог шавхруу долоож байгаа бололтой.
Хаанахын мал бэ чи, интернэтэд хүмүүс юм унших гэж ордог юм. Эсвэл хордож үхэх гээд байгаа улсын нэг үү. Чам шиг баасаар монголчууд дутахгүй…хурдан үхэж далд ор.
hohi chini dee omhii yhryyd. hatgaasand orj hoorondoo alaltssan bol oorsdiin chini hohi. er ni bol mongoliin tyyh bol urvagch ataarhagch shunaltuudiin hoorondoo urvaj alaltssan tyyh yamar oligtoidoo hede hed tasarch huvaagdan nutag ornoosoo nyyj zugtah ve. odoo orchin yeiin tyyh ni gazar shoroon deeree gadaad dotood har shar huvalzuuddaa idyylj doromjluulj guilgachilj amidrah. iim shaaruud oodloh yy
орчуулгыг нь үг үсгээр нь тавьж сонирхуулаач
Баяр хүргэе,Монгол Улс Мандан Бадрах болтугай .