Эрхэм хүндэт ард, иргэдээ!
Төрийн цэргийн байгууллагуудын генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, ажилтан албан хаагчид аа!
Хүндэт зочид оо!
Улс, эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хилийн халдашгүй дархан байдлыг хамгаалах, иргэдийн аюулгүй байдлыг хангах хүнд хариуцлагатай үүргийг буурал түүхийн олон нугачаанд хэлбэрэлтгүй сахин биелүүлж, эх орондоо дайн тулаангүй, амар тайван амьдрах их түүхэн замнал, ололт амжилтыг улбаалан авч ирсэн Монгол Улсын төрийн цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүн та бүхэнд баяр хүргэе.
Монгол төрийн тусгаар тогтнолын тулгуур нь төрийн цэргийн байгууллагууд байж, төр, ард түмний өмнө хүлээсэн өндөр хариуцлагатай албаа итгэл төгс биелүүлж, эх орныхоо аюулгүй байдлыг баталгаажуулахад та бүгдийн мэдлэг, мэргэжлийн ур чадвар, хичээл зүтгэлээс ихээхэн хамаарах болно гэдгийг тэмдэглэж байна.
“Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичгээр улсыг батлан хамгаалах тогтолцоо, батлан хамгаалах үндсэн чиглэлийг тодорхойлсон тул Миний бие Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд батлан хамгаалах хүчин чадлыг бэхжүүлж, төрийн цэргийн байгууллагын эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлэн боловсронгуй болгоход нэн тэргүүнд анхаарч, хуулиар хүлээсэн үндсэн чиг үүрэг болон тайван цагт хамтран үүрэг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэхэд дэс дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх болно.
Зэвсэгт хүчний цэргийн зэвсэглэл, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах, цэрэг-улс төрийн өндөр мэргэжлийн стратегич офицеруудыг бэлтгэх, агаарын цэргийн зэвсэглэл техникийг шинэчлэх гээд олон асуудлыг Та бид хамтран шийдвэрлэх шаардлага гарч байна.
Улс орноо хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцох зориулалт бүхий цэргийн анги, салбарыг бэхжүүлэх, гүйцэтгэх үүрэгт нь зохицсон цэргийн болон тусгай техникээр хангах, улмаар цэргийн алба хаагчдыг бүтээн байгуулалтын ажилд оролцуулан ажиллах хүчний мэргэшсэн нөөц бий болгох, залуучууд цэргийн алба хаах хугацаандаа орлого олж, хуримтлалтай болоход чиглэсэн “Нэг цэрэг-нэг үндэстэн” зэрэг хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх нь улс орны хөгжилд түлхэц болно гэж үзэж байна.
Монгол Улсын зэвсэгт хүчин залуучуудыг эх оронч, үндэсний үзлээр хүмүүжүүлэх, эх орноо батлан хамгаалах мэдлэг боловсрол, бие бялдар, сэтгэл зүйн хувьд төлөвшүүлэхэд идэвхитэй, санаачилгатай оролцдог, хамтран ажилладаг эв нэгдэлтэй, нэг зорилгод төвлөрч чаддаг болоход анхаарч, Та бүхнийг олон талаар шахан шаардаж, сайн үйл хэрэг, сайн цэргийн мэргэжилтнүүдийг дэмжин ажиллах болно.
Монгол Улсын зэвсэгт хүчнийг улс төрийн нам эвсэл, бүлэглэл, арилжаа бизнесийн холбооноос холдуулж, жинхэнэ эх оронч, чадварлаг, мэргэжсэн цэргийн стратегич удирдлагатай зэвсэгт хүчин байх ёстой гэдгийг энд зориуд анхааруулж байна.
Хоёр хөрш орон болон бусад гадаад орны төрийн цэргийн байгууллагатай байгуулсан цэргийн, цэрэг-техникийн хамтын ажиллагааг өргөжүүлж, Олон улсын хамтарсан сургалт дадлагыг үр өгөөжийг нэмэгдүүлж, урт хугацааны хөтөлбөрөөр мэргэжлийн өндөр бэлтгэлжилт бүхий бие бүрэлдэхүүн, орчин үеийн зэвсэглэл, техник бүхий чадварлаг Зэвсэгт хүчнийг бүрдүүлэн хөгжүүлэх зорилго, зорилтуудыг Та бид хамтран хэрэгжүүлж чадна гэдэгт Би итгэл төгс байна.
Эх орондоо өргөсөн тангарагтаа үнэнч байж, сахилга, зохион байгуулалтаа бэхжүүлэн, төрийн цэргийн бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө тууштай зүтгэхийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд уриалж, цаашдын албанд тань их амжилт, амьдралд тань аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Монгол цэргийн сүлд хийморь бадран мандаж байх болтугай.
“Ура” нөхөд өө!
Сэтгэгдэл0
2017 оны 7 сарын 7 бол Монголын түүхийн хуудсанд заавал бичигдэх естой монголчуудын бахархалт өдөр.Энэ өдөр монголын төрийг бүхэлд нь эзэгнэсэн Зо Зи Сан овогт Энхболд гэгч хятад хүнээр удирдуулсан хятад гамингийн эрлийз хурлийзууд,тэдэнд худалдагдсан шанзав Бадамдоржтонгууд, хятадын нууц тагнуулууд,эх орноосоо урвагчдын мафийн байгууллага болсон МАН-ын эсрэг хүч тэнцвэргүй тулалдаанд Монголчууд ялсан өдөр.Энэ өдрийг Монголын уламжлалт баярын жагсаалтанд оруулж жил бүр тэмдэглэж байх естой.Түүхийн сурах бичигт оруулж хэвлэх естой.
Ха хА ха, хүч тэнцвэргүй тулалдаан ч гэх шиг, ккк, монголчууд ялсан ч гэх шиг ккккк, сонгогчдын 38,2 -хон хувь нь л дэмжсэн шүү дээ
Чи монголд хятад гаралтай улс Монголын хүн амын талд хүрнэ гэх гээд байна уу?
Үхсэн хойноо Муу Орк
Ерөнхийлөгч нүүр дүүрэн инээгээд сайд нь яагаад байгаа юм бол оо.......
ЧАМ ШИГ НЬ БААГИЙ АВАРГЫГ СОНЖДОЖ ОЛОН ЮМ ЯРЬДАГГYЙ ЮМ АА!!!
Яахав дээ хөгширч байна шүү дээ хөөрхий
Уйлж байх шиг байна.Баагий аварга ерөнхийлөгч болох боломжоо Цай даргад алдсан.Сая Далай Ми Сан овогт даргаа Монголын тэргүүн болгох гэж хөлсөө гоожуулж зүтгээд барсангүй.Тэхээр уйлах нь аргагүй шдээ.
Аль алин нь инээдтэй байна...батлан хамгаалахдаа аль хир хөрөнгө зардаг улсав,цэрэг зэвсгийн хүчээр бүсдээ хэдэд ордог улсав,энэ хоёр аврага армитай,цөмийн зэвсэгтэй гүрний дунд хавчуулагдаж нуугдчаад хэнтэйгээ байлдах гэж зэвсэглэлээр хөөцөлдөх гээд байгаам,бөх сайдын Шойгугаас сөнөөгч онгоц гуйсан нь "хүүхэд байхад чоно гуай,чоно гуай сум өгөөч,сумаар яах гээв,таны толгойг хага харвах гэсэн юм" гэдэг тоглоомыг санагдуулж билээ хэ хэ хэ,нөгөөдөх нь юу гэж өгөхөв,харин Женкогийн цэргүүдийг дэмий тэжээхээр боолын хөдөлмөр хийлгэж халагдахдаа хэдэн төгрөгтэй халагдах санаа зөв,ганц жилийн цэрэг өөр юунд сурахав,хүрз жоотуу барьж,носилконд гүйхэд долоо хоногийн дадлага л хангалттай
Жижигхээн сөөнги хүний өмнө ингэх ч гэж дээ. Парад нь сүртэй, зориулж байгаа нь жол юм.
Jijig ch bai delhiin avarga bizdee?
yamar olon gunshintai pizdaa ve.surtei novsh.
ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ.МАН-ЫН ДАРГА М.ЭНХБОЛД МОНГОЛЫН ТӨР САЛБАР ХАРьЯЛАХ ЯАМ АЛБА САЛБАРУУДЫГ МОНГОЛ ҮНДЭСТНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛД НӨЛӨӨЛӨХ ХЭМЖЭЭНД ХҮРТЭЛ ХЯТАД,ХЯТАДЫН ЭРЛИЙЗҮҮДЭЭР ДҮҮРГЭЭД БАЙНА.ЭНЭ БАЙДЛЫГ СУДЛАН ҮЗЭЖ АРГА ХЭМЖЭЭ АВНА УУ..
Баагий аварга гудиггүй сайхан царайтай ажлын садаа шуналын тулам юм билээ шүү Эр цэргүүдээ мартсан үхэж бсан сайд ийм сайд энэ төрд олон бүү байг
Энэтхэгээс хаан хүү ирж 2017оны 7с 27нд хаан ширээнээ сууна гэнээ. Одоо тэгээл заан маан, анааш манааш нэхэх нь ээ. Хатан. Наадмаар чинь яагаад байлаа, долоон тахил гээд л долоон хүн өргөөд байлуу.
Бас юун хаан бэ? Хятад угсааны хаан уу? Сая сонгуулиар хятад хүнийг хаан болгох гэж МАН үзээд барсангүй.Өөр аргаар үзэж байж болох юм.
Ymarch Technik heregselguigee busöd orond zarlaj baigaa ym shig iim ym hiih heregguistee onigoo. Ternii orond zugeer baij baisan ni daruuhan.
ямар ч батлан хамгаалалгүй, гаднаас шууд орж ирээл ер. их хурал, засгаас асуухгүй нэг ладак хүүхэд яаран ширээн дээр суулгах. нечүн чойжин бөө, баахан төвд high lama егзөрүүдээс нь ирчихсэн зохион байгуулаад байгаа юмуу. өглөө 9.30д
хийгээр цохих нь ээ
Монголын армийг барилдаж цагдаа төгссөн бэлэг тэмдэгийн гүээгээ даахгүй цагдаагийн хурандаа,кино дууриаж савсаганадаг Орос авгайтай 10 төгсөөгүй банди хоёр удирдах үе ирдэг л юм байна.