sonin.mn
ЛОНДОН./ВВС/. Монакогийн Monaco Legends дуудлага худалдааны компани Владимир Путины зүүж байсан бугуйн цагийг зарсан тухайгаа мэдээлжээ. “Patek Philippe Triple Complication” гэдэг брэндийн  уг цагийг нэрээ нууцалсан хүн худалдан авчээ.
 
Владимир Путины нэр дээр бичигдсэн баталгааны бичиг баримт бүхий “Patek Philiippe Triple Complication” брэндийн цаг Antiquorum дуудлага худалдаагаар зарагдсан байна.
 
“Patek Philippe Triple Complication” бол цагаан алтан их биетэй, алтан нүүртэй, мөнхийн хуанлитай маш ховор цаг юм, учир нь ийм цаг маш цөөхөн ширхэгээр үйлдвэрлэгддэг бөгөөд онцгой үйлчлүүлэгчийн хүсэлтээр тусгай захиалгаар хийдэг аж.
 
Нэрээ нууцалсан дээрх худалдан авагч уг цагийг 1 054 000 еврогоор худалдаж авсан гэж Monaco Legends компани мэдээлжээ. 
 
“Путины цаг” зарагдсан эсэх тухай сэтгүүлчдийн асуултанд Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков хариулахдаа "энэ бол хуурамч мэдээлэл" гэж хариулсан байна. 
 
Харин Monaco Legends компани мэдэгдэхдээ, уг цагийг Владимир Владимирович Путин гэдэг нэртэй хүнд бэлэглэхээр нэр нөлөө бүхий нэгэн хүн худалдаж авсан гэжээ.
 
“Patek Philippe Triple Complication” цагны баталгааны бичигт бүх тохиолдлын 99,9 хувьд нь цагийг худалдаж авсан хүний нэрийг тавьдаг ба тун ховор тохиолдолд өөр хүний нэрийг тавьдаг гэнэ.
 
О.Барс 
Эх сурвалж:Монцамэ агентлаг