Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Элчин сайд нарыг эгүүлэн дуудах тухай” албан бичгийг өчигдөр (2017.07.19) Монгол Улсын Их Хурлын даргад хаяглан ирүүлсэн билээ.
Уг албан бичигт Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон хариу илгээв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдод хандсан “Хариу өгөх тухай” эл албан тоотод:
“Танаас ирүүлсэн “Элчин сайд нарыг эгүүлэн дуудах тухай” албан бичигтэй танилцлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5-д “Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг Улсын Их Хуралтай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татах”, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт “Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг хууль тогтоомжид заасны дагуу Улсын Их Хуралтай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татна” гэж тус тус заасан.
Харин Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох, эгүүлэн татах саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх нь Засгийн газрын бүрэн эрхийн хүрээнд хамаарч байна.
Дээрх хуульд заасан журмын дагуу Засгийн газрын санал болгосноор Ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхийн хүрээнд Элчин сайдыг эгүүлэн татах, томилох асуудлыг Улсын Их Хуралд ирүүлж, зөвшилцдөг. Хуулийн энэ зохицуулалт 1992 оноос хойш ямар ч салаа утгагүй хэрэглэгдэж ирсэн бөгөөд үе үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн гарын үсэг бүхий албан бичгээр Улсын Их Хуралтай харилцаж ирсэн болохыг Танд үүгээр мэдэгдэж байна.
Цаашид хүчин төгөлдөр үйлчилж байгаа Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн харилцааны хэвшин тогтсон ажил хэргийн уламжлалыг алдагдуулахгүйгээр Улсын Их Хуралтай харилцаж байхыг хүсье” гэжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл0
Ми овогт нь Шинжааны луухааныгаа өмгөөлж байна
УИХ Баяр Ям Энхсайхан нараа авч улдсэнээр МАН ыг улам муухай харагдуулж 2020 онд магадгуй тэрнээс ч омно МАН комоороо гудамжинд гарах нухээ малтаж байна МАН ы шударга жирийн гишууд л хайран байна
МАН ны шудрага гишүүд одоо Үхэрийгээ дагахаа болих хэрэгтэй. Тэр чинь ердөө Үхэр.
Энд 2 юм харагдлаа. 1.Энхболдын хутган үймүүлэх ажиллагаа энэ зарчмыг тэр мэдэхгүй байх ёсгүй 2.Баттулгын хууль зөрчдөгийг харуулж буй үйлдэл эс бөгөөс Баттулга хууль огт мэддэггүйнх
sha sha zvgeer syyxar zvlgej syy gej medex vv...xyyli medexgvi ch gex shig irbaa chin
МАН-ын Засгийн газар нь тэгээд Баярыгаа эгүүлэн татахыг санал болголоо юу?
Ерөнхийлөгчийн тангаргаа өргөсөн л бол урьд өмнөх өш хонзон, атаа жөтөөгөө орхин урагшаа харж ажиллах хэрэгтэй байх. Энхсайхайханыг ямар үндсээр татах гэж. Өөрөөс нь толгой илүү, нүүдэл хол сэтгэдэгт атаархсан атаархал . Арай жинхэнэ монгол биш гэсэн тайлбар тавьж нүдний булай болох юм биш биз.
Энхсайханы хийсэн хэргийг Монгол улс мартаагүй шүүүүү
Enhsaihan ard tymenii esreg
Geree hiij yavsan shyy
Tomiloh bolohoor IH erunhiilugch, erguulj tatah bolohoor zuvhun zasgiin gazrin buren erhin asuudal bolood bhdaa yahavdee. Goojuur huulia toiruulj ashiglaj chadhimaa
usan teneg maluud huuli toiruulahdaa garmgai gej jigteihen, luivarchin hulgaichiin zandaa!!!
Эд нар амжихгүйээ. Монголчууд олуулаа болсон гэдгийг харж байгаа байлгүй. Одоо ч нэг нэгдээд нийлээд Ерөнхийлөгчөө дэмжээд байхад шудрага үнэнд ойртоно шүү. Итгэл найдвар байгаа. Энэ Монгол эр Ард түмнийхээ төлөө ажиллана даа.
Элчин сайд аль нэг намын сонгуулийг удирдан явуулж болно гэж ямар хуулинд заасан байдаг вэ?
Хайгаад олоогүйээ. Олсон хүн байвал хэдэд байна хэлээрэй?????
Еронхийлогчийн эрх мэдлийн асуудал биш уу! Юун засгийн газар.
Зарлигдаад л болно доо. Чадаж байгаа юманд Одоо арга тасрах гэдэг энэ дээ.
Хэнийгээ хамгаалж өайгаагаа ухаарах цаг иржээ
sain baitsgaana uu? HEHEHE, yamar sonin yumbe, yu bolood yavchihvaa gej. ZG gedeg guitsetgeh baiguullaga, ter tusmaa hariutssan salbar burdee Bodlogo Yavuulah, Bodlogoo gargah ajillagaagaa holbogdoh buhii l torliin sudalgaandaa tulguurlan ajillah hodolmorloh subekt/etgeed yum bishuu. Zahidlaas uzej harahad, bi geech etgeed ene zahidal yu heleed buig oilgoogui baij bolzoshgui, ZG ESaidiig "meddeg" boltoi. ESaidiig chini TOR(Eronhiilogch) tohoon tomildog yum bishuu. Eguulen tatahaa hurvel "TOR TATAH L BOLNO" gehchlengeer Huuli Tsaaz ni Baidaggui yumuu. Er ni ingehed, Mongoliin Huuli Tsaaziin Bichguud ni Hen ni Herhehiigee nariin chand has hash zaaj zuraagui Eh Tolgoigui, Holgui Holion Bantan Baidag yum bishuu. Buur yu ch oilgohgui yum, Tolgoi ch hurehgui yum, MOngoliin ene Huuli Tsaaziin Bichguudiin huvid.
Энэ үйлдлээрээ МАН өөрсдийгөө эх орноосоо хулгай хийж оффшор данс руу зөөсөн өмхий хархнуудыг өмгөөлөгч хар хүч болохоо нотоллоо.Бүхэл бүтэн намаа ганцхан С.баяр гэдэг эрүүгийн элементээр сольчихлоо доо,та нар.МАХН-д баяр хүргэе.Дараагийн сонгууль та нарынх боллоо.Амжилт хүсье.
Estoi zasrahgui yum bna buruu huul bus es zuigui etgeed naraa bainga umguulj bh yum sunuj ygyi bolohgui yum bhdaa uul n Dilav hutagt helehdee 90 jil bolood duusna gsen baidaggyu shuu novsh gj
Erunhiilugch amlaltaa bieluuleh l heregtei.Eh ornoo tseverlemeer baina st.Ingej ene hedhen HULGAICH nart buuj ugmuurgui bn.Tegj l taniig songoson shuu!!!! Daraagiin alhmiig hiigeerei!!!!!!
odoo ene oldson bolomjiig buh talaar ni ashiglaj zuv golidrold oruulahiig tuiliin husie!!! Ene hulgaich nar nuhee sain maltsan baihiin.Ingej nudnii bulai tumnii shivshig bolon suudald ulairch baihiig bodohod uvgun Bayrt ih l chuhal bndaa ene suudal!!!!
Зика еерийгее еренхийлегч гээд бодчихож
Yag unen. Zika uuriinhuu gariin usegtei alban bichig yavuulsan baina. Huuliaraa bol Erunhiilugchiin uuriinh ni gariin usegtei bichig baih yostoi yum baina l daa. Hen hen ni huuliin daguu ajillah yostoi.
зи.энхболд одоо наманцараа ялагдуулчихаад ингэж том том бааж болохгүй ээ. саяны ерөнхийлөгчийн сонгуульд м.энхболдын алдаануудаас болж зөвхөн баттулгад саналаа өгсөн юм шүү. танай хогийн хулгайч намд өгөөгүй. үүнийг сайн санаж яв. ерөнхийлөгчийн өмнөөс дүвчигнэхээ больж ажил олдсон дээрээ тамгын газартаа хурган даргаа хийж яв.
Баттулга тийм л шудрага юм бол өөрөө бүрэн эрхээсээ татгалзаж төмөр замынхаа луйварыг шалгуулал даа.
Монголдоо хүний нүүр харж чадахаа больсон урвагч, луйварчидийг эргүүлэн татах санаачлага гаргаж. УИХ-ын гишүүн Баасанхүүч энэ тухай бичиг өргөн барьсан. Луйварчдаа МАН хамгаалаад улам нэр хүндгүй ард олны итгэлийг хүсэрдүүлэгч субъект гэдэг нь нотлогдсоор байна. Элчин сайдуудыг эргүүлэн татахын цаана өчнөөн олон бохир зүйлийг цэгцэнд нь оруулах асуудал давхар явж байхад МАН-ны удирдлагууд аргагүй л барьцаанд байна даа.
УИХ намрын чуулганаар хэлэлцвэл хэлэлцээд, хэлэлцэхгүй байсан ч болнодоо, гол нь ЕТГ албан тоотоо явуулчихсан бол тэгээд болоошдээ итгэмжлэлээ цуцлаад эргүүлэн татахад. Ямар хууль зөрчихүү?
Өөрийнх нь ишилсэн үндсэн хуулийн заалтанд засгийн газраас зөвшөөрөл авах тухай огт байхгүй ба ард түмнийг тэнэг гэж доромлохоо болио цолмон ллраа. Ерөнхийлөгчийн эрх мэдлийн субьект-д элчин сайд томилох, татах асуудлыг УИХ-тай зөвшилцөн /албан бичиг өгснөөр/ шийдвэрлэнэ гэсэн л байгаа, одоо зарлигаа гаргаад гаргаад яваа
S Bayariig hamgaalj bgaan bh daa novshnuud