Монгол улс тав дахь Ерөнхийлөгчөө наадмын өмнөхөн сонгов. Дахин санал хураалтаар, нийт сонгогчдын гуравны нэгээс бага санал авсан АН-ын нэр дэвшигч Халтмаагийн Баттулга яллаа. Шинэ ерөнхийлөгч бол самбо бөхийн дэлхийн аварга, зураач, тэрбумтан, УИХ-д гурван удаа сонгогдсон, төрийн сайдаар хоёр удаа ажилласан хүн.
Ерөнхийлөгчийн тангараг өргөхдөө тэрээр хууль ёсыг дээдлэхээ, төрийн албыг наймаалдаг гэмт үйлдэлтэй тэмцэхээ, иргэд ядуурч цөөн хүний халаас зузаардаг бурангуй ёсыг таягдан хаяхаа амлав.
ХУУЛЬ ЁСЫГ УЛАНДАА ГИШГЭСЭН НЬ
Монголчууд бидний байгуулж буй ардчилсан, зах зээлийн нийгмийн үндэс суурь нь хууль ёс (бас хуулийн засаглал гэдэг, rule of law) юм. Хууль ёс гэдэг нь хувь хүний өмчлөх эрхийг баталгаажуулах буюу юуны өмнө бүтээсэн үнэ цэнийнхээ үр шимийг авахаас эхэлдэг. Хууль нь хувь хүнийг, түүний хөрөнгийг хамгаалахаас гадна гэрээгээ биелүүлэх, нийгмийг тогтвортой байлгах, ард иргэдийн итгэлийг хамгаалах, улс төрийн болон нийгмийн шахалтад зохистой хариулахыг чиглүүлэх үүрэгтэй.
Гэтэл хууль ёсыг сахиж, бэхжүүлэх үүрэгтэй, төрийн эрх мэдлийг бүх нийтийн сонгуулиар шилжүүлэн авдаг монголын улс төрийн намууд тэрхүү хууль ёсоо уландаа гишгэж, ард түмнээр тохуурхах болсныг энэ сонгууль тод харууллаа.
Төр засгийг ээлжлэн болон эвсэн барьж ирсэн МАН ба АН (МАНАН) урьдын адил мөнгө болон амлалтаар сонгогчдоо хуурч, саналыг нь булаацалдан, МУ-ын сонгуулийн тухай хуулийг ээлж дараалан зөрчсөн юм.
Төрийн эрхийг барьж буй МАН өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох, тэтгэвэртээ эрт гарах зэрэг хуулиуд баталж амлалтын “дайныг” өдөөв.
Хариуд нь АН бараг толгой дараалан өрөндөө баригдсан монголчуудын арилжааны банкнаас авсан зээлийн өрийг төрөөс төлүүлэхээ зарлахад иргэд бүгд итгээгүй ч томоохон хүлээлт үүсгэв. Тэгмэгц МАН-ын засгийн газар Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг иргэдэд хувьцаа болгон өгөх шийдвэр гаргав.
Залгаад ОУВС-тай тохирсон гэрээгээ зөрчин, төсөвт тодотгол хийхгүйгээр, сонгуулийн өмнөх өдөр бүх хүүхдэд зориулж 161.5 тэрбум төгрөг бас тараав.
Олон арван тэрбум төгрөг бэлнээр тарааж, иргэдийн саналыг худалдан авч буй бие биеийнхээ баримтыг хоёр нам уралдан дэлгэж нийтэд зарлаж байлаа. Эрх баригч нам энэхүү хууль бус үйлдэлдээ цагдаагийн ажилтнуудыг дайчилсныг АН онцолсон нь содон байв.Сонгуулийн явцад МАНАН харилцан бие биеийнхээ авлигыг илчилсэн дүрс бичлэг, баримт сэлт олныг дэлгэж, шүүхэд өгч байсан ч хууль ёсны “манаач” байх ёстой шүүх засаглал ямар ч чимээгүй “унтсаар” л байна.
ПАРЛАМЕНТЫН ЗАСАГЛАЛАА ТОДРУУЛАХ НЬ
Энэ сонгууль МАНАН-г хүйтэн усаар цохив. МАН дотроо байлдаж, удирдлагаа солихыг оролдож эхлэв. Харин АН дотроо “эвсэж”, Ерөнхийлөгчийн томилдог албан тушаал бүрийн төлөө чимээгүйхэн тэмцэлдэнэ.
Юуны өмнө АТГ, Тагнуулын Ерөнхий газар зэрэг хууль хяналтын олон байгууллагын удирдлага өөрчлөгдөж, тэдний нөлөөлж томилуулсан олон арван хүн төрийн компаниудаас удалгүй халагдаж таарна. Шүүгчид болон гадаадад суугаа дипломат төлөөлөгчдийн ажилтан, ажилчдын дотор томоохон сэлгээ явагдана. Үүнийг Монголын Ардчилсан Холбооны олон зуун хүн өдөр тоолон, холбооны тэргүүнээсээ хүлээж эхэлжээ. Нөлөөлж болох төрийн бүх албыг шинэ Ерөнхийлөгч шинэ шүүрээр шинэчлэн шүүрдэнэ.
Гэхдээ энэ “шүүрдэлт” нь МАН-ын дараачийн том нүүдлийн хажууд юу ч биш. УИХ-ын суудлын 85 хувийг эзэлсэн энэ намд хэнээс ч зөвшөөрөл авахгүйгээр Үндсэн хуульд (ҮХ) өөрчлөлт оруулж чадах түүхэн боломж бүрдээд байна. ҮХ-ийн өөрчлөлтийн тухай нийт ард түмний санал асуулгыг 2017 ондоо багтаж зохион байгуулах шийдвэр энэ хавар гарчихсан байгаа.
Угаас бэлгэдлийн чанартай, тэгээд ч АН-д алдчихсан Ерөнхийлөгчийн суудлыг энэ өөрчлөлтөөр алга болгож, хууль тогтоох хоёр дахь танхимаар солих санал гараад хэдэн жил болж буйг МАН тооцоолж байгаа нь дамжиггүй. Сонгуульд оролцоогүй долоон зуун мянга, дахин санал хураалтаар “цагаан хуудас” өгсөн зуун мянга шахуу хүн нийлсэн хүн амын томоохон хэсэг ҮХ-ийн энэ чиглэлийн өөрчлөлтийг хүлээж, дэмжих магадлал өндөр ажээ. УИХ-ын намрын чуулганы хэлэлцэх асуудалд ҮХ-ийн өөрчлөлтийг оруулчихсан байна.
МАНАН-д дотоод ардчиллаа хөгжүүлж, юуны өмнө намынхаа санхүүжилтийг ил тод болгож, мафийн удирдлага, хэлбэрээсээ салахгүйгээр монголын нийгмийн хөгжлийн шаардлагаас илт хоцорч байгаагаа ойлгох, шинэчлэгдэх сүүлчийн боломж олджээ.
СОНГУУЛИЙН СУРГАМЖ
Энэ сонгуулийн явц, үр дүн, нөлөөг том зургаар нь харвал монголын улс төрийн ардчилалд тодорхой хэдэн сургамж тохиолоо. Юуны өмнө иргэд саналаа өгөхдөө аль ч нэр дэвшигчийг дэмжихгүйгээ илэрхийлж, нэрийг нь тэмдэглэхгүй “цагаан сонголт” хийж болдгийг ойлгов. Тийм хүний тоо 99 мянга буюу нийт саналын 8.23 хувь байлаа.
Мөн ардчилсан сонгуулиа зөв зүйтэй явуулахын тулд ямар зүйл саад болж байгаа, яагаад түүнийг зогсоож, арилгах ёстойг тод харлаа. Үүнд хамгийн түрүүнд улс төрийн намууд сонгуульд нэр дэвшигчээ дотроосоо өрсөлдүүлэн, шударгаар сонгохгүй бол жинхэнэ манлайлагч нь тодордоггүй ажээ. Эхний санал хураалтаар аль ч намын нэр дэвшигч хангалттай санал аваагүй учир дахин санал хураав. Зардалд нь дахиад 7.2 тэрбум төгрөг буюу 50 хүүхдийн ортой 15 цэцэрлэг барих хөрөнгө үрсэн нь ядуу оронд томдсон гарз байв.
Мөн улс төрийн намын дарга нь, эсвэл нэр дэвшигч нь хувийн телевизтэй байх нь (С1 телевиз, ТВ9) сонгуулийн сурталчилгаанд ямар үр нөлөөтэй болох, хэвлэл мэдээллийн хэрэгсэл яагаад хараат бусаар ажиллах ёстойг иргэд тод мэдэрлээ. МҮОНРТ нэр дэвшигчдийг тулгамдсан асуудлаар мэтгэлцүүлэхийн оронд тохиролцсон асуултуудыг ээлжлэн тавьж, хариултыг сонсуулсан нь мэтгэлцээн биш, ярилцлага болчхов.
Хууль зөрчин олон арван тэрбум төгрөг сонгогчдод өрсөлдөн тараасан улс төрийн хоёр нам сонгуулийн сурталчилгааны санхүүжилтийн тайлангаа аль хэр үнэн зөв гаргах, түүнийг нь магадлан шалгаж, шүүхээс ямар арга хэмжээ авахыг нийт иргэд ч, намуудын жирийн гишүүд ч хүлээж байна.
Эцэст нь Монгол улс Ерөнхийлөгчийнхөө эрх, үүргийг маш тодорхой зааглаж, парламентын засаглалаа бэхжүүлэх шаардлагатай болжээ. МАН, АН-ын жирийн гишүүд идэвхтэй шаардан намаа шинэчилж, улс төрийн манлайлах хүчин болгон сэргээж чадахгүй бол улс төрийн тавцан дээр үүсчихээд байгаа тод манлайллын том орон зайг гуравдагч, шинэ хүчин түрэн эзлэх цаг ирэв.
Ямар ч гэсэн онц их эрх мэдэлтэй сүүлчийн Ерөнхийлөгч ажлаа эхэллээ.
Эдийн засагч Д.Жаргалсайхан
Сэтгэгдэл0
Яагаад "СҮҮЛЧИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ"гэж онцолж байгаа юм бол???. Монгол улс мөхөж түүхийн тавцангаас устаж арчигдаж үгүй болно гэсэн үг үү?.
Толгой гэж олгой болцон нөхөр юмаа чи,сүүлчийн өгүүлбэр дээр гол зангилаа байгааг олж харахгүй монголоо мөхөөчих юмаа,үндсэн хуулинд зааснаасаа давчихсан,онц их эрх мэдэлтэй "сүүлчийн" ерөнхийлөгч ажлаа эхэлж байна,удахгүй 65 суудалтай МАН онц эрхүүдийг нь журамлаад намбанд нь оруулаад өгнөө гэж байна,харин чам шиг мулгуунууд монголыг мөхөөнө шүү
Гал шүтлэгтэй Монголчууд уг узуураасаа муу ёрлохыг үздэггүй. Зангилаа гээд байгаа хэсэг чинь замаг ч үгүй намаг байна даг! Лаг оргиод байх хэрэггүй. МАН гар " - ууд малгай толгой байтухай, өмдөө аятайхан өмсөж чадахаа байсныг " Ойлгоогүй " олгой хаймар шив дээ,
Ulsiin yronhiilogch gehed neeh sur suldgui,yumnaas aisan yum shig,biye barisan,teegeed aimaar muuhai huiten tsaraitai ene battulga butehguiee. Yaana daa uls ornii nuur tsarai!
энэ нэг пинтүү толгойлсон самуурай чинь юу бичиж мэдэмхийрээд байна, сая өнгөрдөг сонгуулиар С1, Т9 хоёроос бусад бүх телевиз МАН-ын талд ажилласныг дурьдахгүй. бас л пялдага новш вэ
Пянтуу толгой юу, чантуу толгой юу?
Зөвхөн " Эд " - ийн " Засаг " - т торлуулчихаар зүрх сэдхил нь үгүйрч хоосроод, " Зүй " - мэг " Түй " - мэг юм бичих нь аргагүй
Наад пинтүү чинь Ард Аюушийн гудамжны хятад хүүхэд шүү дээ. Соросын сангийн тэжээвэр гөлөг, эдийн засгийн алуурчин.
Чамд таалагдахгүй л бол пялдага уу. Чи өөрөө пялдага. Хэнд пялдагдаад шээсээ гоожуулаад байгаа пялдага вэ. Сонгууль дууссан пялдагаа. Одоо чамд мөнгө өгөхгүй пялдагаа
Тэрбум долларын хэрэгтэн Жастин Каплаг шоронд байхад эхлээд Батүүл шөнө дөлөөр очиж уулзаад маргааш нь Элбэгдорж яаран сандран өршөөж зугтаалгасан. Яасан байхнуу? Элбэгдоржийн тамгын газрын дарга хожгор Баттулга онгоцоор ном зөөсөн хэргээр ялтан болсон Энхбаярыг өлсгөлөн зарлахад бас шоронд очиж уулзаад маргааш нь хошного руу нь хүч хэрэглэн өөх чихэх гэж оролдсон. Бас яасан байхнуу?
DAISAND ASHIGTAI GOH DEGEE
ene tsuukhun ard tumend ter olon gishuudeer yakh yum be? deed talha 20 manuukhai ajil shiidekhed boloo bish uu. Battulga guai odoo tolgoitoi yum bol ajillakh tsag chini uunees ekhelnedee. Khuzuugui metiin idemkhiinuudiig ekhneesne duujlekhgui yu khuleej bainaa. ard tumen kharj baigaa shuu. Ter khuzuugui alakh yaliig khalsan uuriiguu aluulakhaas aij, aikh khereg khiisen mulguichuudiig bugdiig uchrii ne olokh tsag chini irj dee.
ерөнхийлөгч хоер хятад хүний дунд хашуулж алхах л жаахан тиймхэн харагдаж байна..
Ард түмэн анхаарал сэрэмжтэй байхгүй бол улсаар нь тоглож байсан нь илэрхээр Үндсэн хуулиар тоглох гэж байна шүү муусайн дотоодын дайсан хунхуузууд!!!Хуулиар далайлгаж ерөнхийлөгчийн эрхэнд цаашлаад ард түмний эрхэнд халдхаар зэхэж байна.Анхаарахтүн!!
Suulchiin haan l gej baisan bolhoos suulchiin erunhiilugch gej ali ch ulsad baihgui.Ergeed Haant zasaglald hatin shiljij bolno.MAHgaruud hunii olnoor hucheer Undesen huulid uurchilult oruulhiig sanasrhval Mongoliin ard tumen Erunhiilugchteigee niileed boson temtsej eserguutseh bolno.
3 jiliin daraa vndsen xyylia vndeseer n uurchile.Battylga abilgachidtai deeres n exlvvlexig shaardana
Жаргалсайхан гуай, та сайхан тууж байна шүү! Харин ч, харь, холын " Гийчид " - ийн дүрт шоо нь цайсан дээрэмчид зайлах хэрээр ерөнхийлөгчийн эрх мэдэл улам нэмэгдэх болно... " МАН - АН " - гийн " МАН гар " - ууд хэний хуруувч, салаавч болсныг ерөнхийлөгчийн сонгууль харууллаа. Сэрүүн зүүдэлдэг цаг өнгөрсөн! " Нэг толгойт мянган сүүлт могой " - н тухай алдарт үлгэрийг олж
" Тар лаа " - мэндийн засаглал удахгүй ээ! Зул бөхөхийнхөө өмнө улсхийдэг шүү! Бидний улс " Их хуралдай " гэж сайхан монгол чуулгантай байсан. Тэнд " Эзэн хаан " - ыг баталдаг байв даа! Тэр нь " " Тэнгэрийн хөвгүүн " болдог жамтай...
Altan yrgiin suulchiin haan gedeg shig
undsen huulindaa oorchlolt hurdan hiih ni zov. MU bol parlamentiin zasagtai uls.uuniig hooson tolgoitonuud oilgohgui l gee.
Үнэнийг бичсэн байн. Эртнээс яригдаж, хүлээгдэж байгаа асуудал.
" Тарлаа мэнд " гэх гадаад үгийг юунд ингэтэл энхрийлнэ вэ?
Х.Баттулгыг хаан болгож бүх насаар нь арслант ширээнд залья. Дахин сонгууль явуулж мөнгө зарахгүй зөв санаа шүү. Дэмжээд өгөөрэй, монголчууд аа!!!
Арслант ширээ гэдэг чинь Хар Тангадын гаралтай эд шүү! Монгол хүн хэзээ ч " Хаан ширээ " - ндээ араатан залахгүй!
төвдүүд ширээн дээр суудаг гажиг. ямар ч улс оронд ширээн дээр Сууна гэсэн ойлголт байхгүй.
eronhilogchig yls orni belege temdeg yndesni ev negdlig gangan gej hyyld zaasnas bish niigmig hyvaaj dynd yas hayaj hagargaad bai geegui shde ter zika enhbold hytgan yimyylegch bga tsagt mongol oodlohgui
Өмнөх ерөнхийлөгч нар бас нэг иймэрхүү хэмжээний 50 орчим хувийн санал авч байсан юм билээ дээ.
Ганц нам зонхилж байхад Ундсэн хуульд оорчлолт оруулж болохгуй ээ МАН торийн эргэлт хийх гэж байна Нийтээрээ эсэргууцэх хэрэгтэй
Budaach budaach geheer sahlaa budav gegcheer ene neh yum uuriguu yu geed bodtson gar ve? Ard tumnii songolt bol songolt.
Malaa naad garchigaa bodoj uguuch!