sonin.mn
17-нд,  АНУ-ын Нутаг дэвсгэрийн аюулгүй байдлын яам мэдэгдэл гаргаж, тус улсын газар  тариалангаас бусад бүх салбарт ажиллах хүч дутагдаж байгааг зохицуулах зорилгоор  энэ жил хөдөлмөр үйлчилгээний улирлын шинжтэй 15 мянган виз нэмж  олгохоо мэдэгджээ. 
АНУ-ын  Нутаг дэвсгэрийн  аюулгүй байдлын яамны сайд Жон Келли: Хөдөлмөрийн яам,  хөдөлмөрийн зах зээлд “шаардлага хангасан, ажиллах хүсэлтэй америкчууд”   дутагдаж байгаа тухай мэдэгдсэн тул конгрессоос манай яаманд эрх олгож, хохирол  үзэж болзошгүй аж ахуйн нэгжүүдэд түр хугацаагаар тусламж үзүүлэх шийдвэр  гаргасан гэжээ. 
Одоо  олгохоор шийдсэн “H2B” ангиллын виз бол хөдөлмөр эрхлэх эрх бүхий богино  хугацааны виз юм. Ийм виз авсан хүмүүс Америкийн газар тариалангаас бусад  салбарт богино хугацааны гэрээгээр ажиллаж болох юм байна.   
 
н.Цогзолмаа
 
 
Эх сурвалж: mongol.cri.cn