Ч.Ганхуяг МАН-ын даргыг нийт гишүүдээсээ сонгодог болохыг уриаллаа

Нийтэлсэн: 2017-07-17 10:02:40

МАН-ын Удирдах Зөвлөл, Бага хурал, нийт гишүүд дэмжигчдэд
 
Сайн байна уу? Сайхан наадав уу, эрхэм журмын анд нөхдөө!
 
Би МАН-ын жирийн гишүүний хувьд та бүхэндээ хандаж нэгэн уриалгыг хүргүүлж байна.
 
2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар эрх барьсан гарааны нэг жилийн ажилдаа бид ард түмнээрээ дүнгээ тавиуллаа. Байдаг бүх хүчээрээ зүтгээд нийт сонгогчдын 25 хувь хүрэхгүй санал авна гэдэг нь зөвхөн нэр дэвшигчид тавьсан дүн биш гэдэгтэй маргах хүн гарахгүй байх. Намын рейтинг, удирдлагын чансаа, төр засгийн бодлого, өнөөгийн нийт тогтолцоонд өгсөн сонгогч олон түмний үнэлгээ гэж бид хүлээн авах ёстой гэж бодож байна.
 
Нэг үгээр дүгнээд хэлэхэд өрсөлдөгч маань сайндаа биш бид муудаа ялагдлаа. 2016 оны сонгуульд тухайн үеийн эрх баригчид дүнгээ яг ингэж тавиулсан. Ард түмнээс эрх барьж буй улстөрийн хүчинд тавьдаг дүн сонгуулиар ингэж гарч ирдэг.  
 
Тиймээ, бид сайн байсангүй ээ. Тод манлайлал үгүйлэгдлээ. Өнгөн дээрээ болж, бүтэж байгаа хэдхэн зүйлээр МАН-ын эгэл жирийн гишүүд энэхүү сонгуульд зэвсэглэж, улаан нүүрээрээ оролцсон. Тэдний итгэл талаар боллоо.
 
2016 оны сонгуульд барьж орсон мөрийн хөтөлбөрөөсөө бид томилгоо хийх эхний мөчөөсөө эхлээд яагаад буцсан юм бэ? Бид энэ сонгуулийн өмнө яагаад татвар, шимтгэлийг нэмэв ээ? Заавал яагаад амлалтнаасаа ухран байж дунд ангийн татварыг нэмж, олон түмний унаалга, алаг үрсийн мөнгө, ахмад насны тэтгэврийг бид оролдох болсон юм бэ? Баг, сум, хороонд яагаад бид алдаад байна? Аймаг, дүүрэг, хотын иргэд бидэнд яагаад итгэхгүй байна? Бид яагаад ялагдав? Өнгөтэй, өөдтэй бүхнээ явуулаад, эрх мэдэл бүхэл боломжоо дайчлаад, мөнгө, амлалтыг цацаад, хараар, элдвээр будаад бид иргэдийнхээ итгэлийг яаж ингэж алдав аа? 60 тэрбумын асуудлыг бид хэзээ нэг тийш нь болгох юм? Намын гишүүд болоод анхан шатны байгууллагын итгэл, идэвхи, сахилга, хариуцлага ямар түвшинд байгаа вэ? Бодож, хэлэлцэж, шийдэх ёстой асуудал ингээд л хөврөөд эхэлнэ.
 
Манай намын хувьд сонгуулийн дүнгээ хэлэлцэж, бүх шатанд хариуцлага ярих цаг одоо ирлээ гэж би итгэж байна. Намын даргыг нийт гишүүдээсээ сонгож, энэ намын удирдлагыг жирийн гишүүдэд бариулан урам, зоригийг нь сэргээж, намын дотоод эв нэгдлийг хангах сайхан боломж бидэнд гарч ирлээ. Намын, сонгуулийн санхүүжилтийг хүний, өөрийн гэлгүй нэгмөр цэгцлэх цаг нь болжээ.
 
Эвтэй байх нэрийдлээр хариуцлагаас бултаж болохгүй ээ. Цаахан нь энэ улсын, наана нь энэ намын хамт олны ирээдүй гэж байгаа. Бид эрх баригч улстөрийн цул хүчин байж оршин тогтноход, хүчирхэгжин цааш бэхжихэд, 20 оны сонгуульд нэр төртэй орохын тулд өөрчлөлт хийх цаг нь мөн. Нийгэм, эдийн засаг, улстөр, хууль эрхзүйн тогтолцоондоо дорвитой өөрчлөлтийг хийх шаардлагатай болсныг хараас хар энэ сонгууль бидэнд харуулаад өгсөн. Одоо хөдөө дүрэлзэж буй гал түймэр төр засагт хариуцлагын ган зуд учирсныг бэлхнээ бидэнд илтгэх мэт.
 
Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийж байж, парламентын засаглалтай бүгд найрамдах улсаа тунхаглах ажил МАН-ын өмнө тулаад ирлээ. Эрх мэдэл нь байна. Олон түмний хүсэл, хүлээлт нь байна. Хийх түүхэн боломж нь байна. Сөрөг хүчин доторх шударга, эрүүл хэсэг нь бидний зөв зүйтэй бодлогыг, улс орныхоо ирээдүйг харсан алхмуудыг дэмжээд ажиллах нь дамжиггүй.
 
Энэхүү өөрчлөлтийг хийхийн тулд эрх барьж байгаа нам эхлээд өөрөө, дотроосоо шинэчлэгдэх ёстой. Шинэ манлайллын туган дор шинэ арга барилаар, шинэ баг бүрэлдэхүүн, нам, засгаа эмхлэх цаг иржээ. Энэхүү өөрчлөлт, шинэчлэлийг намын гишүүд, та бүхэндээ дэмжиж ажиллахыг уриалж байна.
 
Хутагт овгийн Чулууны Ганхуяг,
МАН-ын Бага хурлын гишүүн
СУРТАЛЧИЛГАА :

26 сэтгэгдэл харуулж байна        

  1. . Өнгөтэй, өөдтэй бүхнээ явуулаад, эрх мэдэл бүхэл боломжоо дайчлаад, мөнгө, амлалтыг цацаад, хараар, элдвээр будаад бид ялсангүй.60 тэрбумын асуудлыг бид хэзээ нэг тийш нь болгох юм?

    зочин, 2017-07-17 13:14:53, 103.10.21.39Хариу бичих

  2. энэ нөхөр сонгуулиар М.Энхболд ёстой л тэнгэрээс заяатай төрсөн хүн гээд л долоогоод байсан, тэр пялдаганаас нь болж М.Энхболдод санал өгөх бодолтой олон хүн эсрэг бодолтой болж саналаа өөр хүнд өгсөн дөө. МАН эхлээд иймэрхүү Пялдагануудаасаа мөн адил салах хэрэгтэй

    Зочин, 2017-07-17 14:13:09, 27.123.214.122

    Songuuli ehlehees umnu namaa uurchluhgui yaasan yum bol. Dargaa solihgui yaasan yum be. Odoo l uhaan orj de. Ungursun boroonii hoinoos tsuv numruv geech bolj bna da. 60 ter bum, gazriin naimaanaas bayajsan M.Enkhboldiigoo neg tiish n bolgohgui bol hetsuu de.

    Mongol, 2017-07-17 16:53:46, 89.13.150.147

    doli naidvartai dolihoor shiidjee.songogdsond n doloohgui bol aldaa gargachih gd bnuu

    Зочин, 2017-07-17 17:29:44, 103.9.90.130

    Таны нэр:

    Тайлбар:

  3. Монгол шиг жижэг улсад уул нь болно.Гэхдээ Монгол хүүхдүүдийн амь нас эрүүл мэндээр энэ 21-р зуунд сэтгэл төвдөхгүй наадаж байгаа Төв аймгийн хужаа уяач тэгж уралдаан явуулхыг зөвшөөрнө гэж байхгүй. Монгол хүн мөн бишийг нурууны өндрийг нь хэмжиж метр тавиас бага давжаа бол Монгол гэнээ гээд зогсож байж мэдэх л харанхуй хүмүүс шүү дээ.Эд нарт итгэл үнэмшил үгүй.Зөвхөн хувийн эрх ашиг бий.

    Зочин, 2017-07-17 13:17:57, 202.179.27.37Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

  5. Зев байна. Бодит байдал гэж энэ Эхний ээлжинд хариуцлага тооцох. Мен намыг суйруулж ялзруулагч ет болсон долдогуудаас намаа цэвэрлэж чадахгуй бол бахь байдгаараа цаашлах болно. Нуцгэн хааны улгэр энэ намд давтагдаж унасаар байхын гол зуйл нь ердее л энэ

    Монгол эрдэнэ, 2017-07-17 13:20:51, 212.112.118.220Хариу бичих

  6. Таны нэр:

    Тайлбар:

  7. талх ганхуяг- салаавч ганхуяг- пялдага ганхуяг

    Зочин, 2017-07-17 13:28:06, 27.123.212.129Хариу бичих

  8. Таны нэр:

    Тайлбар:

  9. iim l zaluuchuud ene namd xeregtei bna , mash zov olj xarsan bna

    Зочин, 2017-07-17 13:43:11, 66.181.177.93Хариу бичих

  10. Таны нэр:

    Тайлбар:

  11. СҮҮЛИЙН 26 ЖИЛ МОНГОЛБН ТӨРИЙН ТОЛГОЙД ЗАЛУУЧУУД Л АЖИЛЛАА САЙДААС ДЭЭШ АЛБАН ТҮШААЛД 60 ДЭЭШ НАСНЫ ХҮМҮҮС АЛГА БОЛЖЭЭ ТЭР ӨВГӨЧҮҮП ЧИНЬ АМЬДАРАЛЫН ТОГООНД ЧАНАГДСАН МАХ ЦУС НЬ ХҮРТЭЛ МОНГОЛ ОРНЫ АМИН СҮНС БОЛСОН ХҮМҮҮС ШУУНАМЫН ДАРГА ЗААВЛ ЕРЭНХИЙ САЙД БАЙХ АЛБАГҮЙ ЮМ

    Зочин, 2017-07-17 14:07:06, 203.91.117.8Хариу бичих

  12. Таны нэр:

    Тайлбар:

  13. zarchimiin zob asuudal debshyylsen bna daa ?! erx medeltei ulc torchid ny ergyyten muujirtal aa demjixryi

    Зочин, 2017-07-17 14:26:38, 103.26.194.177Хариу бичих

  14. Таны нэр:

    Тайлбар:

  15. salaav h Ganaad salaavh og

    Зочин, 2017-07-17 14:27:28, 99.57.27.106Хариу бичих

  16. Олби оготоно Одоо Ерөнхиилөгчиинхөө оффшорт баигаа мөнгөнии асуудлыг таг мартсан уу

    Зочин, 2017-07-17 14:48:39, 202.9.42.179

    Таны нэр:

    Тайлбар:

  17. Сү, Батболдын хүүхэлдэй, пялдага Ганхуяг даалгавар авч ийм юм бичүүлж тавьсан нь энэ. МАН-ын иргэний дайн ч эхлэх нь дээ.

    Зочин, 2017-07-17 14:37:15, 202.72.245.203Хариу бичих

  18. iim lalaruud turd shurgalsan mongol svnenu. manai namiihaan ene lalariig namaasaa holhon bailgaarai

    zavaan, 2017-07-17 15:41:16, 178.238.175.197

    Таны нэр:

    Тайлбар:

  19. МАН түүхийн номонд үлдэх гэж байхад талх Ганхуяг намаа шинэчлэхийг уриалж гэнээ Сонгуулиар талх Ганхуяг феншү Ганбаатараас дутахгүй бүүр илүү ард түмнээ айлгадаг популист улстөрч гэдгээ харуулсан Сонгуулиар 60 тэрбумын асуудлыг үгүйсгэсэн талх Ганхуяг үнэнд гүйцэгджээ МАН бол АН шиг хэрэлдэж дотроо салхи оруулдаг нам биш. МАН д дотор хуучин тогтолцоо шинэчлэх салхийг хүлээж авах чадваргүй болж өмхийрсөн шүү

    Зочин, 2017-07-17 14:49:14, 122.201.22.219Хариу бичих

  20. Таны нэр:

    Тайлбар:

  21. Сонгуулийн өмнө дэмжээрэй манайхаан. Сонгуулийн дараа хариуцлага тооцоё манайхаан. Туйлбаргүй нөхөр байна шүү

    Зочин, 2017-07-17 14:50:19, 182.160.32.118Хариу бичих

  22. Таны нэр:

    Тайлбар:

  23. Энэ нэг сонин шоучинь залуу бна, эдийн засаг мэдээд байна уу гэхээр бас угуй юм аа, улс торд ч бас л адилхан шоудаж огно

    Зочин, 2017-07-17 15:16:23, 103.229.122.167Хариу бичих

  24. hvn hog

    zochin , 2017-07-17 15:41:50, 178.238.175.197

    Таны нэр:

    Тайлбар:

  25. ene zaluu ih yhaantai bas byyritai boljee.salaavch araas ni talh shideed ih tovch todorhoi baisan um ug ni.

    zochin, 2017-07-17 17:20:19, 103.57.94.209Хариу бичих

  26. Таны нэр:

    Тайлбар:

  27. МАН-д хэн ч дарга болсон яахав ээ, Харин энэ төмөр замын дээрэмчин ерөнхийлөгч болдог ямар учиртай юм бээээ

    Зочин, 2017-07-17 18:07:45, 119.40.103.162Хариу бичих

  28. Таны нэр:

    Тайлбар:

  29. batbold.sy. sanaach mundu. uurru bichihgui huneer mogoi bariulna. talh ch gj talh. mngar novsh ydaj ehner ni gh hunheldegguim bhda ingej dolignohoo boli gj

    sy, 2017-07-17 23:09:32, 124.158.95.139Хариу бичих

  30. Таны нэр:

    Тайлбар:

  31. Talh Ganhuyg gedeg nuhr bas borchuudiin mungiig hvvlne.tegeed bas populist vnen bvtehgvi gardaa huurhii

    zochin, 2017-07-17 23:29:49, 202.179.31.62Хариу бичих

  32. Таны нэр:

    Тайлбар:

  33. Ganhuyag gedeg chini hogiin doldoi yum bilee. Bas you gej show dood unav aa hahaha

    Зочин, 2017-07-18 08:30:35, 2.120.110.189Хариу бичих

  34. Таны нэр:

    Тайлбар:

  35. Moron deeree ooriin gesen bondgorgvi ene pyaldaga xen gedeg uxaan Tanii vgiig damjuulj bnaa.xarin vvniig gishvvd bid xvleej bna

    Зочин, 2017-07-18 10:47:38, 66.181.177.57Хариу бичих

  36. Таны нэр:

    Тайлбар:

  37. Юуч мэдэхгbй бж мэддг цариа гаргадаг новшдоо

    Зочин, 2017-07-18 11:01:44, 66.181.187.125Хариу бичих

  38. Таны нэр:

    Тайлбар:

  39. Энэ хүн өөрийн болон өрөөл бусдад нэр хүндээ баржээ. Цааш хол явахгүй л болов уу.

    Зочин, 2017-07-18 13:19:20, 202.9.42.198Хариу бичих

  40. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: