sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангаргаа өргөсөн даруйдаа УИХ-ын дарга асан З.Энхболдыг Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар томиллоо.
 
Энэ нь Монгол Улсын шинэ Ерөнхийлөгчийн хамгийн анхны зарлиг юм.
 
Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд нь:
 
1984 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын 10 жилийн дунд сургууль
1989 онд ОХУ-ын Уралын Политехникийн дээд сургууль Автоматик, телемеханикийн инженер мэргэжлээр
1996 онд Монгол Улсын Их Сургууль Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.
2004 онд АНУ-ын Денверийн Их Сургуульд ОУ-ын Бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан.
 
1989 онд Улаанбаатар цахилгаан шугам сүлжээнд монтёр
1989-1991 онд “Монел” фирмд инженер
1991-1993 онд “Эрэл” ХХКомпаний захирал
1993-1996 онд “Интер” ХЭАА, ХХКомпанид захирал
1996-1999 онд Төрийн өмчийн хорооны дарга
1999-2000 онд УИХ-ын даргын зөвлөх
2000-2001 онд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга
2004-2005 онд Төрийн өмчийн хорооны дарга
2005-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын даргаар ажиллаж байсан юм.
 
Эх сурвалж: Монцамэ агентлаг