sonin.mn
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн санал тооллого өндөрлөж, Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулга 514172 санал буюу нийт санал өгсөн сонгогчийн 38.1%, Монгол Ардын намаас нэр дэвшигч М.Энхболд 410159 санал буюу 30.3%, Монгол Ардын Хувьсгалт Намаас нэр дэвшигч С.Ганбаатар 409037 санал буюу нийт санал өгсөн сонгогчийн 30.19%-ийн саналыг авлаа. Ингэснээр  Х.Баттулга, М.Энхболд нарын хооронд 2 -р шатны санал хураалт 7 дугаар сарын 10-аас өмнө зохион байгуулагдахаар болж буй юм. Эрх баригч намын даргыг ийм бага хувийн санал авахад олон хүчин зүйл нөлөөлсний нэг нь 6 сарын 24-нд МҮОНТелевизээр явагдсан халз мэтгэлцээн гэгч байв. Уг мэтгэлцээн гэгчийн үеэр Х.Баттулга, С.Ганбаатар нар луу шууд дайрсан, М.Энхболдод "Таныг аядуу тайван хүн гэдэг.Улс төрд таны энэ унаган зан арай зөөлддөг гэж боддоггүй юу? " гэх мэтийн бялдуучилсан асуулт тавигдаж, энэ нь сонгогчдын дургүйцлийг илтэд хүргэсэн билээ. Тэгвэл намын даргаа хорлосон гэж шууд хэлж болох энэ үйлдлийн "хэргийн эзэн" нь "Сөүл групп" гэгчийн эзэн Д.Өнөрболор аж. Учир нь тэрээр одоо МАН-ын Улс Төрийн Бодлогын Газрын даргаар ажиллаж буй бөгөөд мэтгэлцээний бүх асуултыг хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан байна. Түүнийг нэн даруй албан тушаалаас нь огцруулах хэрэгтэй гэх хүмүүс МАН-ын гишүүд дунд ч байгаа бололтой.
 
П.Энхмандах