sonin.mn
 
Нийслэлийн АН-ын дарга Д.Баттулга өчигдөр мэдээлэл хийн баримт дэлгэж, нийт 363000 сонгогчийн нэр овог , хүйс ижил байна хэмээсэн юм. Харин  УБОӨЕГ-ийн дарга Р.Содхүү үүнийг :
"Монгол хүний овог, нэр олон давхцдаг. Нийслэлийн хэмжээнд 350 гаруй мянган иргэний 106 мянга 842 овог нэр ижил байдаг." гэж тайлбарласан. Үүнийг иргэдийг доромжилсон тайлбар боллоо гэж дүгнэх хүн цөөнгүй байна. Тодруулбал Хамуг Монголын Хөдөлмөрийн Намын дарга Ц.Шинэбаяр энэ тухай: "Төрийн Сонгуулийг санаатайгаар будлиулах ажиллагаа зохион байгуулсан Р.Содхүү, Ч.Содномцэрэн, Ц.Болдсайхан нарыг яаралтай баривчлан төрийн эсрэг гэмт хэрэгтэнд оноогдох ялыг эдлүүлэх болжээ. 350 гаруй мянган хүний овог нэр, хүйс давхацсан гэхээр асар том гэмт санаатай хэрэг юм." гэжээ.
 
Ч.Явуу